Аавдаа хүчирхийлүүлсэн гурван хүүхдийг “Асрамжийн газар”-т авчээ

Өнгөрсөн аравдугаар сард “Хорих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан этгээд 4 настай дагавар охин, 6 настай төрсөн хүүгээ хүчиндсэн” гэх хэргийн мөрөөр сурвалжлан мэдээлж байсан. Тэгвэл тухайн айлын 4, 6, 8 настай гурван хүүхдийг төр асрамжийндаа авч, “Асрамжийн газар”-т өсгөхөөр болсон байна.

Дөрвөн настай охиныг хоёр эгчийнх нь амьдарч байгаа асрамжийн газарт эгч нарынх нь хамт байлгахаар шийдвэрлэсэн бол хөвгүүдийг хамтад нь өөр нэгэн асрамжийн газарт хүргэхээр болжээ. Харин хүүхдүүдийн эх Т “Хүүхдүүдээ асрамжийн газарт өгөхгүй” хэмээн хороо, хүүхдийн байгууллагын алба хаагчидтай заргалдаж байгаа аж. Тэрбээр өдөр бүр шахам ийм асуудлаар согтуу яваа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хэргийг эргэн сануулах үүднээс тухайн үед нийтэлж байсан сурвалжлагаа дахин нийтэлж байна.

“Хохирогч хүүхдүүдийн ээж: Би нөхрөө шоронд яваасай гэж бодохгүй байна

Хотын захын дүүрэгт амьдардаг энэ айлд гэрийн эзэгтэй 41 настай Т ганцаар байлаа. Учир нь уг хэрэгтэй холбоотойгоор нөхрийг нь цагдаа нар баривчлаад явсан, гурван хүүхдийг нь хамгаалах байранд хүргэсэн бол хоёр том охин нь сүүлийн таван жил асрамжийн газарт амьдарч байгаа юм.

Хүүхдүүдийн ээж Т хоёр настай байхдаа ахынхаа хамт асрамжийн газарт очиж, өсөж хүмүүжжээ. Ах нь архины хамааралтай болж, нас барснаар хамаатан садангүй ганцаараа үлджээ. Тэрбээр 18 настайдаа асрамжийн газраас гарч, нэгэн айлд амьдарч байгаад тухайн айлынхны тусламжаар “Тайваний хүүхдийн сан”-гийн дэмжлэгт орж, тус сангийн байранд арваад жил амьдарсан юм байна. Тэнд байх хугацаандаа анхны ханьтайгаа учирч, тус сангаас таван ханатай гэр өгч,  тусад нь гаргажээ. Хоёр охинтой болсны дараа нөхөр нь орхин явсан байна. Охид нь хоорондоо хоёр насны зөрүүтэй ба бага охин нь ой гарантай байхад хоёр дахь нөхөр болох Д.Батбилэгтэй нэг гэрт оржээ. 

Ингээд гуравдахь, дөрөвдэх хүүхдүүд болох хоёр хүүгээ төрүүлсэн байна. Харамсалтай нь түүнийг бага хүүгээ тээж байх хугацаанд нөхөр нь охиныг нь “оролдож” бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байжээ. Иймээс түүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэрэг шалгагдаж, шүүхээс Д.Батбилэгт найман жилийн ял оноож, Орхон аймгийн хорих ангид хоригджээ. Д.Батбилэг шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, давж заалдсан ба хорих ялаа 5.4 жил болгон бууруулсан байна. Мөн хорих ангид сайн хүмүүжсэн, ажил хөдөлмөр эрхэлсэн шалтгаанаар ялаа хасуулж, хоёр жил гаруй хоригдсоны дараа магадлангаар суллагджээ.

Энэ хугацаанд хүүхдүүдийн ээж тав дахь хүүхдээ төрүүлсэн нь өдгөө дөрвөн настай, хохирогч болоод буй охин юм. Тэрбээр Д.Батбилэгийг хоригдож байх хугацаанд мэндэлсэн учир хойд эцэг охиндоо төдийлөн сайн биш байсныг хүүхдүүдийн ээж Т хэлж байна.

Хэрэг гарсан тухайн өдөр Д.Батбилэгийнх гэрээ өвлийн бууцанд барьжээ. Ойр орчимд байх найзууд нь ирж гэр барилцаад, орой нь тэднийд хоёр шил орчим архи уусан гэв. Гэрийн эзэгтэй ч архи ууж, согтоод унтжээ. Энэ зуурт дөрвөн настай охиныг хойд аав нь хүчиндсэн гэж Т цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр өдгөө тэрбээр гэртээ ганцаар суугаа юм.

Энэ гэрт айлд байж болох бүхий л тавилга, эд хэрэгсэл байна. Хүүхдүүдийн хувцасыг угааж унинд хавчуулан хатаасан учир гэрээс угаалгын нунтаг үнэртэнэ. зуухаа улайстал гал түлсэн учир гэр дулаахан. Хоймор хэсэгтээ ууттай гурил хоёрыг давхарлан тавьжээ. Хажууд нь тав болон арван кг-ын ууттай цагаан будаа, ургамалын тос, хоол амтлагч зэрэг зүйлс байгаагаас үзвэл энэ айл хоол хүнсээр тэгтлээ дутагддагүй болов уу гэмээр. Энэ талаар Т-ээс асуухад “Хүүхдүүдийн мөнгөө авдаг. Хорооноос хүнсний талонд хамруулдаг. Бас хоёр том охины маань өмнөөс нэг ТББ сар бүхэн хүнс өгдөг. Тиймээс манайх хоол хүнсээр дутдаггүй. Бас би гар урлалын бүтээл хийж зарж борлуулдаг. Миний хийсэн зүйлсийг нэг ТББ-ынхан борлуулж өгдөг учраас зарагдахгүй гэх зовлон бараг гардаггүй. Нөхөр маань бас хааяа мөнгө олж ирнэ” хэмээн ярьсан. Тэдний гэрт шүрэн хатгамал, наамал бүхий хэд хэдэн зургуудыг жаазлан тавьсан байна. Охины зурж байгаад орхисон зураг, эрээчсэн цаас шал, орон дээр гэгчлэн олон байлаа. 

Т-ын ярьж байгаагаар “Хоёр том охин маань асрамжийн газарт дутах юмгүй сайхан өсөж байгаа. Охидтойгоо хааяа очиж уулздаг. Их сайхан охид болж байгаа. Гурван дүүгээ ч гэсэн мэддэг. Гэхдээ хамт байдаггүй болохоор тийм дотно биш. Хоёр хүү маань Д.Батбилэгийн төрсөн хүүхдүүд учраас ядаж тэднийгээ аавтай нь хамт өсгөе гэж бодоод Д.Батбилэгийг шоронгоос гарч ирэхэд нь хүлээгээд авсан. Эхэндээ тэр засарсан юм шиг байсан ч миний охиныг “илүү үзээд” байгааг нь мэдэрч байсан. Би бага охиноо төрүүлсэндээ харамсдаггүй ээ. Хүүхдүүдээ ялгаж салгадаггүй ч хайртай охин маань байгаа юм. Одоо гэртээ эзгүй болохоор санаж л байна. Д.Батбилэг зөвхөн охиныг маань оролдоод зогсохгүй хоёр ахад нь буруу зүйл зааж өгч, хийлгэж байсанд маш их гомддог. “Дүү чинь та хоёроос өөр эцэгтэй юм чинь та хоёр дээр нь гар” гэж заадаг гэж хөвгүүд маань хэлсэн. Нэг удаа охины маань дээр том хүү гараад хөдөлж байхад нь би болиулж байсан. Гэхдээ би энэ талаар нөхөртөө хэлж байгаагүй. Охиныг минь хорлочих вий гэхээс айсан учраас хэлээгүй. Одоо хуулийн байгууллага шалгаад, хуулийнхаа дагуу шийднэ биз. Гэхдээ би шоронд явуулчихъя гэж бол бодохгүй байна. Ямар ч байсан хоёр хүүгийн маань эцэг учраас биднээс хол хаа нэгтээ өөрийнхөөрөө яваасай гэж бодож байна. Өмнө нь ч миний хоёр охиныг оролдоод шалгуулж байхад нь хүний хань юм болохоор өрөвдөөд, охидынхоо эсрэг шахуу мэдүүлэг өгч, ялыг нь хөнгөлүүлж л байсан. Даанч миний энэ сэтгэлийг тэр даахгүй юм даа” хэмээн яриад уйлав.  

Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн этгээдүүдийн 18 хувь нь хойд эцэг, 16 хувь нь төрсөн эцэг, 12 хувь нь нагац болон авга ах нар, 8 хувь нь төрсөн ах болон өвөө нар байдаг судалгааны дүнг нийслэлийн ГБХЗДХ-ийн Хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө хэлсэн юм.  Иймд хүүхдэдээ ямагт анхаарах, ярилцах, биеийнх нь эмзэг хэсгүүдэд хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах нь хүүхэд ядаж өөрийгөө хамгаалах нэг арга гэдгийг зөвлөж байна”

SOURCE: tsahuir.mn

7 Comments

  1. Иргэн says:

    Хүүхэдтэй эмэгтэйг гаж донтон л сонирхоно. Тиймээс хүүхэдтэй бол дахин нөхөрт гарч болохгүй байдаг юм.

  2. Pizda says:

    2lang ni zugeer l al !!!

  3. Шар хүн says:

    Iim banzal avgainuudiin saviig ni uhaj avaach. 3 eriin huuhed tsuvuulaad neg ereer ni ohiduud huchinduuleed , tegsnee minii hani ch geh shig

  4. Artag says:

    Muu Hvvriig alaach dvvjil iim gaj dontnuudiig

  5. aa says:

    boliochdeee sda bi tursun etseg ni ohinoo tursun eej ni huugee
    gsn huuli bgaasai gej bodoj bhad

    • Ирмүүн says:

      Юу гэсэн үг вэ Сайн ойлгосонгүй Төрсөн эцэг нь охиноо, төрсөн эх нь хүүгээ …гэдэг нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.