Дур тавилт нь нян устгах ид шидтэй

Секс зөвхөн биеийн таашаал өгдөг бол түүнийг бүтэн биеийн иллэгтэй зүйрлэж болно. Гэвч энэ зүйрлэл хангалтгүй гэдгийг “том хүңий тоглоом”-оор тоглож үзсэн хүн бүр хэлнэ. Харилцаа, сэтгэл ханамж, сайхан мэдрэмж, биеэ авч явах байдал, баяр баясал, гуниг гээд олон зүйлийг агуулдаг нэгэн цогц зүйл. Бас хэзээ ч дахин давтагддаггүй.

Нөхөр, эхнэртэйгээ шөнө бүр нэг байрлалаар секс хийсэн ч түүнээс авч буй таашаал, мэдрэмж өөр өөр байдаг учраас дахин давтагдашгүй гэж тодорхойлсон хэрэг. Тэгвэл секс хийхийн хамгийн дээд таашаал нь дур тавих. Сексийн хамтрагчид тэр дундаа бүсгүйчүүдийн гол асуудал болсон энэ ханамжийг өөрийн болгох нь хамгийн чухал асуудал. Өөрөөр хэлбэл гэр бүлтэй, байнгын сексийн харьцаатай бүсгүйчүүд ч дур тавъж сураагүй байх тохиолдол бий.

Хүн бүрийн санасан зоргоор биелээд байдаггүй энэ хүслийг хэрхэн эзэмших талаар энэ удаа мэдээлэл өгье. Дур тавилт нь сэтгэлийн сайхан мэдрэмж төрүүлж, хамтрагчдыг улам ойртуулахаас гадна биеийн үнэгүй эмчилгээ болдог гэнэ. Өөрөөр хэлбэл дур тавих нь биед байгаа бүх нянг устгаж чаддаг байна. Мөн дур тавилтын үед биеийн халуун нэмэгдэх, зүрхний цохилт хурдсаж, хөлс их хэмжээгээр гарах гээд бие организмд халдварыг устгах физиологийн процесс явагддаг аж.

Эмэгтэйчүүдийн ихэнх нь хурьцлын дараах 8-30 минутад дур тавъдаг гэнэ. Гэвч заримынх нь дур тавилт 1-30 минутын хооронд хэлбэлздэг. Гэсэн ч хугацаа хамаарахгүй дур тавъсан л бол тэр их тодорхой хэмжээний эмчилгээ болдог байна.

Нүд аниастай байх нь тааламжтай буйн илрэл

Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн зөвхөн 20 хувь нь л секс хийхдээ дур тавьдаг байна. Харин бусдыг нь дүр эсгэгчид гэж болно. Ингэж өөрийгөө болон нөхрөө хуурсан үдэш бүр салалтын шалтгаан болдог аж. Тэгэхээр гэр бүлээ аварч бас хайртдаа туслах аргыг эр хүн танд зөвлөж байна. Юу юугүй цангасан амьтан шиг дайрах хэрэггүй. Өөрөөр хэлбэл шууд секс хийхийг урьтал болгох хэрэггүй гэсэн үг. Эхлээд хайртыгаа халамжилж, түүнд хайртай гэдгээ аятайхан мэдрүүл. Энэ бол амжилттай сексийн хамгийн зөв оршил. Ингэхдээ эрчүүд дор хаяж 15 минут энхрийлэх хэрэгтэй. Үнс, ил, чихэнд нь зөөлхөн шивнэ. Ихэнх эмэгтэйчүүд энэ үед өөрийгөө дэлгэж эхэлдэг байна. Зарим нэг нь амраглалын эхлэл буюу энэ үед хөшингө, дуугүй байдалтай байж магадгүй. Яг энэ үед эр хүн шантарвал та хоёрын харьцаа бараг л дуусна гэсэн үг.

Харин бүсгүй чинь өөр рүү чинь тэмүүлж, тэврэх, үнсэх зэрэг хариу үйлдэл хийж байгаа бол эр хүн танд баяр хүргэе, таны энхрийлэл гайхалтай болжээ. Сэрлийн өндөр мэдрэмжтэй бүсгүйчүүдэд ч ийм эхлэл шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. Харин одоо бол бүсгүй таны өмч. Гэхдээ эрчүүд зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Ихэнх эрчүүд бүсгүйчүүдээс түрүүлж дур тавьдаг. Тэгээд “би ханалаа” гэсэн байдал гаргадаг нь бүсгүйчүүдийг улам хөргөдөг байна. Тиймээс хамтрагчаа ханатал нь хүлээх хэрэгтэй. Тэгж байж л цаашдын харилцаагаа аварч чадна шүү дээ. Дур тавих үед биеийн тэр дундаа бэлэг эрхтний булчин хүчтэй агшдаг байна. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг аж. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэж, хөх болон нүүр, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй болдог гэнэ. Бүсгүйчүүдийн сэрэл нь хөдөлж, дур тавих ойртсоныг мэдэх хамгийн энгийн арга бол тэдний нүд. Үнсэлцэж эхлэхээс нүдээ аньж, секс хийж байхад ч нүдээ нээхгүй байх нь түүнд тааламжтай байна гэсэн үг. Гайхалтай хамтрагч, сексийн “мангас” байж чаддаг эрчүүд нүдээ байнга нээлттэй байлгаж, хамтрагчаа хэрхэн амраглаж байгааг хянаж чаддаг гэнэ шүү.

Дур тавьсан мэт дүр эсгэх нь өвчтэй болгодог

Харин одоо нөхөртэй хэрнээ дур тавьж чадахгүй шаналж яваа бүсгүйчүүд яах вэ? Судалгаанаас үзэхэд нөхөртэй эмэгтэйчүүдийн 30 хувь нь дур ханаж үзээгүй эсвэл маш цөөн удаа тавьж үзсэн байдаг аж. Эдгээр эмэгтэйн тал хувь нь нөхөртэйгээ ойртсон үедээ дур тавьсан мэт жүжиглэдэг байна. Өмнө нь дур тавьж үзсэн хүн арай үнэмшилтэй дүр эсгэдэг бол үзээгүй нэг нь порно киног дууриадаг гэнэ. Хааяа ядарсан үедээ эсвэл сэтгэл тавгүй үед дур тавьсан дүр үзүүлж болох л юм. Харин үргэлж ийм байдлаар нөхрөө хуурдаг бол эрт орой хэзээ нэгэн цагттаны мэхэлж буй чинь илэрч, дахин сэргэхгүй байдалд орж болзошгүй юм. Эрчүүд эмэгтэй хүний ямар ч сайхан шинжүүдийг үнэлдэг ч секст бол ч дур тачаал, чөлөөтэй байдлыг илүүд үздэг. Эмэгтэй нь дур тавихад эр хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэж мэдэрч, сайхан таашаал амсдаг байна.

Дүр үзүүлэх нь эм хүнд хортойгоор нөлөөлдөг, бэлгийн сэрэл хөдлөх үеэр бэлэг эрхтний цусан хангамж ихэсдэг. Хэрэв тавихгүй бол зогсонг байдал үүсч, эмэгтэйчүүдийн элдэв өвчинтэй болж магадгүй. Түүнээс гадна сэтгэл санааны их ачааллаас болж, орон дотроо ч, бусад үед ч өдөр тутам ам алдчихаас эмээж, өөрийгөө цаг үргэлж хянах хэрэгтэй болдог. Ийм хоёрдмол амьдрал сэтгэл санаанд нөлөөлж, эмэгтэй хүн уурламтгай, уцаартай болжулмаар мэдрэлийн өвчинтэй ч болж магадгүй юм.

Дур ханамжаа ихэсгэх арга

Харилцаа чинь сонирхолгүй болж, татгалзсан, хүсээгүй, дургүйцсэн байдал гараад эхэлсэн бол даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Шинэ зүйлээр хэвшлээ өөрчлөөд үзэхэд анх авсан тэр мэдрэмж эргээд ирэхийг хэн байг гэхэв.

-Сексийн үед бүдэг гэрэлтэй байхыг эрхэмлэдэг бол бүр харанхуйд эсвэл тод гэрэлтэйд хийгээд үзээрэй.

-Хамтдаа шүршүүрт болон ваннд орох хэрэгтэй.

-Дурлалынхаа ажлыг зуршил болоогүй хэвийн бус газар хийгээрэй. Орон дотроо бус өөр газар секст, сандал, өргөн зөөлөн буйдан дээр болон хивсэн дээр гэх мэт.

-Хоёр биедээ хэр зэрэг хайртай, хүсэлтэй байгаагаа харахын тулд өөрсдийгөө харагдах газар толь тавиад үз. Гэхдээ саад болохооргүй газрыг сонгоорой.

-Намуухан хөгжим, лааны гэрлийг ашиглан таатай мэдрэмж төрүүлэх орчныг урьдчилан бүрдүүл

-Эротик романы хэсгээс бие биедээ ярьж өгөх, эсвэл эротик кино үзэх ч тус болно.

-Дурлалын ажилдаа бага зэрэг чамин хөнгөн зууш хэрэглэх эсвэл нэг шил вино орондоо уух зэргээр баяжуул.

-Анхилуун үнэртэй тос ашиглан бие биедээ иллэг хийж өг. Аль болох мэдрэмж төрүүлэх газруудад илүү удаан, зөөлөн байдлаар илэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.