Оны эхний таван сард 6,267 хос гэрлэлтээ батлуулсан бол 1,743 хос гэрлэлтээ цуцлуулжээ

2022 оны эхний таван сард 6,267 гэрлэлт баталсныг Улсын Бүртгэлийн Ерөнхий газар бүртгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,190-ээр буурсан үзүүлэлт юм. Зөвхөн тавдугаар сард 1,277 хос гэрлэлтээ батлуулсан байна. 

Харин өнгөрсөн тавдугаар сар 389 хос гэрлэлтээ цуцлуулсан ба оны эхний таван сараар авч үзвэл 1,743 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны эхний таван сараас 30 орчим хувиар өссөн байна. 

Гэр бүлийн харилцааны хэв шинж өөрчлөлт 2018 буюу хамгийн сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд салалтын шалтгаан  

  • архидалт, хүчирхийлэл,
  • үнэнч бус байдал,
  • үзэл бодол таараагүй,
  • удаан хугацаанд тусдаа амьдарснаас,
  • хадмуудын нөлөөллөөс үүдсэн

гэж үзсэн талаар Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ ярьж байв.

Харин гэр бүлийн зөрчил, маргааныг шалтгаанаар эрэмбэлэхэд

  • санхүүгээс үүдэлтэй – 41.4%,
  • согтууруулах ундааны хэрэглээнээс  – 15.7%,
  • хүүхдийн асуудлаар – 15.3%,
  • өр зээл  – 13.9%,
  • үзэл бодлын зөрчил 11%-ийг эзэлжээ. 

SOURCE: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.