Бид нэг дэлхийд амьдарч байна

1993-1994 онд Суданд болсон гангийн үеэр өлбөрч буй бяцхан охины үхлийг хүлээсэн тас шувууны зургийг дарсан Өмнөд Африкийн зурагчин Кэвин Картер энэ бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байдаг.

Энэ зураг нь түүнийг алдар хүндийн оргилд аваачсан ч, төд удалгүй амь насанд нь ч хүрсэн юм.

Алдрын оргилд гялалзаж явахад нь нэгэн ТВ-ийн ярилцлагад орох үеэр утсаар холбогдсон хэн нэгэн түүнээс:
-Энэ охин тэгээд яасан бэ? гэж асуусан байдаг. Зурагчин юу ч бодолгүй:
-Би дараагийн нислэгтээ яарч байсан учраас юу болсоныг нь мэдэхгүй байна, энэ зургийг дараад л яваад өгсөн… гэж хариулжээ.

Тэгэхэд нь тухайн оролцогч:
-Тэнд яг үнэндээ хоёр тас байжээ, нэг нь камер барьсан байж… гэж хэлсэн байдаг.

Яг энэ үгийг Кэвин бодсоор, сэтгэл гутралд орж, удалгүй өөрийгөө егүүтгэсэн юм. Хэрэв тэр залуу бяцхан охиныг НҮБ-ийн хүнсний тусламжийн цэгт хүргэчихсэн бол, эсвэл ядаж ямар ч хамаагүй хоргодох газар дөхүүлчихсэн бол тэрээр өнөөдөр амьд сэрүүн, илүү алдартай олон зураг авч хүмүүст хүргэх боломжтой байсан. Гэвч түүнд зөв өнцөгөө олох, тохиромжтой мөчийг хүлээх цаг байсан ч, бяцхан охины амийг аврах цаг зав бол байсангүй.

Яг ийм мунхаг, хүнлэг бус алдааг өнөөдөр хүмүүсийн ихэнх нь хийж байдаг:
-Бид бүгд гартаа камер барьж, бид бүгд бусдыг шүүн хэлцэж, мэдэхгүй амьдралаа мэддэг юм шиг бурцгааж, бид бүгд бусдын зовлонгоор эд бахаа хангаж байна! Энэ асуудал сэтгэл тухгуйтуулж байна.

-Бид сайн хүний дүр эсгэж үнэндээ байгаль, нийгэмд ч ямар ч өгөөжгүй, зөвхөн хомхой шуналдаа автан, амиа борлуулан амьдарч. Өчүүхэн сэтгэл гаргаад л тусалж, ойлгож, уучлах зүйл дээр новш царайлаад хатуурхах тохиолдол олонтаа юм. Үүнд сэтгэл минь өвдмөөр

-Бид өөрсдийгөө ойлгодоггүйгээс өөртөө хайргүй хандаж байна. Алдаагаа ухамсарлаж ойлгохгүй үхлийн замыг сонгодог нь дэндүү мунхаг амиа бодсон үйлдэл. Кэвин яагаад өөрийгөө уучилж чадсангүй вэ? Яагаад хэн ч, түүнд өөрийгөө уучлаад, алдаагаа засахыг ятгасангүй вэ? Яагаад гэвэл бидний ихэнх нь зөвхөн “сайхан цагийн л хань” байдаг учраас тэр
Жаахан л хүнлэг, ууч, өгөөмөр сэтгэлд цаг гаргаж яагаад болохгүй гэж? Тэртэй тэргүй бид эндээс юу ч авч явах шүү дээ.
Бид нэг дэлхийд амьдарч байна. Ган, цөлжилтийн эсрэг хүн бүрийн оролцоо чухал юм.

Гэр бүл судлаач Т.Бямбатогтох

1 Comment

  1. . says:

    So in hun bje awarchahgu tgd drn amua horolod ygd yunas bolood? Ner hundred?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.