Олон насны зөрүүнд эмэгтэйчүүд яаж ханддаг вэ?

Энэ өдрийн мэндийг хүргэе. Эмэгтэйчүүдээсээ аминчлан нэг юм асуух гэсийн. Эхнэр маань 16 онд арван жилийнхээ уулзалтанд амралтанд яваад бүүр анх үерхдэг байсан залуутайгаа дахиад таарч надаас салах хүртлээ явалдсан юм аа. Одоо бид 2 салаад 2 жил болох гэж байна. Энэ хугацаанд аль болох өөрийгөө ажлаар дарж гуньж гутрах завгүй байлгах гэж их хичээлээ.


Өнгөрдөг цагаан сарын өмнөхөн манай байгууллагад нэг шинэ төгссөн залуу охин орж ирсэн юм. Эхэндээ бол мэдэхгүй чадахгүйгээ надаас асуух төдий харилцаатай л байсан ч яваандаа бие биедээ дасаад байгаа бололтой арай л дотно болоод байх шиг санагдаад байсан юм. Би хааяа хөдөө уурхай руу хэд хоногоор явдаг юмаа.

Саяхан нэг явахдаа “одоо л хэд хоногоор явахдаа харилцаагаа жоохон хөндийрүүлэхгүй бол болохоо байж байна даа” гэж бодоод явсан юм. Үнэндээ бол тэр хэд хоногт би тэр эмэгтэйд бүүр сэтгэл алдарсан юм байна гэдгийг энэ хүнээс хол байж чадахгүй болсон юм байна гэж ойлгосон. Томилолтоос иргэж ирээд зөндөө бодлоо. Би энэ эмэгтэйд сэтгэлтэй болсон гэдгээ мөн цаашдаа хамт байхыг хүсч байгаагаа хэлэхийг ямар их хүсч байгаа ч, би энэ эмэгтэйгээс 12 насаар ах хүн шүү дээ.

Эмэгтэйчүүдээ та нарт ийм олон насны зөрүүтэй хүн үнэн голоосоо сайн гээд байвал яаж хүлээж авах вэ. Уг нь би амьдралын сүүлийн 5 жилд ингэж их хүн хайрлах жаргалыг амсаагүй явсан юмсан. Хайртай гэж хэлээд үгүй гэдэг үг сонсох болуу гэдгээс их айж байна. Асуух асуулт маань олон насны зөрүүнд эмэгтэйчүүд яаж ханддаг вэ гэх гэсийн.

13 Comments

  1. Мм says:

    Нас зөрөхөөс нүх зөрөх биш дээ, нүх зөрөхгүйгээс хойш бусад нь асуудал гэж үү? Ах хүн сонирхдог хүүхнүүд зөндөө бдаг шдээ.

  2. Ах says:

    Би 15 дүү найз бүсгүйтэй. Үзэл бодол үг яриа хайр сэтгэл секс таараад сайхан л байдаг.

  3. Rivers says:

    Нилээн болгоомжтой байсан нь дээр шүү. Сүүлийн үеийн охидууд суурь хүмүүжилгүй гэж байхгүй эвгүй болсон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй. Наадуул чинь харагдаж байгаагаасаа илүү юм үзчихсэн, өөрөөсөө олон ах хүнийг ашиглаад сурчихсан байдаг юм билээ.

  4. 12345 says:

    Ямарч асуудалгүй. халамжтайтүшигтэй санагддаг. миний найз залуу 15 ах бүх юм супер

  5. Бат says:

    За шууд л би чамд сайн хайртай гээд хэлэх чинь тэнэгшүү дээ. Ажлаа тараад хамт халбага пиво ууж ярьж сууя л гэхгүй юу чамд сайн бол тэгье гэнэ сайн биш бол үгүй гэнэ. Хэдэн шил пиво уугаад гарж алхцгааж байгаад гадаа жаахан сэрүүхэн байна арай дулаан газар орж сууя гээд шууд буудалруу 2 шил пиво аваад дагуулаад орохгүй юу. Тэгээд дотно харьцаанд ороод эмэгтэйд чинь ч таалагдаад цааш үргэжлэх бодолтой бол угаасаа чамаас салахгүй уулзья гэхэд л хүрээд ирнэ. Түүнээс шууд би чамд сайн нтр гээд тэнэгтэв.. Магтаж үйлдлээрээ л сайн гэдгээ ойлгуулахад хангалттай. Ер нь би чамд хайртай дуртай гэсэн хүмүүс хуурамч байдаг шүү .

    • Аги says:

      Ямар янхан байгаа биш шууд буудал энэ тэр гэвэл тэрэн шиг худлаа амьдрал байхгүй. Чи өөрөө буудлаар хүүхэн авч явсаар байгаад сурчихсан дагз байна л даа эрхэм Бат гуай. Хүнд хань болох хүн хэзээ ч буудлаар явж пиав ууж анх уулзаад энгэр зөрүүлдэггүй юм савсаг нөхөр минь ойлгов уу наад усан толгой чинь

  6. 123 says:

    Тэр эмэгтэйд нь атаархаж байна шүү .Та түүнийг алдахаасаа өмнө өөрийгөө ойлгуулах хэрэгтэй

    • Аги says:

      Ямар янхан байгаа биш шууд буудал энэ тэр гэвэл тэрэн шиг худлаа амьдрал байхгүй. Чи өөрөө буудлаар хүүхэн авч явсаар байгаад сурчихсан дагз байна л даа эрхэм Бат гуай. Хүнд хань болох хүн хэзээ ч буудлаар явж пиав ууж анх уулзаад энгэр зөрүүлдэггүй юм савсаг нөхөр минь ойлгов уу наад усан толгой чинь

  7. Зочин says:

    Энэ 10 жилийн уулзалтаас болж хэдэн гэр бүлд хэрүүл хардалт араар тавилт үүсдэг бол доо. Уулзалтан дээрээ очихоор өмнө нь сайн байсан юмуу үерхэж байсан нэг залуу зоолттой байна. Арай мяаараагүй өнгөлөг сэмбэгэр харагдах юм бол эхнэртэй бна уу нөхөртэй бна уу огт хамаагүй , боломжийг ашиглаал аль хэзээний өнгөрсөн түүх яриал уяраагаал бавах гээл үздэг. Өнгөрсөнөөр хүн амьдрахгүй, сургамж л авна. Тэгээд бавалцаад эхнэр нөхөрөөсөө салаад суугаад явдаг нь маш ховор шүү. Жаахан энгэр чанга бай л даа . Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө л амьдралаа нураах юм даа . Сайхан инээж хөхөрөөд дурсамжаа сэргээгээд хүүхэд насандаа очоод ирэхийг л хүсдэг миний хувьд.. Амьдрал минь гэр бүл минь үнэ цэнэтэй бдаг. Нэг өдөрийн зугаа байсанаас.. .. Хайрлаж чадна гэж бодож байгаа бол зоригтой хэлээд үз . Тэгээд үерхээд харахгүй юу зарим хүүхнүүд нас бага ч гэсэн хэрсүү ухаантай амьдрал мэддэг бдаг шүү..

    • A says:

      Yg zuv. 10 jiliin uulzalt, ajliin gazriin zugaalga bugd neg tiim zavhairsan shinjtei bdag. Manai 10 jiliin uulzalt gej neg um bolood hichneen ch angiinhan tsuglarsan um. Bugd uuj ideed zugaalsan. Umnu ni harj yvdag bsan busgui, zaluutaigaa shunujin sexdsen bsan. Margaash ni 5,6 hos tursun bsan. Ted bugd ger bultei. Ymarch tohioldold ehner nuhruu iim balai zugaalga nertei sex party-nd yvuulj bolohgui. Ehner nuhur chin hichneen changa engertei bailaa geed tsuuvur chononuud yaj iij bgaal od tooluulna. Margaashnaas ni ehleed duchnuun ger bul salna huuhed unchirnu. Suuld ni arhind buruugaa chihne. Iim l zavharsan uulzalt boldiimdaa

  8. Soronz says:

    Нөхөр маань надаас 13 ах, анх намайг 22 той байхад танилцаж байсан, надад анхны харцаар дурлаж араас их л гүйдэг байсан. Ер нь бол маш их халамжтай нөмөр түшиг болдог амьдралдаа их хариуцлагатай хүн л дээ, одоо ч сайхан амьдарч л бна, бид 2 хүүхэдтэй, 20 жил хамтдаа амьдарч бна даа. Миний зүгээс хайртай байгаагүй гэхдээ халамж хайранд нь уярсан. Надад бол хөгшин энэ тэр гэж лав санагддаггүй байсан тэгээл амьдарч бна даа эрхлээд л нялх юм байгаан гээл намайг эрхлүүлээд л 3 хүүхэдтэй аав шиг л байдын хөөрхий хэхэ. Бэлгийн амьдрал ч хэвийн бдаг. Миний хувьд ах хүнтэй суусан амьдрал маань иймэрхүү л бна даа, гол нь хүнээсээ шалтгаална доо. Сайхан хайрлаж халамжилж санаа тавьж дэмжиж явбал тэгээл болох л байлгүй дээ.

  9. BURHAN says:

    БУРХАН ЧАМАЙГ МУУ ЭХНЭРЭЭС ЧИНЬ САЛГААД САЙН ЭХНЭР ОЛЖ ӨГЧ БХАД ЧИНЬ ЮУНДАА БОДООД БДАГ БНАА, ШУУД СУУ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.