Жирэмсэн байх үеийн бэлгийн харьцаа

Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа юм. Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггүй тохиолдол байдаг бөгөөд магадгүй үүндээ эхнэр тань санаа зовж яваа байх.

Жирэмсний эхний саруудад эмчийн зөвлөснөөр заавал хориглох шалтгаан /өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан г.м/ байхгүй, жирэмслэлт хэвийн, ямар нэг хүндрэлгүй явагдаж байвал бэлгийн хэвийн амьдралаас татгалзах шаардлагагүй. Өмнөх жирэмслэлтийн үед зулбадаг гэх мэт ужиг зуршилтай эмэгтэйчүүд жирэмсний эрт хугацаанд бэлгийн хавьтал үйлдэж хэрхэвч болохгүй.

Харин жирэмсний тээлтийн сүүлчийн сард бэлгийн харилцаанд орох үед умайн булчин агших талтай гэдгийг анхаар. Энэхүү агшилтыг Брекстон Гиксын агшилт гэх бөгөөд жирэмсний хугацаа ихсэхийн хирээр улам тодорхой мэдэгдэнэ. Умайн хана хатуурч овойж байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрч болно.

Бэлгийн хавьтлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдэгдээд байвал агшилт сулартал тайван хэвтэх хэрэгтэй. Таны бэлгийн сонирхол жирэмсний явцад биед тань үүсч байгаа нэмэгдэл дааврын нөлөөгөөр байнга хувирсаар байх болно. Мөн хэвлий томрохын хирээр бэлгийн ажил хийх байрлалаа ч эвтэйхэн болгож өөрчлөх шаардлага гарах байх.

Та бэлгийн хавьтал хийхдээ хэвийнхээсээ илүү ядрах, сэтгэл хөдлөл ихтэй байж болох бөгөөд эр нөхөрт тань ч жирэмсэн үеийн бэлгийн харилцаа зарим талаараа хэцүү мэт санагдаж магадгүй. Тиймээс та хоёр бие биендээ амрах боломж олгож, аливаа бэрхшээлтэй асуудлыг хамтран ярилцаж шийдэж байгаарай.

1 Comment

  1. Baagii says:

    Jiremsen baih tusmaa sexdex gd bdim shgee manai awgai bvvr gedsee unjuuljad sexdii gd guidg bolson

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.