Аав, ах 2-соо бусад эр хүний хажууд байж чадахгүй болчих шиг

Woman hiding bruises on face

Сайн уу бүгдээрээ. Би өөрийгөө жирийн нэг л эмэгтэй гэж боддог. Яахав хөөрхөн л дөө. Галбир гадаад төрх минь бусдаас өөр болохоор олны нүд чиглээд жоохон хэцүү. Гэхдээ би бол жирийн л эмэгтэй. Гал халуун хайрыг хүсдэг. Хэн нэгэн залуугийн сайн хань болж амьдрах хүсэлтэй.


Өдий 30 наслахдаа 2 залуутай л үерхэж 1 залуутай нь 2жил үерхэж арай гэж салсан. Хардалтаас болж зодуулж үзсэн. Та бүхэн хардах зүйлтэй учраас гэх байх. Гүй шүү би аль болох эрэгтэй хүнтэй харьцахгүй бүүр гаднаас орж ирсэн слесертэй харддаг гээд бод. Зүгээр л хөөрхөн сайхан болохоор. Надад зодож байхдаа эрэгтэй хүн чамтай секс хийхийг хүснэ.

Чамайг бусад хэн ч хайрлахгүй гээд зодож байсан. Ийм залуугаас салах гэж би 6 сар болсон. 1 удаа гар хүрэхэд нь аав ахдаа хэлж чадаагүй. Унасан юмаа гээд буруу хараад уйлсан. 2 дахиа харин тэсээгүй аавдаа хэлж тэрнээс салсан. Гэхдээ надтай зууралдаж 6 сар араас хөөж элдэвлэж ахын маань цагдаа залуу тусалж арай чүү холбоогүй болсон азаар.

Одоо би залуустай танилцах болзох гэхээр айгаад байна л даа. 1 өрөөнд л байхаас айгаад байдаг болчихжээ. Энэ хорвоод аав ах 2-оосоо бусад эр хүний хажууд байж чадахгүй болчих шиг боллоо. Би одоо яг яах вэ?

8 Comments

  1. Сэтгэлзүй says:

    Зүгээрээ жаахан шоконд орсон байх шиг байна, аав ах 2 ынхооо хамгаалалтанд байгаа учираас бусад эмэгтэйчүүдэс харицангуй хурдан шокноосоо гарна тиймээс. Гэхдээ бүрэн шокноосоо гарахын тулд халуун дулаан залуутай л учирч тэр хүнд эрхэлж, энхриилүүлж, бүрэн хамгаалалтанд орж байж шокноосоо салах болов уу. Сайн залуутай таарахын тулд дайчин байх хэрэгтэй шүү. Нэг өрөөнд байхаас айгаад байгаа бол улам нэг өрөөнд байгаад үз. Айдастай бас тэмцэлдэх хэрэгтэй, айдасд удирдуулж болохгуй, юунаас айгаад байна тэр айж байгаа зүйлээ сайн ухамсарлах гээд үз, тэгээд үнэхээр аймар юмнаас айж байна уу, эсвэл чиний л хэтрүүлэн төсөөлөл үү гэдэгийг ялгаж салгах дасгалууд сайн хийж үзээрэй. Эрэгтэй хүн дуугаа өндөрсгөлөө гээд хүчирхийлэгч гэсэн үг биш гэдэгийг өөртөө байнга сануулаарай, зарим эрчүүд угаасаа л чанга дуутай байдаг яг л зарим орилоо эмэгтэйчүүдтэй адил, тиймээс бүх зүйлд маш сайн анализ хийж сурвал чи хурдан эдгэрч чадна, сэтгэл хөдлөлүүд ерөнхийдөө найдваргүй шүү, айдас хуурамч байх болхмжтой.

    • zaluu says:

      сайн байна уу. Өөрт чинь тун тоогүй юм болсон байна. Үнэхээр хэцүү асуудал гарсан байна даа. Зүгээр л харилцаад надтай ярилцаад үзээрэй. engiinnegen84@gmail.com хаягаар майл бичээрэй

  2. 🌹 says:

    Царайлаг сайхан төрснийхөө төлөө бүдүүлэг новшнуудаас айж явна гэж юу бхав дээ. Залуу нас асар богинохон шүү. Хайртай хүнээ хүн зоддоггүй юм. Жинхэнээсээ хайрлаж бгаа хүн андашгүй дээ. Сонголтоо зөв хийгээд сайхан амьдраарай.

  3. Шаана биз says:

    Өөрийгөө хөөрхөн сайхан гэж боддог ч үнэн хэрэг царай муутай болохоор борлогдож чадалгүй 30 хүрсэн авгай бна. 30 хүрсэн авгайг хөөрхөн байсных нь төлөө зоддог эр гэж хаа ч бхгүй харин ч бахархдаг юм, тэр залуу чинь зүгээр л хардах сэтгэцийн өвчтэй доод зиндааны адгуус байж, эсвэл чамайг арай өөр шалтгаанаар харддаг байсныг чи энд худлаа шааж бичсэн бх. Би энгийн л эмэгтэй гэснээ бас өвөрмөц царай бие хаа гэчжээ битгий шаалдаа, тийм бсан бол чи аль хэдийн борлогдчих бсан юмаа.Энэ авгай нар эр хүнийг буруутгахаасаа илүүтэй өөрийнхөө матарыг, банзал янханыгаа ярихаа мартдаг.

  4. same says:

    badrakhboorchi@gmail.com zahia bicheerei chamtai taniltsie bichij uzie bayrlalaa

  5. lol says:

    huchirhiilelliig er hun uilddeg gedeg ni uruusgul, bh turliin huchirhiilel uildehiig zavdaad esvel uildeed nuhurtuu hayagdsan, huugdsun ems zunduu bii.

  6. boogii says:

    odoo tsagt amar bolsooon. Shuud tsagdaad ug! guitsee.Hainr tsagdaa hudluhgui bol ter tsagdaa ajilgui boldog bolson bolhoor shuud duudlaga uguud yavuul! davarsan aalznuudiig tegj zailuulj bh heregtei

  7. эр хүн says:

    Зүгээр ээ чи дайн тулаантай газар байгаа биш Биенд чинь халдвал муу новшийг шууд цагдаад өргөдөл өгөөд өөрийгөө хамгаалуул. Цагдаад өргөдөл өгөхгүй нуугаад байх юм бол харин даварна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.