Хайрлах эрхгүй хайр…

Одоогоос 15 жилийн өмнө шинэ жил дөхсөн өвлийн орой найзуудтайгаа наргиж яваад нэг охинтой танилцсан юм. Царайлаг, ухаалаг хир баргийн эмэгтэй хүнд багтахааргүй зоригтой тэр охинтой үерхсэн. Хэсэгхэн хугацаанд бие биедээ дурлаж салж хагацаж чадахааргүй хайрлалцсан.

Солиотой галзуу юм шиг шоудна, машин дотор секс хийж хоноод өглөө нь ямар шалтгаангүй Дархан, Сэлэнгээр зугаалдаг байсан. Шөнө гэрээс нь оргуулаад голын эрэг пиво ууж хонодог байлаа. Харин дараа хавар нь болоход бид 2 хамаатнууд гэдгээ мэдсэн юм. Дурлал сохор гэдэг нь үнэн байж. Нийлж ч болохгүй, салж ч чадахгүй хэсэг байгаад хөндийрцгөөлөө.

Үнэндээ би бас тийм ч уруу дорой 1-н биш л дээ. Олон ч охинтой үерхсэн, олон ч охины сэтгэлийг хүлээж аваагүй гомдоосон. 5-н жил өнгөрлөө. Хүнтэй сууж 2 хөөрхөн хүүхэдтэй ч боллоо. Гэвч түүнийгээ дотроо хайрласан хэвээр л байсан юм. Хүн гэдэг болохгүй зүйл рүү тэмүүлдэг ужиг зантай байдаг бололтой.

1 л өдөр утас дуугарахад 5-н хаврын өмнө хайр гэж утсан дээрээ тэмдэглэдэг байсан тэр дугаараас дуудлага ирсэн. 2-лаа уулзлаа хэсэг юм ярьж суулаа, хүнтэй суусан гэнэ хүүхдүүдтэй ч болж. Гэвч намайг гэсэн хайр нь унтраагүй байгааг хэлсэн. Тийм ч болохоор уулзах шийдвэр гаргасан нь тэр байж. Хэдэн жилийн хугацаанд хэрсүүжиж сургуулиа төгсөж, ажил амьдрал нь тогтворжсон ч надаар дутаж явдаг гэж хэлсэн.

2-лаа бүх зүйлийг чөтгөр лүү нь нулимчихаад хэний ч танихгүй газар очиж амьдаръя гэсэн. Америкд байдаг найзтайгаа ярьсан, виз авахад болохоор байна гэсэн. Тэр ингэж чадахаар зоригтой гэдгийг нь би мэдэхийн дээдээр мэднэ. Харин би сэтгэлээ нуусан. 2-н 2 амьдрал 4-н 4-н хүүхэд бидний ард байгаа учраас тэр. Гэхдээ л уулзахгүй байж чадаагүй.

Тэр уулзалтаас хойш 2-3 уулзлаа. Сэтгэлээ нуугаад байж чадсангүй бүгдийг нь хэлсэн. Хайргүй хүнтэй сууснаа, өөрийг нь мартаж чадаагүйгээ, 2 хүүхдийнхээ төлөө энэ амьдралдаа цэг тавьж чадахгүйгээ ч хэлсэн. Тэр мэдээж үүнийг ойлгоно. Энэ явдлаас хойш 10-д жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид уулзалдсаар л байна. Уулзахаараа унтаж хэвтэхийг урьтал болгохгүй. Цугтаа машинаар зугаалж, хоол идэж, пиво уугаад хайрын үгсийг шивнэлдээд уруул дээр нь удаан гэгч нь үнсээд л салдаг.

Энэ уулзалт олон тохиодоггүй жилд 5 6 удаа болдог. Уулзсаны дараа хэд хоног сэтгэл харин догдлоод байдаг. Өчигдөр уулзсан одоо ч догдлолтой байгаа учраас энэ захиаг бичиж сууна. Хайрлаж болохгүй хайр гэж олон л сонсож байсны 1 жишээ энэ болов уу. Хажууд минь байх ч хүрэшгүй алсын энэ хайр хэдий болтол үргэлжилж хаана очиж төгсөхийг мэдэхгүй юм даа. Зарим хүмүүс өдий насны гэр бүлтэй хүн хайр дурлал гэж солиорлоо гэх нь дамжиггүй. Гэхдээ сайхан хайр гэж байдаг л юм.

9 Comments

  1. bat says:

    Гэр бүлээ салгаж л болохгүй шүү

  2. moonlight says:

    тийм ээ. сайхан хайр гэж байдаг юм. олдвол битий алдаарай. Сар гарнаа Золбоо хахаха

  3. Зочин says:

    Ээмоороод л бацаан юмуу

  4. Er hun zovlongoo uuruu duudah yum says:

    Эрэгтэй хүн эхнэрээ үхээсэй гэж боддог. Тэр ямар ч хайрлах сэтгэлгүй. Дараа нь авах шинэ эхнэрээ л бодох юмдаа. Хаха

  5. Hair ch gehshig says:

    Uuuh zao zao amar
    Herev bi chinii ehner baisan bol chamaig ali hediin um pad bolgotson baigaa.
    5 jiliin dotor 2laa huntei suugaad , huuhedtei boldog, hurdan yumaa

    Nuhur bid 2 , jijig zuilees margaad, 2laa shartai zuruud humus, 7 jiliin daraa butsaj niilsen. Hen hen ni yun huntei suuh, 2huuhed +++ .

    Erguu balai showchin, shiidtsen huuhentei suugaaguidee bayarlaach…

  6. Huurtagdsan ehner says:

    Sda nar uhej dald orooch ter ard uldsen ehner, nuhur medvel uhehiin deedeer shanalna. Bi j odoo uhmeer bn, huuramch nuhur suuder hend heregtei yum be. Uuriiguu 2 huuhedteigee avaad amidralaas uuriiguu archmaar bn. Muusain yanhan er, em min uhej dald or. Amia horlo. Tegvel jinii ar ger yadaj amisgalah erh chuluu uldene. Uheerei sda min

  7. Иргэн says:

    Хамаатнуудын дундаас ямар нэг өвчтэй хүүхэд гардаг буюу генийн өөрчлөлттэй хүүхэд төрдөг тул дээшээ 9 үеийнхээ хамаатнуудаа ба доошоо 2 үеийнхээ хамаатнуудаа сайн мэдэх хэрэгтэй. Ер нь нэг сумын 2 бас гэрлэхгүй байсан нь дээр юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.