Шээс бэлгийн замын заг хүйтэн өвчин

Заг хүйтэн өвчин нь БЗДХ-ын дунд хамгийн элбэг тохиолддог өвчин. Ялангуа эрэгтэй хүний шээсний сүвд гонококкын үржих орчин бүхий бортгон хучуур эд байдаг тул шинж тэмдэг эмэгтэй хүнийг бодвол хурдан илэрнэ. Гэтэл эмэгтэйчүүдийн хувьд бортгон хучуур эд үтрээнд бус умайн хүзүүнд байдаг тул шинж тэмдэг бүдэг илрэх ба шинж тэмдэг илрэх нууц хугацаа ч хол байдаг. Иймд гэр бүлийн хосын хэн нэгэнд нь шинж тэмдэг илэрсэн л бол хамтад нь эмчилдэг.

Эрт, хүндрэл өгөөгүй үед эмчилгээ маш хурдан авдаг, 100% эдгэрдэг өвчин.

Эмчилгээ буруу авах, эмчлүүлээгүй удсанаас үргүйдэл үүсгэх бас нэг том шалтгаан болдог.

Манай эмнэлэгт ирж үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидийн дунд дур мэдэн эмчлэх гэж оролдох, найзаасаа /хэн нэгнээс/ эсвэл эмийн санчаас зөвлөгөө аваад тариа тариулсан гэх тохиолдол элбэг байгаа нь өвчний шинж тэмдэг бүдэгрүүлэх, өвчнөө архагшуулах, хүндрэл үүсгэх шалтгаан болж байна!!!
Найз нөхөд /дур мэдэн зөвлөгсөд/ болоод эм баригч /эмийн санч/ мэргэжлийн эмч биш гэдгийг анхаар!!!
Энэ өвчнийг мэргэжлийн эмч эмчилдэг!!!

Энэ өвчний үед эмийн эмчилгээнээс гадна хориглох дэглэм гэж байдаг.

Гүйж харайх, спортоор хичээллэх, биеийн хүчний хүнд ажил хөдөлмөр хийх нь өвчин үүсгэгч өгсөх замаар цааш тархдаг гэдгийг анхаарна уу!!!

  • Тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн орчин
  • Үр дүнтэй орчин үеийн эмчилгээ
  • Ганцаарчилсан орчин
  • Халдвар хамгааллын дэглэм
  • Нарийн мэргэжлийн эмч нар
  • Хувь хүний нууцыг чандлан хадгална.

Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Ням Амарна

Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот
“НЭС Медикал” эмнэлэг.

Утас: 7706-3636, 9596-2236
/Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/

Манай Facebook хуудсаар доорх зурган дээр дарж зочлоорой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.