ГЭР БҮЛИЙН ДАРХЛАА БУЮУ СЕКС

Гэр бүл болон хосуудын амьдралд секс буюу бэлгийн харилцаа ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Гэр бүлийнхээ аз жаргалыг бэхжүүлэхийн тулд бэлгийн амьдралын асуудлыг зөвөөр шийдэх хэрэгтэй. Дараах мэдээллийг бэлтгэлээ…

Яаж шийдэх вэ?

Хүмүүс гэр бүлийн болон бэлгийн амьдралын тухай олонтаа ярьж, бичдэг болохоор сонирхсон асуултандаа энэ мэдээллийг хангалттай авч чаддаг билээ. Гэхдээ зөвхөн “техник” мэдээлэл авах биш, оюун санааны болон сэтгэл зүйн талаас нь анхаарахыг хичээх хэрэгтэй.

Гэрлэлтээ яаж бэхжүүлэх вэ?

Өөрсдийн мэдрэмж, хүслийнхээ тухай бие биетэйгээ заавал ярилцаж байх ёстой. Бэлгийн амьдралд дохио зангаа болон дуугүй байдлаар, харцаараа илэрхийлдэг учраас бие биенээ харилцан анхаарч, хагас үгээр л ойлголцож сурах хэрэгтэй юм. Хамгийн гол нь юу хүсч байгаагаа эелдэг ялдам илэрхийлж сур.

Хайр энхрийлэлийн ямар үгийг, яаж хэлвэл илүү байх вэ, яавал эвгүй сонсогдох вэ гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Сэтгэлзүйчид болон секс судлаачид: биеийн болон сэтгэл санааны дарамт хохирол үзүүлээгүй тохиолдолд, бие биедээ таалагдаж байгаа бол мэдээж ичих зүйл байхгүй гэж зөвлөдөг. Үүнийг хамтдаа шийдэх нь зөв.

Юу хүсч байгаагаа өөрөө ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд эвгүй санагдах буюу ичээд байдаг бол сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Өөрөөр гэр бүлийн амьдрал чинь асуудлаар дүүрэн байх болно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс болж байгаа үйл явдлыг өөр өөрөөр төсөөлдөг. Амьдралынхаа ханийг ойлгож бэлгийн амьдралд нь тусла.

Хэрвээ бэлгийн амьдралд чинь асуудал үүсвэл дуугүй байлгүй илэн далангүй ярилцаж, гарц хайх хэрэгтэй. Мөн гэр бүлийн сэтгэл зүйч болон секс судлаачид хандах нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.