“Ийм” бүсгүйчүүдийг энгэртээ бүү тэвэр

Найзын эхнэр
Гэнэт л найзын тань эхнэрээс илүү аятайхан бүсгүй үгүй юм шиг санагдаад эхэлбэл гайхах хэрэггүй. Учир нь хориотой зүйл л хамгийн их дур сонирхол татдаг шүү дээ. Гэхдээ энэ бодлоо даралгүй, дэврүүлбэл хамгийн муухай үйлдэл болно. Заавал ийм эрсдэлтэй, шударга бус зүг рүү зүтгэх ямар хэрэг байна аа. Хадан цохио дээгүүр мотоциклоор давхих, аварга загастай далайн гүнээр сэлэх ч үүнээс илүү аваар осол багатай байх шүү. Ямар ч байсан эдгээр нь найзынхаа эхнэртэй учир ургуулснаас илүү сайнаар бас хурдан дуусах боломжтой.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

Хэт баян эмэгтэй
Chanel-ийн оригинал үнэртэн ханхлуулж, Louis Vuitton-ий цүнх барьсан тансаг эмэгтэй. Гоо сайхны мэсэл засалд байнга орох бэнчинтэй ийм эмэгтэйд дурлах амархан. Харин түүнээс чамд наалдах зүйл бага. Үнэтэй тансаг ресторанд орж, түүнтэй ижил түвшинд хувцаслаж, сайн загварын машин унах гэж байгаа бүхнээ үрээд үгүй хийчихэж болно. Баян эмэгтэйчүүд, баян эрчүүдтэй л гэрлэсэн байдгаас ядуу эртэй ханилсан гэж ер нь дуулж байсан уу, та. Яагаад гэвэл тэд ядуу хүнтэй суухгүй гэдгээ л хамгийн сайн мэддэг байхгүй юу.

За яах вэ, танд нэг баян эмэгтэй дурлаж гэж бодъё. Тэгвэл тэр “Энэ залуу надад хайртай болов уу, миний мөнгөнд дуртай болов уу” гэсэн бодлыг тээсээр өөд болоход бэлэн яваа нэгэн.

Нойтон хамуу
тайлчихна. Харин дараа нь унтаж байгааг тань хараад л суугаад байна. Эвгүй санагдаж байгаа биз. За тэгээд үдээс хойш яг 15 цаг 17 минутад хаана, юу хийж байсан бэ гэж асууна. Халаасанд байгаа цаасны тасархайны нөгөө хэсэг нь хаана байгааг сэмхэн сураглана. Хүзүүнээс чинь юу үнэртэж байгааг шалгана.

Цаг хугацааны эрхээр та нэг л мэдэхэд зөвхөн чамайг гэж яваа энэ эмэгтэйд хааяа ч болтугай эвгүй зан гаргахгүй байж чадахгүй болно. Сүүлдээ бүр хагацах тухай бодож эхэлнэ. Гэтэл тэр гэнэт судсаа ханах юм уу өдөржин шөнөжин тань руу залгасаар л байх болно. Ийм эмэгтэйчүүд их “аюултай”. Түүнтэй нэг наалдсан байхад салахад тун амаргүй. Тэгэхээр жиг ургуулахаасаа өмнө л түүнийг таних хэрэгтэй. Та бүсгүйгээсээ урьд нь ямар найз залуутай байсныг нь, яагаад салсныг асуугаад, сураглаад үзээрэй. Гэтэл хариуд тань түүний зүрх сэтгэлийг уландаа гишгэсэн, хүйтэн сэтгэлтэй залуу байсан гэвэл “тэр” яг мөн. Энэ үгийг сонсоод л эргэж харалгүй зугтаарай.

Зам заагч
Эрчүүд ээдрээтэй амьдралынхаа аль нэгээхэн хэсэгт заавал ийм төрлийн эмэгтэйтэй таардаг. Тэд тааруутаа л амьдралын зам мөрийг нь зааж, сургамжлах гэж зүтгэнэ. Тэд гарцаагүй таардаг хөзрийн мэргэтэй байх юм уу эсвэл харцнаас унших чадвартай гэдэгтээ итгэдэг. Тэдэнтэй учирмагц эрч хүч тань газарт унаж, энгэр халаасан дахь хэтэвч тань тэгийг зааж эхэлнэ. Хаанаас ч юм авсан үнэт мэдээлэл, сургамжаараа таныг захирна. Сэтгэл дотроос тань хөлбөмбөг үзэх сонирхол, шар айраг шимэх дур, онигоо ярих хүсэл зэргийг тань бүрэн үлдэн хөөснийхөө дараа тэд аяга цай, таваг хоол өгнө.

Дарга
Чи азтай юм аа. Харахад сайхан, эрч хүчтэй, өдөр бүр уруулын будгийнхаа өнгийг сольдог, томоохон размерын хөхөвч өмсдөг даргатай байх дажгүй шүү. Тэгээд дээр нь тэр бас чамд талтай. Өдөр хоолонд хамт орно. Ажлынхаа талаар ярилцана. Заримдаа бүр халаа сэлгээний тухай ч зөвлөлдөнө. Даргынхаа зарим ажлыг хийвэл ч чадахаар юм шиг санагдаад л. Орой гэрт нь хүргэж өгөөд, хамт цай уухыг хүсээд л…

Харин энэ л хэрэггүй алхам шүү. Үнэхээр тэр эхнээсээ танд албан ажлын шугамаар бус эр хүний тань хувьд татагдсан байлаа ч гэсэн дарга л бол дарга. Эхнээсээ л та хоёр ажил гээд бөөн асуудлыг хамтдаа үүрчихсэн. Одоо дээр нь хувийн харилцаа нэмэгдвэл юу болох вэ. Тийм ээ, маш богино хугацаанд та хоёрын харилцаа төгсгөл рүү чиглэнэ. Төгсгөл болохоор юу болох вэ. Тийм ээ, та ажлаасаа гарна. Мэдээж, тэр үлдэнэ шүү дээ. Энэ танд хэрэгтэй гэж үү?

Хөрш бүсгүй
Тэр анх шүдэнз гуйж орж ирсэн. Маргааш нь орцонд таараад гэмгүй инээмсэглэж мэндэлсэн. Харин орой нь та тэднийд цай уусан. Ингээд л тэнэг хүмүүс “санаандгүй тохиолдол” гэж нэрлэдэг тэр учрал ирж дээ. Танд слесарь, сантехникч, мужаан зэрэг бүхий л мэргэжлийг эзэмших шаардлага гарна. Тэр ганцаараа, та эр хүн биз дээ. Тэгэхээр ганц бие бүсгүйд та туслахгүй бол хэн туслах вэ дээ.

Гэвч төдхөн энэ учрал асуудал үүсгэнэ ээ. Наанадаж л танил бүсгүйгээ гэртээ авчирахад хүндрэл үүснэ. Хөрш бүсгүй хардаггүй юм аа гэхэд салхилж суугаа хөгшид түүний чихэнд нэгийг дуулгаж л таарна. Эцэст нь та ганц шүдэнзний төлөө гал голомтоо түүнд өгчих гэж үү.

2 Comments

  1. Bayan emegtei says:

    Bayan emegteigiin talaarh unen heljee. Nadad hairtai bnu? Mungund bolj bnu? gdg ergelzee saldaggui.

  2. ааа says:

    Би захиралынхаа/ найзынхаа/ эхнэрт дурлачихсан бололтой. Үргэлж л бодогдоод нүдэнд харагдаад байхын, ялдам энхрий бас айлгүй сайхан бүсгүй. нөхрийнхөө дэргэд зай бариад байхгүйд нь наалдаж налаад эрхлээд байдаг. тэгэх тусам нь эрхлүүлмээр санагдаад байх юм аа. Гэхдээ би хэзээ ч найзынхаа эхнэрийг өдөхгүй гэж боддог. баримталсаар ч ирсэн. Гэтэл түүн дээр ноён нуруу хугарчихаа шахаад байх юм аа. Надад талтай байсан ч хамаагүй би түүнтэй нууц харилцаа үүсгэмээргүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.