Жижиг алдаа мэт боловч эрчүүдийн хувьд ТОМ алдаа…

Час улаан уруул буруу хүсэл төрүүлнэ

Бүсгүйчүүдийн халдлагад өртөх хамгийн эхний бүс нь яалтчгүй уруул. Эрчүүд олзолж авахыг санаархсан бүсгүйнхээ уруулын амтанд эрвээхэй шиг ухаан алддаг. Харин бүсгүйчүүд тод хурц өнгийн уруулын будаг эрчүүдэд илүү их таалагддаг гэсэн төөрөгдөл орсон байдаг. тэгээд л час уруул, тод ногоон уруулын будаг сонгодог нь эрэгтэй хүний сэтгэлзүйг мэддэггүйг илчилнэ. Энэ бол том эндүүрэл. Хурц тод өнгийн будагтай уруул илбэдэх нь үнэн боловч гагцхүү шохоорхлын хорхойг хөдөлгөж буруу үйлдэлд өдөөдөг. Иймд охид, эмэгтэйчүүдийн уруулын будагны энэ сонголт нь ухаалаг эмэгтэйн зорилгод нийцэхгүй.

Богино банзал шалиг эрсийг өдөөж, томоотой эрсийг айлгаж болно

Арван тавтай юу тавьтай юу гэдгээсээ үл хамаараад охид эмэгтэйчүүд өөрийнхөө гоо үзэсгэлэнгээ гайхуулах гэж эрчүүд, хөвгүүдийн өмнө хэтэрхий богинохон банзлаар гоёдог. Мэдээж гоёмсог богино банзал, чилгэр гуя шилбэ тэдний харц булаахыг хүссэн амжилтыг дагуулж, чаддаг боловч болгоомжлолыг бас дагуулдгийг анзаардаггүй.

Нүцгэн гуя нүдэнд тусч харц чимдэг ч гэсэн даруухан хөвгүүд, буурьтай хижээл эрчүүдийг айлгана. Хэтэрхий эрээгүй хувцаслалтаас балмагдахдаа тэд зайгаа авч холхон байхыг эрмэлздэг бол шалиг зантайчуудын шохоорхлыг хөдөлгөж хамгийн урьдаар ор хөнжлийн санааг сэдүүлдэг.

Үсний элдэв чамин будалт эрчүүдэд таашаагддаггүй

Өнөө үеийн өөрийгөө тодотгодог нэгэн имиж нь олон өнгийн үсний будаг. Цэцэрлэгээс эхлээд яам тамгын газраас ч алтлаг шаргал, нүд эрээлжлүүлэм ногоон, эрвээхэй эндүүрмээр цэнхэр өнгийн гэзэг үстэй охид хүүхнүүд тааралдана. Эхнэрээрээ тогловол салахын ёр гэдэг шиг сонгосон сонголт чинь чамд таалагдлаа гэхэд эсрэг хүйстнүүдэд таалагдахгүй нь олонтаа. Түүний оронд үсний өнгө нь уламжлалт хар, натурал бор байвал аль ч насны эрчүүдэд эргэлзээгүй нийцдэг аж.

Бүсгүй хүн хэл ам сугалчих гээд байвал залуус болгоомжилно

Амаа урчих шахсан чалчаа аманцар охид эмэгтэйчүүдийг бүсгүйчүүд хүртэл таашаадаггүй. Тэгээд дээр нь урт хэлтэй бол ховч хорчин гээд бүр үзэхгүй. Ерөөсөө хэтэрхий нүүрэмгий зан дэндүү чалчаа авир нь эрэгтэйчүүдийг айлгаж бүрмөсөн зайгаа авахын эхлэл болдог тал элбэг. Ихэнх нь энэ бүсгүйтэй ойртох юм бол “Ийм галзуу амьтанд жаахан нүүр өгчихвөл бүр салахгүй амьтан юм” гэсэн дүгнэлтэнд хүргэнэ. Иймд охид, эмэгтэйчүүд “галзуу ам” чалчаа зангаа татаж байхгүй бол горьгүй. Бусдын хэл амыг сугалчих гээд байгаа хүнээс бүгд зайгаа авдаг юм.

Нууцлаг зан бүсгүйчүүдийг чимдэг

Эр хүн нууцлаг, битүүлэг эмэгтэйчүүдэд татагддаг нь тэдний араншинтай холбоотой. Яагаад гэвэл тэд бэлэн юманд хорхойсдоггүй. Даруу хэрсүү бүсгүйтэй танилцаад эрчүүд дотносохдоо удаан боловч хамгийн ихээр сэтгэлийг нь гижигддэг. Эрчүүд мацаад гарамгүй өндөр уул, харанхуй агуйд орохоос айж зүрхшээвч зориг мохдоггүй шигээ адил бүсгүйчүүдийн нууцлаг занд маш их татагддаг. Энэ нь ихэвчлэн хайр дурлал бэлэглэх бөгөөд олонхи эрчүүд аз жаргалыг олох түлхүүрээ хэмээн үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.