Цаг хугацааг яаж хурдан өнгөрөөж яаж сэтгэлээ тайван байлгах вэ?

Би одоо 25-тай анхныхаа хүүхдийг саяхан өлгийдөн авлаа. Миний хань үнэхээр түшигтэй халамжтай сайн хань, сайн аав, учир юу вэ гэвэл манай хүн надтай танилцаж нийлэхээсээ өмнө хэдэн хүмүүстэй нийлж хэрэг хийчихсэн байж. 

Сая шүүх хурал нь болоод ял аваад явчихлаа, байнга хамт байж юу ч хийсэн хамтдаа хийдэг байсан болохоор ингээд байхгүй болчихоор нь биений минь нэг хэсэг байхгүй болчихсон юм шиг л санагдаж хүүхдээ харж л өөрийгөө тайвшируулж сууна даа. Ганцаардсан сэтгэлээ хэрхэн яаж тайлах аргаа олж ядан энд бичиж байна. Та бүхэн минь надаа зөвөлгөө өгөөч найз нөхөд гээд байх хүн байхгүй ээ, байсан ч ууж идэж наргиж цэнгэхээс сэтгэлийг минь тайвшируулах үг хэлж нулимсыг минь арчих найз алга байна. 

Нөхөр бид хоёр архи дарснаас хол болохоор найзууд ч өөрсдөө холдчихдог юм байна лээ, одоо цаг хугацааг яаж хурдан өнгөрөөж яаж сэтгэлээ тайван байлгах вэ? Болдог бол байгаа газар нь явж очоод царайг нь ч болтугай хармаар байх юм. Даанч хүүхэд маань нялх төрөөд 10 ч хоноогүй байна, яах вэ та бүхэн минь надаа зөвлөөч энэ хүртэл уншиж цаг заваа зарцуулсан та бүхэндээ баярлалаа…

15 Comments

  1. Munguu says:

    Chi odoo dunguj say tursun bolhoor saihan taiwan baij huuhdee bolon uuriiguu asarch halamjil. Olon ym bodood hereggui shuu. Joohon tenhee tamir chin orood huuhed chin heden sartai bolood ehleheer temdeglel hutlu bas dasgal hii bas goy ym uz har….uuriinhuu zorilguudiig todorhoilj bich. Hani chin garaad irhed ter chin chamaar baharhiishdee nzaa. Nas chin zaluu bn hiij buteeh ym ih bii. Huuhdee bolon uuriiguu yaj hogjuulj deeshluulhuu gej ertnees bod… haniigaa sanaad hezuu bgaag oilgojiinoo. Teseed gariishuu tur zuuriin ymiig bol. Ter huleeh hugazaandaa uuriiguu ymar awhaaljtai, uurtuu archaatai, uuriiguu awaad ywah chadaltai huchirheg emegtei bolgo. Ene hoorondoo hanidaa bas setgeliin dem bolhiig bodooroi nzaa. Amjilt!

  2. GegeenCom says:

    Jukoviin zamd bridge group 4 davhart
    99117629 Az jargaliin shinjleh uhaah gj gazraas iim uyed yadag talaar zuvluguu medeelel avaarai

  3. батаа says:

    захиа бичиж болох юм

  4. ;-) says:

    Нярай хүүхэдтэй нялх биетэй хүн яаж хорих газар очихов. Хүүхдээ ядаж 1 сар хүрэхээр нь эргэж тойрохгүй юу даа. Хямарлаа гээд өөрийгөө л зовоохын нэмэр, их хямарч уйлаад байвал сав хөөрч, хөхний сүү татарна. Хүүхдээ сайн асарч өөрөө хурдан тэнхрэхээ бодоо миний дүү. Нөхөр чинь сахилгатай сайн байж, чи хааяа эргэж тойрч нөхөртөө үнэнч байж чадвал удалгүй амьдрал бүтэн болно. Гараад ирэхэд нь хүүхдээ бондойтол асарсан сайн өсгөсөн байвал сайн шүү дээ. Элдэв найз нөхөд ийм үед хэрэггүй ээ, бөгс ухаж араар чинь муулж улам дордоно. хэцүү үед Итгэлтэй нэг л найз байхад болчдын. Болбол хадмуудтайгаа ойр байж орж гарч байвал нөхөр чинь баярлах л байх. Амьдралд их юм тохиолдноо, хамт даваад гарсан хүмүүс л сайхан явна даа.

  5. Niname says:

    Yalaa l edlene. Edlej duusad garch irne. Yalaa sain hiiwel honogoo hasuulaad hugatsaanaasaa omno garch irne. Garch ired chuham amidral medersen hun garch irne gantsaaraa bish heden huuhnuudtei bolchood haha. Bugd ijil. Shorongoos garahdaa ehnertei bolood gardag humuus zondoo. Ergej ochdog ch huuhnuud zondoo. Nuhur chini sain bol tgd huluu salgaltal shorongiin uud sahij dee. Za hen medeh wee.

    • E says:

      Yugsen uguu yaaj tendees ehnertei boldi

      • mongol says:

        Одоогийн хорих анги чөлөөтэй болсон болоод хоригдлууд нь их сэргэлэн байдаг гэсээн. эргэлтээр ирсэн хүн амьтантай танилцаад тэгээд утсаар холөогдож дотносдог гэсэн гар утас бараг чөлөөтэй байдаг гэсэн

    • Noname says:

      Mail haygaa uldeegeech

    • E says:

      Mongold: yamar sonin yum be yaaj tm bdgiin bitgii iim zuileer busdad buruu medeelel tugeegeerei!

      • Aalznuudaa says:

        shaadag har aalznuud yumaa taanar hereg hiij hashaand orj uzeegu bjij yu hutsaad bga harhnuud ve ? Ymar horih angid utas bariulad ymar horih angi ehnertei bolood gargaad bna zasangiin amidral medku sheesnuud tsetserleg bolgoj yriad bgarai odoo

      • aalzaa says:

        tanar shig sheeltuurnuud bugsduulj garj irched zasangiin atmaan bailaa gedegshd uchraa medku yumnuud

  6. анир says:

    Бас ганцаардлаас болж сэтгэл зүйгээ гэмтээхгүйн тулд оюунлаг эерэг хандлагатай хүмүүстэй найзалж нөхөрлөх хэрэгтэй. Тэгсэн цагт цаг хугацаа нэг л мэдэхэд нөхрийг чинь чамтай уулзуулах болно. Жишээ нь, чи хэрэв Буддын шашинд сүсэг бишрэлтэй бол Facebook дээр байдаг “Бурханы шашин ба ёс зүй” гэсэн нэртэй нэг гоё групп байдаг. Тэр группийн гишүүд болон админ гэх хүмүүс маш зөв хандлагатай, гэгээлэг хүмүүс байдаг. Бас тэд нар байнга тогтмол Улаанбаатар хот дахь аль нэгэн тухтай Cofe shop, lounge-д цугларан уулзалт хийж хоорондоо танилцахан нөхөрлөхөөс гадна Бурханы шашны талаар өөрсдийн үзэл бодлоо солилцож ярилцдаг уламжлалтай. Чи тэр группийн гишүүн болоод тэдэнтэй нэгдэх юм бол маш олон гэгээлэг ариун сэтгэлтэй найз нөхөдтэй болно шүү. Харин эсрэгээрээ архи тамхи хэрэглэж, ганцаардлаасаа гарахын тулд баар цэнгээний газраар орвол тэгээд л дуусна шүү, эмэгтэй хүний сэтгэлийн зовлон дээр нүгэлтэй хорвоо маш овжин тоглолт хийдэг юм шүү. Сэрэмжтэй байгаарай.

  7. Mr says:

    Чи өөрөө сэтгэлийн хаттай байж нөхрөө эргэж торч бгарай. Энэ хугацаанд элдэв сэтгэл санаа хуваалцах нэртэй өлбөг дөлбөг юмнуудтай санаатай санамсаргүй эр эмийн асуудал бол энэ амьдралаа үүрд үдэв. Аажимдаа чамд олон бэрхшээл саад тулгарна. Тэр бүхнийг өөртөө итгэлтэй даваарай. Гэр бүлд нь сайн сханыг хүсье

  8. анир says:

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас очиж хорих ангид байгаа нөхрөө эргэх бичиг авах хэрэгтэй. Тэгээд нэг өдөр хүүхдээ хамаатан садны хүндээ ч болтугай харуулж байгаад нөхрөө очиж эргэ, тэгээд хэсэг ярилц. Ямар насаараа хоригдох ял биш. Үүнээс өөр чамд хэлэх сайн зөвлөгөө байхгүй л болов уу. Энд байгаа ихэнх хүмүүс бөгс бөөрний холбогдолтой бусармаг зүйл л чамд зөвлөх байх. Тэгээд угаасаа дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгууль болох үед бараг дахиад нэг өршөөлийн хууль энэ тэр батлагдвал нөхрийн чинь ял хөнгөрч суллагдана. Тиймээс санаагаа бүү чилээ. Монголын шоронгууд кинон дээр гардаг шиг тийм хүнд нөхцөлтэй аймшгийн газар биш болсон. Энгийн дэглэмтэй хориход бол хоригдлууд нь гар утас хүртэл барьдаг болсон цаг шүү дээ. Өөрийгөө битгий зовоо. Нөхөр дээрээ очиж эргэх бичиг авч уулз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.