Поп од Женнифер Лопез хоёр дахь удаагаа жүжигчин Бэн Аффлектай сүй тавьжээ

Дуучин, жүжигчин Женнифер Лопез жүжигчин, найруулагч Бэн Аффлектай сүй тавьснаа Бямба гарагт зарлажээ.

Тэд өмнө нь бараг 20 жилийн өмнө сүй тавьж байсан ч гэрлэж чадалгүй харилцаагаа тасалж байсан юм.

Лопез ногоон өнгийн эрдэнийн чулуун сүйн бөгж хүлээж авснаа өчигдөр тараасан видео мэдэгдэлдээ харуулсан байна.

Олон жилийн өмнө харилцаагаа тасалсан хоёр од өнгөрсөн оноос эхлэн олны нүдэнд хамт үзэгдэх болсон юм.

Тэд анх 2002 онд Gigli киног бүтээх үеэр танилцаж байжээ. Дараа нь 2003 онд хуримаа хийхээр товлосон ч хойшлуулж, 2004 онд харилцаагаа бүрмөсөн тасалж байв.

Энэ удаа 52 настай Женнифер Лопез дөрөв дэх удаагаа, 49 настай Бен Аффлек хоёр дахь удаагаа гэрлэх гэж байна.

Лопез өмнө нь жүжигчин Ожани Ноа, бүжигчин Крис Жадд, дуучин Марк Энтони нартай гэрлэж байжээ. Тэр Марк Энтонитой амьдарч байхдаа ихэр хүүхдүүд төрүүлсэн нь одоо 14 настай юм.

Бэн Аффлек өмнө нь жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж, гурван хүүхдийн аав болж байжээ. Тэдний хүүхдүүд одоо 16, 13, 10 настай юм.

Хоёрдугаар сард People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Лопез шинэ харилцаагаа “Энэ бол бидэнд хоёр дахь боломж олгосон гайхалтай сайхан хайрын түүх юм” хэмээн тодорхойлж байжээ.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.