Яг одоо ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ!!!

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ!” уриатайгаар дэлхий нийтээр тэмдэглэн хамтдаа хүчирхийллийн эсрэг тэмцэж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар манай улсад 3 эмэгтэй тутмын 1 нь дотны хамтрагчийн зүгээс бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд, 10 эмэгтэй тутмын 6 нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байна. Мөн түүнчлэн 10 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд насандаа бусдын зүгээс үзүүлсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн харамсалтай дүн гарсан.

Дэлхий даяараа ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед бидний заавал анхаарал хандуулах шаардлагатай зүйл бол цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, хүний эрхийн суурь зарчим зөрчигддөг байдал.

Тиймээс манай салбарын хувьд өрх бүл, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлж, зорилтот бүлгийн эрхийг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, хүүхдийн тусламжийн 108 утсаар 24 цагийн туршид хүүхэд хамгааллын дуудлага болон мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулахад олон нийтийг уриалж, ХЭРСҮҮ ГУРВАЛЖИН хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Мөн Гэр бүлийн боловсрол олгох, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх видео зөвлөмж, постерыг бэлтгэн, олон нийтэд түгээх нөлөөллийн ажлуудыг ч тасралтгүй үргэлжлүүлж байгаа.

Хүчирхийллийг бууруулах асуудалд Засгийн газрын байгууллагаас гадна төрийн бус байгууллага, олон Улсын байгууллагууд хамтран ажиллаж байгаа билээ.

“ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГЭМ”-ийг бий болгоход хүн бүрийн Та бүхний үүрэг оролцоо хамгийн чухал бөгөөд гэр бүлдээ, ажлын байрандаа, олон нийтийн газарт ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”-ийг уриалж байна.

1 Comment

  1. Энэ худал үнэн хүчирхийлэл жeндэр ярьсан юмнууд хаана тийм их хүчирхийлэл болоод байгаа юм бэ зүгээр д нэг хамгийн их сeнсаацтай сэдэв болохоор барьж авчшоудсан худал үнэн ТТБ байгууллага байгуулж мөнгө идсэн нөхдүүдийн гаргасан л яриа монголд тийм яахаа алдчихсан юм байхгүй худал попорхоо боль
    Гэмт хэрэг бол аль нийгэмд байдаг л нэг үзэгдэл
    Гэр бүлийн хэрүүлээ сeнсааци болгож олны танил болдог мод болоод байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.