Сексийн таарамж эсвэл зохицол…

Хосууд болон эрчүүдээс нэгэн зүйл асуумаар байна. Манай найз залуу бид хоёр 2017 онд танилцаад дунд нь 2 жил гаран хол байж байгаад саяхнаас буцаад хамт байгаа юм. Эхлээд танилцаж байхад үнэхээр л гайхалтай сайхан байдаг байсан бүх зүйл дээр, угаасаа ч хосын харилцаан дээр тийм л байдаг байх бүх хүмүүст.


Хол байгаад харилцаа маань жаахан тиймхэн болсон ч болж бүтэе гээд  хамт 6 сар амьдарлаа. Гэхдээ нэг л биш байгаад байна. Хамтдаа амьдралаа босгох гээд хичээж, сайхан зүйлс зөндөө болж, хамтдаа байхад сайхан байдаг уу гэвэл байдаг ч найз залуу маань нэг л хийморь сүлдгүй болоод байна гэдэг боллоо. Нүүрэн дээр нь юм гараад, сэтгэл санаа нь ч тогтворгүй хааяа бүр маш хэцүү байх юм. Надтай үнсэлцэх ч үгүй болсон дотно харилцааны үеэр. Тэгээд саяхан бид 2 нилээн ч ярилцлаа. Манай хүн хэлэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүс дотно харилцаанд орох үед бие биедээ бодис солилцдог, тэр нь таарах таарахгүй гэж байдаг тухай сонссон гэнэ. Магадгүй бид хоёрын тийм зүйлс таарч тохирохгүй байгаа байх шиг байна гэсэн.

Анх танилцаж байхад ч энэ мэт ашиглагддаг байсан гэнэ. Надад бол ямар ч тийм юм байдаггүй, сайхан л байдаг, одоо ч гэсэн. Гэтэл манай хүн тавьсны дараа ямар ч эрч хүчгүй, хамаг юмаа соруулсан юм шиг мэдрэмж авдаг, ядардаг гэх юм. Өөр хүнтэй бол зүв зүгээр байдаг гэсэн. Хосуудын хамгийн ариун нандин, чухал үйл маань хамт амьдралыг туулах хүнийг маань ийм хэцүү байдалд оруулдаг гэхээр маш хэцүү байна, тиймээс ингэж байхаар эртхэн больцгооё гэж бодсон. Бараг ер нь шийдээд байгаа. Гэхдээ л хамтдаа хичээж, хайрласан цаг хугацаагаа бодохоор жаахан харамсалтай. Магадгүй эрэгтэй хүнд тийм зүйл нь илүү мэдрэгддэг юм болов уу? Ийм зүйл мэдрэгдэж байсан уу? Энэ тухай мэддэг зүйл байвал хуваалцаач гэж та бүхнээс хүсье. Мөн ийм асуудлаар мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авъя гэвэл хаана, ямар хүмүүст хандах вэ?

10 Comments

  1. delger says:

    үнэхээр байж магадгүй шүү , өмнө нэг хүүхэнтэй уулздаг байсан тэр үед хийгээд тависны дараа ямар ч эрч хүчгүй хамаг юм гараад явчихаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан , бүүр сульдаад хэхэ, дахих бол нилээн удаж байж хийдэг. Өөр хүүхнүүдтэй бол эрч хүч зүгээр л байдаг .

  2. Hdmdh says:

    Чамаас уйдчихсан л юм биш үү дээ. Тэр нь өөрийгөө ч мэдэхгүй харанхуй баагий байгаа бололтой. Ер нь бол өөр өөрсдийн замаа хөө дөө. Араас чинь ахиад зууралдах л байх даа хөөрхий

  3. Hah says:

    Чи таалагдахгүй, чамайг гэх сэтгэл байхгүй, чиний төлөө урсаж байх дур хүсэл нь аль хэзээний унтраад алга болсон гээд хэлээд байна ёмбоо хүүхэн минь. Өөртөө хайртай юм бол ирээдүйд өөрөө зовохыг хүсээгүй бол наад залуугаа тавьж явуул битгий хүсэхгүй байгаа зүйлийг нь хүчлээд бай! Дургүйд хүчгүй л байхгүй юу гэж байгааг нь ойлгочих арга байна уу чамд айн.

  4. Mogi says:

    Шаасан хүүхэн болгон өөр бдаг. Ал боовны тэнхлэгийн өнцөг давхцаж яаг тохирох нийлэмжтэй хүүхэн бол маш ховор тохиолддог юм шүү. Маш ховор. Олдвол үнээр жарган шаана. Ийм нийлэмжтэй, эсвэл нийлэмжгүй хүүхэн гэж бна уу гэхээс энерги сордог нтр бол худлаа шүү. Өнцөг таардаггүй хүүхнийг бол хаанаас нь ч шаасан олигтой болдоггүй.

  5. Меланхоли л эдэлжээ says:

    Хаха, бас л мухар сүсэгдэж чадаж байгаам шүү,,, зүгээр л шалтаг, Сэтгэлзүй тогтворгүй, төвлөрөх чадваргүй, байгаагаа голдог, дэмий дэмий хүмүүстэй уулзаад л хачин хачин юм сонсоод үнэмшиж явдаг өөрийн бодолгүй туйлбаргүй, бусадын нөлөөнд амархан автдаг, утгагуй хуурамч дэмий төсөөлөлүүдтэй хүн шиг л уншигдаж байна чиний бичсэнээс. Сексийн дараа жаахан Меланхолик мэдрэмж авахыг байдаг л зүйл юм байна гэдэгийг тайлбарлаж өгөөрэй, эрэгтэй хүн тависаны дараа хүсэл буюу Дизайр байхгуй болно, үүнээс их хэмжээний Меланхолик сэтгэл төрж болно, ийм эрчүүд өөр хүүхэн хайж яваад асуудал шийдэгдэхгүй дээ… Бас үнэхээр үнэн хэлж байгаа үгүйг яаж мэдэх үү? Илүү харж билүү долоосон хүмүүст гүн гүнзгий анализ хийх утгагуй дээ

  6. Bold says:

    Za shaa shaa idej uujaahaa yum amdarliin hemneleel oorcholooch

  7. hud says:

    bodis bish energy soliltsoh gej helvel zohikh baikh. unen gej bodj baina. tiimees l khaa hamaagui khuntei tiim zuil hiij bolokhgui?

  8. Dorj says:

    Chamaas shaagad uidsan bna malaa. Chamaas shaasnaas oor huuhen shaamar bn gegdig bolovson gehimu toirulj helsen bna. Umhii altai erguu mal bn shte chi er ny

  9. Ss says:

    Haha chi haashaan energy sorogch ni yumuu heddugeer zuund amidraad bgaan hudlaa shaltag yum bishuu

  10. Хмм says:

    Үхсэн ацныхаа бодис энэ тэр солилцох вэ, хэддүгээр зуунд амьдраад бгаа юм. Харанхуй мунхаг бна шүү. Ийм юм тайлбарлаад суух зав алга, өөрөө олоод уншдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.