ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЗАЛУУГИЙН БИЧСЭН “ГЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 20 ЗӨВЛӨМЖ”

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.


2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.

3. Дахин дахин дурла (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)

Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.

4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)

Эхнэрийнхээ сайн, сайхан чанаруудыг анзаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анзаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.

5. Эхнэрээ засаж, өөрчлөх гэсний хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)

Эхнэрийнхээ зан ааш болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.

6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)

Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшируулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй.

9. Алиал (BE SILLY…)

Байнга чухал царайлах хэрэггүй. Өөрөө ч инээ, эхнэрээ ч инээлгэ. Гэр бүлд инээмсэглэл байхад бүх зүйл сайхан болно.

10. Өдөр бүр түүнийг баярлуул (FILL HER SOUL EVERYDAY)

Хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдрэх мэдрэмжийг өдөр бүр эхнэртээ өгч бай. Юу хийхээ мэдэхгүй байвал түүнээс өөрөөс нь асуусан ч болох юм. Түүнийг баярлуулах зүйлийг өдөр бүр заавал хийж хэвш.

11. Эхнэртэйгээ ярилц (BE PRESENT)

Хамт байгаа үедээ өөрийнхөө бүх цаг зав, анхаарлаа түүнд зориул. Эхнэртэйгээ байхдаа 100 хувь түүнд анхаарлаа хандуул.

12. Эхнэрийгээ эмэгтэй хүн талаас нь хар (BE WILLING TO TAKE HER SEXUALLY)

Хичнээн удаан хамт байсан ч түүнийг эмэгтэй хүн талаас нь байнга харж бай. Мөн түүний хувьд ч та үргэлж эрэгтэй хүн талаасаа харагдах ёстой.

13. Тэнэг байж болохгүй (DON’T BE AN IDIOT)

Хэн ч гэсэн их бага алдаа гаргадаг. Эхнэр тань ч гэсэн хүн учраас алдаа гаргана. Гэхдээ тэр алдаанаас нь болж хэт их зэмлэх хэрэггүй. Өөрөө алдаа хийсэн үедээ ч сэтгэлээр унах бус, алдаанаасаа сурах хэрэгтэй. Төгс байх шаардлагагүй ч, тэнэг байж болохгүй.

14. Эхнэртээ өөрийн гэсэн орон зайг бий болго (GIVE HER SPACE)

Эхнэрт тань ч өөрийн гэсэн цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд бүүр ч ихээр анхаар. Гэр орны ажил, хүүхэд өсгөх гээд завгүй байдаг эхнэртээ хааяа ч гэсэн жаахан амар гэж хэлж сур.

15. Сул талаа харуул (BE VULNERABLE)

Та эхнэрийнхээ өмнө төгс байх шаардлагагүй. Өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа асуудлыг шийдвэрлэж сур.

16. Эхнэрийнхээ өмнө өөрийнхөөрөө бай (BE FULLY TRANSPARENT)

Гэр бүл гэдэг итгэлцэл дээр тогтдог. Сэтгэл зүрхээ нээж юу ч болсон харилцан ойлголцдог байх нь чухал. Өөрийнхөө сайн муу бүх талыг харуулж байж итгэлцэл үүсдэг.

17. Хамтдаа суралц (NEVER STOP GROWING TOGETHER)

Хамтын зорилготой бол. Тэрхүү зорилго руугаа хамтдаа тэмүүл. Тэгснээр хэн хэн нь өсөн дээшлэх болно.

18. Мөнгөнд бүү санаа зов (DON’T WORRY ABOUT MONEY)

Мөнгө бол тоглоом л гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр нэг баг болоод тоглоомонд хожиход л болно. Нэг багийн хүмүүс хоорондоо хэрэлдвэл хэзээ ч амжилтанд хүрэхгүйг сана.

19. Эхнэрээ уучил (FORGIVE IMMEDIATELY)

Өнгөрснийг чирснээс ирээдүйг харах нь чухал. Та болон таны эхнэр тань ч гэсэн алдаа гаргах учир харилцан уучлалцаж, ирээдүйрүүгээ тэмүүл.

20. Эргэлзэх юм бол хайрыг сонго (ALWAYS CHOOSE LOVE. ALWAYS CHOOSE LOVE. ALWAYS CHOOSE LOVE)

Төгсгөлд нь энэ л хамгийн чухал. ХАЙР байхад бүх зүйлийг даван туулж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.