Энэ хэвийн биш биз дээ?

Бид гэрлээд 8 жил болж байна, эхний хэдэн жил ойлголцохгүй асуудлууд байсан ч бага багаар намжсаар одоо ерөнхийдөө хэрүүл уруул хийгээд байдаггүй, тайвширцгаасан. Би 40 хүрэх гэж байна, манай хүн надаас хэд ах, тэгсэн мөртлөө хүүхэд шиг эрх. Амьдралд тохиолдсон асуудлуудад хямарч, бууж өгч, ер нь надаар шийдүүлэх гээд байдаг. Өлсөж, зовж үзээгүй, эрх танхи өссөн хүн ийм болж өтөлдөг юм байхдаа л гэж боддог юм.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

Сүүлийн үед бидний харилцаа гэрлэсэн хосын, эхнэр нөхрийн эсвэл эр эмийн харилцаа биш болсон. Бараг л ээж хүүгийн харилцаа шиг боллоо. Надаас юм нэхсэн, эрхэлсэн, гомдсон, горьдсон юу ч үг хэлүүлэхгүй байх санаатай, тунирхсан балай болоод байх юм. Би заримдаа үнэхээр өрөвдөөд л энэ хүнийг би л ойлгож хайрлахгүй бол өөр хэн хайрлахав дээ гэж бодоод бууж өгч, дийлдэж, эрхлүүлсээр байтал эр хүн шиг л харах хэцүү болчих юм. Нэг том биетэй, зөнөг хүүтэй болчихсон ч юм шиг. Заримдаа энэ нэг л эрүүл биш харилцаа болчихлоо гэж айдаг боллоо. Энэ хэвийн биш биз дээ?

2 Comments

  1. Keira says:

    Манай найз залуу бас яг тийм, ерөнхийдөө амьдралд урагшаа тэмүүлэх, хөдлөх тал дээр надаас муу. Бид 2 залуу хосууд лдаа, миний анхны гэсэн бүх юм аа өгсөн хүн. Намайг хайрлах хайр, халамж, сэтгэл гаргадаг байдал гээд бүгд байдаг ч нэг ёсондоо надаас арай сул дорой санагддаг. Уг нь ямарваа асуудал гарахад миний өнцгөөс бол шийдвэрлэж болох юм шиг харагддаг ч манай найз залуу маш бүүр маш тайван бас ямар ч санаачлаггүй тэр нь заримдаа миний уурийг хүргэдэг ч салья гээд дассан болохоор салж чаддаггүй,.бас саллаа гээд энэ хүн шиг хүн дахиж олдохгүй гэж боддог. Эмэгтэй нь бодож сэтгээд үйлдээд бхад адилхан бодол, оюун ухаантай хүн байж яагаад над шиг эсвэл надаас илүү хичээж, урагшилж болдоггүй юм болоо гээд их гайхдагдөө. Ядаж байхад би өөрөө хатуу хүндийг багадаа мэдэрсэн болоод ч тэрүү их хичээнгүй, урагш тэмүүлж амьдардаг бас бар жилтэй эмэгтэй хха. Мэдэхгүй ээ амьдрал тэгээд нэг нь болохоор нөгөө нь болдоггүй юм бна гэж их бодогдоод байгаа сүүлийн үед…

  2. owl says:

    Ideal биш л дээ. Тийм сул дорой эрчүүд хүчтэй эмэгтэйтэй таараад байдаг гэсэн, эрэгтэйлэг альфа эрэгчин биш бета гэсэн үг. Чи 2 биенийхээ өмнөөс зохицуулсаар байгаад нөхөр чинь чамд бүгдийг тохоод сурчихаж. Одоо өөрчлөгдөхгүй байх өө, зөв аргаар үзэх юм бол жоохон дээрдэж магадгүй. Жоохон хүүхэд шиг аашлаад байвал эсвэл бүр жоохон хүүхэд шиг загнаж захиргаадаж харьцахгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.