Тэд ямар үед идэвхигүй болдог вэ?

Таны зүрх бүх эд эрхтэн рүү цусыг шахдаг гол “мотор”. Эрэгтэйчүүдийн хуьд ч эрхтэн босох нь тэр чигтээ цусны урсгалтай холбоотой. Мөн тестостерон /хүслийн эс/хэмээх бодис ялгаралт хоёрдугаар нөлөөлөгч. Үүний тусламжтай хүссэн хүсээгүй эрэгтэй таны дэггүй эрхтэн өмдний цаанаас үймүүлж эхэлдэг. Харин ямар үед тэр идэвхигүй болдог вэ?

Шалтгаан 1. Чихэрлэг зүйл ихээр идэх нь таны цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэг. Ингэснээр таны тестостерон үйлдвэрлэгчийн хэсэгт асуудал бий болгоно. Улмаар эрхтний хатуурлыг багасгадаг.

Шалтгаан 2. Чикагогийн Их сургуулиас гаргасан судалгаагаар өдөр бүр 5 цагаас бага унтах нь эрхтний хатуурлыг 10 хувиар бууруулдгийг тогтоожээ. Нойр тестостероны үйлдвэрлэлтэнд чухал нөлөөтэй. Та хангалттай нойр авч чадахгүй байх үед, эрхтэн чинь босохдоо бага зэрэг хүндрэл бий болгоод байвал битгий гайхаарай та өдөрт 7-с бага цаг унтсан гэсэн үг.

Шалтгаан 3. Ер нь хүүхэдтэй эцэг эхчүүд, шинэ аавуудын хувьд тестостероны үйлдвэрлэл 7 хувиар доогуур байдгийг Northwestern-ы Их сургуулиас гаргасан судалгаанд дурдсан байдаг. Энэ нь сэтгэл санаа тархинд юу бодож байгаагаас шалтгаалдаг байж болох юм.

mens problem

Шалтгаан 4. Цагаан хоолонд хамгийн их ордог орц бол шар буурцаг. Шар буурцаганд “естроген” гэдэг бодис байдаг бөгөөд энэ бодис нь сэрлийн мэдрэмжийг дарангуйлдаг болохыг Харвардын Анагаахын сургуулиас гаргажээ. Бага зэргийн шар буурцаг хэрэглэхэд танд тэгж их нөлөөлөхгүй. Харин хоолны дэглэм нь байнгийн шар буурцган дээр суурилсан бол таны эрхтэн хатуурах үйл явцад асуудал учруулж болох юм.

Шалтгаан 5. Наранд сайн гарахгүй арьсаараа Д витамин сайн авч чадахгүй байх нь тестостероны үйлдвэрлэлийг бууруулах шалтгаан болдог. Герман болон Австрийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол болон нарнаас хангалттай Д витамин авахгүй байх нь эрхтний хатуурлыг 20 хувь бууруулдаг гэсэн судалгаа гаржээ. Д витаминыг эмийн бус энгийн байдлаар үд дундын нарнаас 15 минут авахад хангалттай.

Шалтгаан 6. Колумбын Их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар бол долоо хоногт 64-с их км гүйдэг эрчүүдийн эрхтний хатуурлын хэмжээ 17 хувиар буурдгийг тогтоожээ.

Шалтгаан 7. Алкахолын хэрэглээ хэт ихэдвэл эрхтний хатууралд нөлөөлөх нь мэдээж. Зохистой хэрэглэдэг бол хүнд байдалд орохгүй нь ойлгомжтой.

1 Comment

  1. 🎖️ says:

    Shar buurtsag estrogen Ii esreg uilchilge uzuuldeg haigarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.