Х.Нямбаатар: 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол торгохгүйгээр хорих шийтгэл оноодог болно

“Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй”

Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг чухал хуулийн төсөл нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. 

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн бодлогыг чангатгах юм. Тухайлбал, 

  • Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж,
  • Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй,
  • авлига албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулсан журмаар шийдэхийг хасаж байгаа,
  • халдашгүй эрхтэй албан тушаалтан гэж бий, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь уртасгаж байгаа
  • Нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 20 жилээр хасна зэрэг байна. 

Хурдан шийдэх хэрэгтэй тул авлига албан тушаалын гэмт хэргийг аймаг, нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн журмаар шийдэхээр тусгаж байна. Үндсэндээ хоёр шатаар шийдэж дуусгадаг болно” гэсэн юм.

Мөн Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн явцад зарим гэмт хэрэгт оноох ял хөнгөдөж байна гэж үзжээ. Иймд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг торгохгүйгээр хорих шийтгэл оноодог байхаар тусгажээ.

Уг хуулийн төсөлд мөн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулжээ.

3 Comments

  1. ☹️ says:

    ☹️ shorond shomboihonde yana odoo bi yanaa 😢

    • Ххахха says:

      Шорондоо хатаад өөрөө бөгсрүүгээ шаалга алаа

  2. ☹️ says:

    ☹️ shuud shorond shomboihonde yana odoo bi yanaa 😢

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.