Эр хүн ч гэсэн шаналж зовдог юм байна

Depressed man praying, crying

Сайн байцгаана уу? Би урд нь 2-3 захидал бичиж байсан. Олон хүмүүсийн зөвлөсөн, загнасан, хараасан зүйлүүдийг зөндөө л уншлаа. Хүн өөрт нь тохиолдож байсан зүйлүүдээсээ туршалагаа хуваалцаж байж бусдынхаа зовлонгоос бага ч гэсэн нимгэлэдэг байх.


Би урд нь эхнэрээ хардаж, элдэв бусаар хэлж байж суухын аргагүй болгоод л явуулсан юм шиг байна лээ. Гэхдээ мэдээж ор үндэсгүй хардаагүй. Өөр эрчүүдтэй нялуун мэссэж, дотно үгтэй элдэв зүйлийг харж р байсан. Гэхдээ би тэр болгонд нь уучлаад л өнгөрдөг байлаа. Харин би араар нь тавьж, агсам согтуу тавьж, зодож нүдэж байсангүй ээ. Манай эхнэр өөр хүнтэй болчоод над дээр ирээд /би мэдээгүй байсан/ 2-лаа хэсэг тусдаа амьдарч үзье өөрсдийгөө өөрчлөе, хэн хэнгүйгээрээ амьдарч чадах эсэхээ үзье гэсэн. Би ч зөвшөөрөөд хувцасаа аваад хүүг минь дагуулаад охиноо үлдээгээд л гарсан.

Гэхдээ тэр хүн өөр хүн дагаж явж байсныг нь би сүүлд мэдсэн. Надад маш хэцүү байсан. Бараг үхмээр санагдаж байлаа. Яагаад намайг энэ хүнээр сольж байгаа юм бол, энэ хүн нь надаас юугаараа илүү юм бол, саллаа гэхэд хүүхдүүдээ яах билээ гээд л бараг өглөө босоод, өдөржин орой, унтахдаа хүртэл боддог байлаа. Тэгээд тэр хүний амнаас тэр залуудаа сайн гэж хамт тэр 2-г зогсож байхад нь сонсоод эргэж ирэхгүй юм байна гэдгийг нь ойлгосон. Одоо надад эмэгтэй хүний хайрлах, итгэх итгэл юу ч алга. Тэр хүнтэй танилцаж хайрлаад 18 жил, гэр бүл болоод бараг 10 жил болсон байхад надтай ярилцаж зөвшилцөхгүй, хэт дуугүй дотогшоо хүн байж.

Мэдээж энэ бүхний эхлэл нь миний хардсан байдлаас эхэлсэн байх.Гэхдээ одоо ч би хувцасаа бариад намайг уучлаарай би буруу зүйл хийсэн гээд намайг энэ явдалыг марттал хайрлаж чадна гэж битүүхэн хүлээдэг.Бусад хүмүүсийн эсэргүүцлээс үл хамаарч.Гэхдээ чадахгүй байхаа надад үлдээсэн сэтгэлийн шарх, тэр их доромлолыг тэвчихэд бэрх.Ганцхан эмэгтэй хүн шаналж, зовж, уйлдаггүй юм байна.

10 Comments

  1. ухаантай бай says:

    явах шалтаг хайсан хvнээс vлдэх шалтгаан бvv эр

  2. Saraa says:

    бүх зүйл хоёр талтай,чиний хардалт доромжлол гутамшиг болоод тэр хүний үнэт зүйл рүү хэт халдсан уу,,байж суухын аргагүй болтол хэцүү байсан уу бодох хэрэгтэй,,чи хүлээж байгаа шиг чамайг ч хүлээдэг ч байж магадгүй,,эмэгтэй хүмүүс их бардам өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг,,чи хайртай л бол түрүүлж уулзаад үз, эрэгтэй хүн алддаг эмэгтэй хүн алдаж болдоггүй хорвоо биш шүүдээ

  3. 👋👋👋☝️ says:

    tiim em zwilsand talarhmoi. zavshaan shvv, erthen tonildon ni sain hereg, Tuiliin. Chi aztai yum, huuhdee avaad uldej, ems ulugchinguud oroolonguud huuhdiig chin avaad avchihsan bol yana.

    odoo tsaa em chin zagtnaj duusaad butsaad maijignaad irne, chi welcome geh vv?

  4. ан says:

    bi lav hayaad yavsan novshiig deerduuleed avsan shuu, odoo bodohoor salsan ni bolson bn lee

  5. zaya says:

    muusain alandni salhi orson shiidsen gichii nar er hunii amidraliig tam bolgochoodl henegchgui yawaad ogdog ymdaa hanilah hunee mash sain har tanij baij suugaaraidaa zaluus mine

  6. degi says:

    манай найз бүсгүйтэй төстэй санагдлаа. эмэгтэй хүмүүс их сонин юм даа өөрийг нь үнэхээр хайрлаж байгаа хүнээсээ зайгаа аваад зүгээр зугаагаа гаргаад юм уу , үнэн голоосоо хайрлаагүй хүн рүү тэмүүлж байдаг .
    – Эмэгтэй хүний зан юм уу өөр хүнтэй чатлаж байгааг нь мэдчээд байхад үнэнээ хэлдэггүй гүрийгээд байдаг. Үнэнээ хэлчүүл хэн хэндээ амар болох гээд байхад хэлэхгүй.
    – Нялуун байгаад , хамаагүй чөлөөтэй байхаар ичээд байна гэнэ. Дотогшоогоо хүмүүс ер нь тийм юм болов уу даа
    Захианы эзэн өөрийгөө нэг толинд хараад үзээрэй анх ямар залуу байсан одоо ямар болж гэдгийг , охиндоо анхаараад өөртөө бас анхаараад ирэхээр сэтгэл санаа чинь шал ондоо болно. Өөртөө зориулж шинээр юм худалдаж ав . Дасгал хий , имиж -ээ солиод үз өөрийг чинь гэх хүн ойрхон л байгаа

  7. Mr says:

    Ирж буцдаг амьдрал. Чиний амьдралаас явах л хүн байж. Одоо чи сэтгэлдээ түүнийг тавьж явуул, өөрийгөө уучил чөлөөл. Сэтгэл зүрх чинь эдгэрнээ. Амжилт залуу

    • Ах says:

      Яьах ёстой хүнийг явуулж байж ирэх ёстой хүн ирдэг гэдэг. Одоо ганц бие аав охиндоо болон өөртөө хамаг цаг зав мөнгө төгрөгөө зориул. Сайхан бүсгүйчүүдтэй танилцаж уулзаж учир наргиж цэнгэ. Харин битгий чин стэгэлээсээ дурлаж хайрлаарай. Зүгээр л түүнийг мартахад бүхнийг зориул. Бүрэн мартатлаа хүнтэй сууж болохгүй шүү! Хүүхдүүдийг чинь төрүүлсэн эх хүн учир битгий үзэн ядаарай. Зүгээр л уучлаад ор тас март. Сайхан зугаац, өөрийгөө хөгжүүл, шинэ хувцас ав, дуртай зүйлээ хий, мөнгө хураа.

  8. Mogi says:

    Тэнэг минь алдаагаа оноо болго, зовлонгоо жаргал болгон хувирга. Сохорсон биш завшив болго. Тийм ухаан бдаг юм. Халхын хүүхэн хаданд гарсан биш. Хорыг хороор дарах ухаанд суралц. Хүүхний зайг хүүхнээр нөхдөг юм.

  9. tulga says:

    ойлгож байна залуу минь
    Эм хүмүүс гэдэг ухаан богино үс нь урт шүү дээ
    Уужим амьсгаа ав
    цаг хугацаа бүхнийг харуулна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.