Эрчүүддээ анхааруулав

Сайн байцгаана уу. Эрчүүддээ зөвлөх үүднээс дараах зүйлийг бичлээ. Миний бие 35-тай эхнэр 2 хүүхэдтэй. 26-тай байх даа Солонгос улсад очин хараар ажиллаж 6 жил болоод ирсэн. Гол зүйл юу вэ гэвэл 23, 24 хүрч байсан бага залуу байхад надад нэгэн жижигхээн зовиур илэрсэн. Шээхдээ жоохон дүлүүлэх гээд байгаа нь анзаарагддаг болсон байсан би тэр үед огт тоолгүй орхисон юм.

За энэ зовиур нь даамжирч явсаар Солонгост байхад бүр нилээн хүнд шатанд очих шиг болсон. Шээх болгонд хүчтэй дүлж шээнэ, шээсний гаралтын хүч гэж байхгүй болоод цавь орчимоор хатгаж өвддөг болвоо. Хүний нутагт үргэлж хүйтэн нойтон чийгтэй орчинд хүнд ажил хийж байсан нь их нөлөөлсөн гэж боддог.

Тэгээд хүний нутагт харийн хүн эмнэлэгээр явна үзүүлнэ гэдэг бол маш хэцүү, ялангуяа иймэрхүү асуудлаар үзүүлэхээс их санаа зовж эмээдэг байсан. Тэгж явсаар бэлгийн сулралд хүртэл орсон гэдгээ анзаардгүй юм билээ. Эмэгтэй хүнээс хол байнгын ажилтай өглөө гараал орой ирж унтаал.

За биеийн байдал базаахгүй болоод ирсэн тул хүчээр нутаг буцаж ирээд эмнэлгээр явлаа. Тэгтэл онош нь түрүү булчирхайн хорт хавдар болж таараад ямарч авралгүйгээр түрүү булчирхайгаа авахуулсаан. Одоо бодохнээ бага дээр нь дөнгөж эхэлж байх тэр үед л үзүүлсэн бол гэж ямар их харамсаж байдаг гээч.   

Адилхан эр хүний хувьд эрчүүддээ энийг л захих гэсэн юм. Өөрийгөө залуу байна болгоно бүтээнэ гэж ажлын төлөө төрсөн мал шиг явсандаа харамсаад барахгүй нь. Та бүгд ч гэсэн ямар нэгэн биед илрэх зовиурыг жижиг гэлтгүй үзүүлэх ёстой гэдгийг л хэлэх гэсэн юм. Өнгөрсөн хойно нь харамсана гэдэг төсөөлөшгүй том шаналал гаслан байдаг юм байна. Биеэ бодоорой миний Монголчууд…

6 Comments

  1. Levi says:

    Ee bie sain bodooroi ah min. Zaluuchuud gar hangalgaa esvel sexee sn hiij bgarai, uriin shingenee gadagshluulahgui udval turuu bulchirhai uruvsdug shuu

  2. Монгол says:

    Одоо тэгээд боов босдоггүй гэсэн үгүү? Яг ямар болсоноо бичээч хө

  3. hi says:

    sex hiihguigees bolj turuu bulchirhainii urevsektei boldog tal vii

  4. Zowlooch says:

    Тиймүү, хаана ямар нэртэй эмнэлэгт оношлогдсон бэ ? Ямар шинжилгээ ямар үзлэг хийлгэж хаана үзүүлэх вэ зөвлөөч постны эзэн …

  5. Хэн нэгэн says:

    Сэтгэлээр битгий унаарай. Амьдралд битгий бууж өгөөрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.