Хүчирхийллийн золиос

Сайн байцгаана уу? Та бүхэнд захидал унших өдрийн мэнд хүргэе. Гарчиг дээр бичсний дагуу хүчирхийлэлд өртсөн эмэгтэй байна. Хамгийн гол нь нэг бус удаа өртөж байсан. Хүүхэд байхаас авахуулаад насанд хүрсэн хойноо ч хүчирхийлэлд өртөж байсан. Гэхдээ оронд орж ирээд биед хүрэх, хүсээгүй байхад үнсэх, эмзэг газарт базах илэх г.м.


Харин сүүлд насанд хүрсэн байхад минь таньдаг ах архи уучихаад ор луу минь орж ирээд өмд шувтлаад шууд хийсэн байдаг юм. Мэдээж хүчин байсан болохоор би уурлаад тэр секс хурдан өндөрлөсөн. Харамсалтай нь тэр үед би онгон байхаа больсон юм. Маш удаан хугацаанд өөрийгөө маш сайн барьж үнэ цэнэтэй байхыг хүссэн ч тэр нэг архичин залуугаас болж бүхэл бүтэн үнэ цэнэ минь юу ч биш болж хувирсан юм. Аймшигтай нь энийг мэдсэн найзууд минь надаас зайгаа барьж эхэлсэн. Ингээд бодоход хамсаатануудаас авахуулаад сайн танихгүй хүн хүртлээ доромжлуулж байсан тоо гарын арван хурууг минь давжээ.

Ганцхан бэлгийн хүчирхийлэл гэлтгүй би сүүлийн үед аав ээжтэйгээ харилцаа их муу болсон. Тэд намайг үргэлж л өөрсдийн залуу үе эсвэл өөр үеийн залуустай их харьцуулдаг болсон. Өглөө хүртэл чанга орилж сэрээж зүрх савлуулна өдрөөс орой болтол гэр орон цэвэрлэ, хоол унд хий, дүүгийнхээ хичээлийг давтуул гэж тушаана. Хийх тусам өө хайна, загнана зандарна. Бас заримдаа намайг харааж доромжилдог.

Одоо би тэр бэлгийн хүчирхийлэлээс илүү эцэг эхийнхээ энэ үгэн хүчирхийллээс үнэхээр их сэтгэл гутрал мэдэрч байна. Хурдан л тусдаа гармаар байна. Энэ тухайгаа хэлээд гарах гэсэн ээж их дургүй байсан. Гэхдээ л би энэ ковид дуусвал шууд гарна гээд шийдсэн байгаа. Би бас хүн шүү дээ. Сайхан амьдармаар байна хүчирхийлэл амсалгүйгээр.

Аа нээрэн аав минь намайг багад зоддог их ширүүн хүн байсан юм. Ааваасаа айгаад орон доогуур шургаад зүрхний цохилтонд минь олоод мэдчихвий гэж айдаг байсан. Тэр үед ээж минь биднийг тэжээх гээд хотод ажиллаж биднээс хол байдаг байсан юм. Тэр үеийн ээжийгээ их санадаг. Хааяа л хүүхдүүд хань дээрээ ирдэг болохоор хамгийн амттай бүхнийг авчраад орой нь өвөртлөөд унтдаг байсан нь хичнээн сайхан байсан юм бэ дээ..

Одоо бол надад их дургүй. Үзэн ядаж байгаа хүн рүүгээ харж байгаа юм шиг нүдний булангаараа харах нь аймаар. Юм л бол бид 2 ам зөрөх гээд байдаг болсон. За ингээд багаасаа л бэлгийн ч бай үгэн ч бай бие махбодийн хүчирхийлэл авсан над шиг хүн эцэстээ үнэхээр туйлддаг юм байна.  Би 25-тай. Өдий хүртэл энэ бүхнээс болоод ч юм уу нэг ч хүнтэй үерхэж байгаагүй.  Эрэгтэй хүнтэй ойртохоос төвөгшөөшөөд байдаг. Бас хүмүүстэй харьцахаас их айдаг. Энэ бүхнийг давах арга бол эцэг эх бас намайг ойлгодоггүй хүмүүсээс түр зайгаа барьж өөрийгөө бүрэн мэдэх нь хамгийн зөв арга болов уу гэж бодож байна.

Над шиг эдгээр хүчирхийлэлүүдтэй нүүр тулаад ялан дийлсэн хүмүүс байвал надад туслаач. Мянга арга зам байвч энэ сэтгэл гутрал бүр л намайг идэвхигүй болгоод байх юм. Өвчин дуусдаг л юм бол юун түрүүнд ганцаараа байна гэдэг санаа зөв үү? Бас эрэгтэй хүнтэй зөв гэж бодсон үедээ дотноссон нь зөв үү? Миний сэтгэц хэвийн биш трауматай болсон болов уу? Харааж доромжилгүйгээр үнэтэй сайхан зөвлөгөөгөө өгж туслаарай сайн санаат хүмүүс минь…

8 Comments

  1. Hh says:

    ooriigo medreeche bi ch ylgaaagui odo bol heniich omnoos tm helj ugee heldeg blson eregtei hunees ch aihgui mash zewuun blson ug huuhed bhda esregeer bsin, 25gdg chn tom bn shuu, barag tusda garahuu yah zorigtoi shiidwer garga maash ih ym yrih gd bn tgj hund deerelhuuleed bwal chmg doosh hiigeel bn shuu nmg zoruud gojuud zan min awarsan , etseg eheese bol hol neg bodliin uneheer shn bdg shu ehnii hdn jil miarna huntei suuj huuhedtei boloh gj bitgiii yaaraara ooriigo hamgaalj l sur!

  2. neg zaluu says:

    Ooriin chin tuuhiig unshaad uneheer haramsaj bn. Amidral uneheer baylag shuu. Yaj iij bgaad davaad garaarai. Amidraliin saihniig medreh erhtei shuu. Chamd sorgoor noloolj bga buh zuilees holdoh heregtei. Chi ene horvood shan amidrah gj l torson. Huchtei bgaarai pls.

  3. Hen says:

    Uhaantai bas huchtei baigaarai

  4. ssss says:

    Бичсэн байдлаас чинь уншихад боловсрол гайгүй, ухаантай бүсгүй бна. Урд чинь олон сайхан цаг хугацаа хүлээж бна, үүр цайхын өмнө илүү харанхуй байдгийг сана. Юу хиймээр бна түүнийгээ л хий, сэтгэл чинь өөрөө юу хүсээд бгаагаа хэлээд өгч бна. Хүссэнээрээ амьдар, жигүүрээ дэлгээд нис. Гэхдээ буруу замаар амьдарч болохгүй шүү, өөрөө өөрийнхөө тулах цэг, дэмжлэг багана бол, өөрөөс чинь өөр хэн ч чамд саад болж бас хэн ч чамд тус болохгүй. Хүчтэй бай, бусдын нөлөөнөөс сэтгэл гутарна гэж юу гэсэн үг вэ, сэтгэд санаагаараа чи бусдаас хараат байж, тэднээр өөрийгөө удирдуулаад бна. Амьдралдаа эзэн бол, сэтгэл санааныхаа эзэн нь бол, бусдын яаж хандахаас шалтгаалж сэтгэлээр унаж эсвэл баясч амьдрахад дэндүү хайран амьдрал шүү. Хүслээ дага, хүчээ дайчил, амьдрал чамаас авсан бүхнийг эргүүлээд амьдралаас олж ав. Хамгийн гол нь зөв сэтгэлээр, зөв замаар амьдарч явахад очих газраа очдог юм шүү. Эцэг эхдээ нандин биш гэж бодож бгаа бх гэхдээ чи өөрөө өөртөө нандин, дахин давташгүй, хүн заяа ховор заяа юм шүү. Амжилт хүсье, тэвчээр бүхнийг ялна. Цаг хугацаа өнгөрнө, бүх юм өөрчлөгдөнө.

    • ssss says:

      Эрүүл саруул, эрхтэн бүрэн, ухаан бүрэн бгаа чинь чи хэнээс дутахгүй баян хүн шүү. Өнгөрсөн амьдралаа хүч болгож ашигла, сул талаа бүү болго, голын эрэг дээр очоод бүх сэтгэл зовоосон зүйлээ голын усанд ярь, ус зовлонг чинь аваад холын хол урсаад өгнө, эргэж ирэхгүй. Хүн болгоны амьдрал цэвэр ариун, дардан байдаггүй юм, бид бүгд л адилхан, бүр чамаас ч хэцүү хүмүүс зөндөө бгааг санаарай.

  5. Mogi says:

    Чи аль хэдийн насанд хүрч том хүн болж. Гэр бүлээсээ зугатах шаардлагагүй зүгээр л цагийн бдлыг базаж атга. Одоо чамайг аав ээж чинь зодож чадахгүй үгээр дарамтлана, эсрэгээрээ тэднийг дарамтал. Эхэндээ тэд аймшигтай уурлах ч яваандаа дарамтлах нь багасна. Ер нь явж явж тэдний үе өнгөрч чинийх ирж бгаам. Асуудлаас зугатаж биш, асуудлийг дарж шийдэж амьдрах ёстой. Тэд яаж ч уурласан төрсөн охиноо яаж ч чадахгүй айх хэрэггүй. Одоо тэгээд ч чи хүний эхнэр болж тусдаа гарах цаг чинь болж, гэсэн ч бгаа газараасаа бүү зугт бүгдийг баз. Зугатаж биш базаж амьдар. Бүх асуудлыг шийдэж болдог юм.

    • Артаг says:

      Mogi зөв хэлж байна шүү. Базаж сөрж өөрийнхөөрөө амьдар. Цаг чинь ирж бна. Сөрөөд эхлэхдээ амаргүй байх болно эсэргүүцэлтэй тулна тэрийг сөрөөд тэсчихвэл чиний талд шүү. Муу юмнуудтай үзэлц бүү бууж өг.

  6. ergej haralgui erthen zugt says:

    O.mend bi hed honogiin omno “eejiin doromjlol“ gesen niitlel oruulj bsan emegtei bnaa. Chamaig oilgoj bna, minii uhuvid belgiin daramtand ortoj baigaagui ch etseg ehiin haraal ugen doromjlol dunduur amidarch bgaa. Tusdaa garsan ni l deer gej helmeeer bna daa. Miniii huvid ter 2oos tusdaa amidardag hedii ch haay huuhdee bodood ergej toiroh shaardlaga gardag ym. Bi chamaas joohon egch ym bn. Tusdaa garahad ehnii eeljind hajuu oroonii turees tolno , hool und busad zardal ehen uedee hetsuuhen bdag gesen ch zaluu hun yaj iigeed boldog. Ehen uedee shantraad harimaar sanagddag baisan ch tevch , chi olon naiz nohodtei bolno, eej aav 2 namaig onoo yanhan chin yanhandaad yvchihlaa , amar ym bolj dee , odoo duraaraa yanhandaj bgaa bh daa gej doromjildog bsan , esvel , chi geriin ajlaas zustlaa , ym hiihgui bi yadarch bna , uhlee hatlaa , chamaig toruulsen angir uurgaa hohuulsen …gm uilj duulj eliirch balairch boon jujig tavij daramtalj eheldeg , yasan ch bsan buuj ogch bolohgui shuu . Eej chin 45 orchim nasnii hun bol nogoo emegteichuudiin tsevershiltiin ue deeree bgaa bololtoi , manai eej 45-48 nasnii ue deeree iluu hargis araatanlag bolj ehelsen. Iim etseg ehchuud yagaad emegtei huuhdee l iluu deerelheed uzen yadaad bdag ym bol gej bodoj uzsen , bodood baih nee , emegtei huuhed iluu chih zoolon , hultseed tevcheed ongoroochihdog , ali ued etseg ehiinhee tald bdag bolohoor amarhan baidag bolohoor amarhan bai ni boldoog baih . Eregtei huuhed bol yardaglaad uurlaad , uuraa barij chadahgui, bas neg shiiideed haalga savaad garsan bol ter chigeeree shiideed garchihaj medne , bas uuriig hurgeed doromjlood baij suuhiin argagui bolgood bval zoruuleed tarhin dunduur ni shaagaad avch medne sh dee. Naaduul chin uhamsriin dood tuvshinii setgetsiin emgegtei hun dursnuud , zugeer l shiideed garaad yv. Korono morono gej shaltag gargaj suulguigeer bairlaj ajillah ymar ajil baina har , naiz nohdoosoo sudal. Bi bol ehnii eeljind hajuu oroo bolon nitiin bair tureesledeg naizuudtaigaa tureesiig ni huvaaj tolood amidarch bailaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.