Намайг доромжлох вий гэдгээс айж байна

36 настай ганц бие эмэгтэй байна. Гэрлэж байгаагүй. Олон жилийн өмнө үерхдэг залуугаасаа маш хүнд сэтгэлийн шархтай салсан бөгөөд түүнээс хойш эр хүнд итгэх итгэл үгүй болж, эр хүнээс айдаг, дөлдөг болж явсаар нэг мэдэхэд 35, 36 нас хүрчихжээ. Энэ хугацаанд эрдэм боловсролдоо анхаарч гадагш сурахаар явж ирээд одоо эх орондоо тогтсон ажилдаа буцаж ороод суурин амьдарч байна. Стрессээс үүдэлтэй таргалалт, сэтгэл гутралд автаж, өөрөө өөртэйгөө тулж ажиллаад л, даван туулахыг хичээгэээд л явж байгаа.

Гэрийнхэн, найз нар одоо ханьтай болоо гэх ч миний нөгөөх эр хүнээс айдаг, жийрхдэг байдал хэвээр байсаар. Ажил дээр болон мэр сэр энд тэнд эрчүүд өдөх, хоргоох, уулзах санал тавьдаг ч надад нэг л итгэл төрөхгүй юм. Гэр бүлтэй ажлынхан хүртэл өдөж хоргоох ч би нүүр огт өгөхгүй зугтдаг. Магадгүй би өөрөө сонирхохгүй, сэтгэл хөдлөхгүй болохоор тэднийг анхаарахыг ч хүсдэггүй. Гэтэл нас явахын хэрээр улам ганцаардаж, сүүлийн үед ханьтай болох талаар бодох боллоо. Одоо бичих гэсэн гол зүйлдээ оръё.

Өнгөрсөн амьдралаа бодохоор надад яг үнэндээ сексийн талаар туршлага гэх зүйл ч алга. Олон жилийн өмнө үерхэж байсан залуу өөрийгөө л болгож мунаглахаас бус эмэгтэйгээ /намайг гэсэн үг л дээ/ жаргаах, тавиулах, туршлагажуулах тал дээр бүр юу ч үгүй байжээ гэж одоо л бодогдож байна. Тухайн үед би бүрэг жаахан охин байж дээ. Би өөрөө журамтай, хүндлэлтэй байхыг хичээдэг, нэг шөнийн зугаа, one night зэргийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүн болохоор олон хүнтэй уулзаж учирч, элдэв юм болж явсангүй. Үүндээ харамсдаггүй ч бас давуу тал болоод байх ч юм алга.

Одоо хүнтэй танилцаад, дотно харилцаанд орохоор би бараг хүнтэй ч олигтой үнсэлцэж чадахгүй байх аа. Үүнээсээ бараг ичмээр ч юм шиг санагдаж байна. Хүн бүр өөр өөр үзэл бодолтой ч магадгүй ирээдүйд суух хүн минь надтай дотносохоороо миний сексийн туршлага муутайг анзаараад хэн ч тоодоггүй байсан хүүхэнтэй суулаа гэж намайг доромжлох вий гэдгээс айж байна. Би эсрэгээрээ өөртөө болон ирээдүйн хань нөхөртөө журамтай эхнэр гэж хэлэгдэнэ гэж олон жил тэсч тэвчиж явсан минь талаар ч болох юм шиг санагдаад байх юм. Миний түүхийг уншсан та доромжлолгүй, чин сэтгэлийн зөвлөгөө өгөөрэй…

Баярлалаа.

11 Comments

  1. Qq says:

    Сайн уу бүсгүй, зөв бодолтой хүмүүжилтэй л хүн санагдлаа. Танилцаж ярилцахыг хүсэж байна, мэйл бичээрэй. quiettriver@gmail.com

  2. Мэдэмхийрэгч says:

    Сексийн туршлага ч эмэгтэй гэхээсээ эрэгтэй хүний л санаа зовох асуудал байх даа. Таныг үнэхээр хүндэлж хайрласан хүн бол тиймхэн юманд сэтгэл нь өөрчлөгдөхгүй байхаа. Харин ч хамтдаа суралцаад болох байх. Эмэгтэй хүн бол эхний ээлжинд цэвэрхэн аятайхан байхад л эрчүүд бусад ажлыг чинь хийгээд өгнө дөө… Харин та эхлээд тэр эрэгтэй хүнээс айдаг, үл итгэдэг сэтгэлийн эмгэгээ засах гэж хичээх хэрэгтэй байхаа. Тэрийгээ засахгүй бол ямар ч зөв хүн байсан өөрөөсөө түлхсээр явсаар ганцаар насыг барах ч магадгүй шүү! Сэтгэл засал, бясалгал эдрт явж үзэхгүй юу!
    Хүн ганцаар жаргана гэж байхгүй шүү дээ! Муу сайн ч хань ижил, үр хүүхэдтэй болж байж л хүмүүн заяаг дүүргэж амьдрана даа. Тиймээс эр хүнийг сэрдэж, голдог зангаа засаарай.
    Өөр тайван дөө. Дэлгэрэнгүй ярилцая гэвэл би ч муухан сэтгэл засалчаас сайн ярилцдаг хүн байгаа шөө! Хха
    Дэлгэрэнгүй ярилцая гэвэл холбоосоо үлдээнэ бизээ…

  3. zaluu says:

    Ер нь сексийг олон хүнтэй хийснээрээ туршлагатай болно гэж байхгүй ш дээ. Яг өөрийхөө юунд дуртай дургүйг л сайн олж мэдэх ёстой.

  4. Мэдэхгүй ээ says:

    Хавийн амьтны доор хэвтлээ гээд туршлагатай болох нь ч хаашаа юм. Уг нь нэг хүнтэйгээ сайхан танилцаж дотносоод, дахин дахин хийгээд нэг нэгнээ таньж мэдээд, тэр явцдаа өөрийгөө ч бас нээн илрүүлээд явах номтой юм биш үү?
    Залуусаа, club орж архидаад, буудал орж one night хагас ухаантай амьтан тасарцан охин дээр оцогнож шингэнээ гадагшлуулсан болоод өнгөрдөг. Хичнээн тэгж явлаа гээд сэксдээ сайн болох уу? Өвчин л цуглуулах юм биш үү?

  5. Stay Long says:

    Сайн уу,

    Нас ойролцоо төстэй амьдралтай залуу бна. имэйл бичээрэй найзууд болъё.

    longstay1987@gmail.com

  6. Long stay says:

    Сайн уу,

    Ойролцоо настай, төстэй амьдралтай залуу бна. Имэйл бичээрэй, найзууд болъё.

  7. wenes says:

    sain baina uu ooroos chini neg ym asuuj boloh uu yaj holboo barih ve? bolomjtoi bol ten25248@gmail.com email bciheerei esvel haygaa uldeej boloh uu?

  8. Bb says:

    Одоо үед ховор тааралдах эмэгтэй байна.Санаа зоволтгүй.Сайн хүмүүжил, ёс зүй бол тохирсон хүндээ алтаар үнэлэгдэх давуу тал болно.

  9. Ах says:

    Чацуу аж. Гэхдээ би эрэгтэй. Эхнэр бас ийм юм бодчихсон 25 хүрчихсэн явсан, би 21 тэй учирсан. Надтай учирч сексийн сайхныг мэдэрснээр хойш ийм сайхан зүйлээс хэрэггүй зугатаж хийлгүй яваад байсандаа харамсаж байна гэж хэлдэг байж билээ. Одоо ч тэр харамсал нь дарагдсан байлгүй, хэлэхээ байж. 15 шахуу жил бавалцахаар шунал нь дарагдаа байлгүй. юу гэсэн үг вэ гэвэл чи дор хаяж 15 жилийн таашаал ханамж, амьдралын амьд байдлыг өөрөөсөө хулгайлчихаж. Мэдээж таарсантай нь л заваараад байхгүй нь тодорхой. Гэхдээ өөрийг чинь хүндэлдэг, зөв хандлагатай хүнтэй заавал албан ёсны харилцаа байхгүй ч зүгээр хамтрагч байдлаар хийгээд таашаалаа ч аваад, туршлагаа ч хуримтлуулаад явж байх нь зөв юм гэж бодогдсон. Ариун цэвэр, эрүүл мэндээ түрүүнд тавих нь бол гарцаагүй хийх ёстой зүйл, орхигдуулж болохгүй. Цэвэр ариун байдал, үнэнч байх энэ тэр гэдэг бол хань болох хүнтэйгээ учирахаас өмнөх зүйлд түй ч хамаагүй, хамаатай гэж боддог хүнээс бол хол байсан нь дээр. Сэтгэц нь ямар нэг гэмтэй, боловсорч хүн болоогүй байгаа гэсэн үг. Ер нь ч тийм хүн боловсорч хүн болох эсэх нь эргэлзээтэй. Өөрөө ч тэгж боддог бол сэтгэлзүйчид оч гэж зөвлөе. Эр хүн болгон тийм хүний үнэргүй хөгийн новш байдаггүй, хүн таних болоогүй насандаа нэг хөгийн новштой таарлаа гээд бүх эрчүүдийг түүгээрээ дүгнэсэн чинь дэндүү харамсалтай.

  10. boldoo says:

    Миний өнцөгөөс эмэгтэй хүнийг сексийн туршилга нтр гэж худлаа замбараагүй байдалд түлхсэн зүйл гэж хардаг байгалиасаа анх удаа хийж байгаач зөнгөөрөө болдог зүйл. Энэ амьтад дээр хүртэл харагдана. Тэгэхээр тэрэнд санаа зовох хэрэггүй бх. Эмэгтэй хүн нэр цэвэр бх сайхан зүйл л гэж хардаг. Хэрвээ энийг ойлгохгүй доромжилж байгаа эрэгтэй хүн ч дээ.
    Өөртэй итгэлтэй бай. Яг чамд зориулагдсан залуу гарж ирнээ.

    • Ах says:

      Амьтантай зүйрлээ шаасан. Чи л тэгж зөвхөн үр удмаа үлдээхийн төлөө нийллэгт ордог юм байгаа биз, хүн бол таашаал авах гэж секс хийдэг. Өдий насны эмэгтэй хүн тийм таашаалгүйгээр сэтгэлээ өөдрөг барих их хэцүү, бүх зүйл хар бараан санагдаж, заримдаа амьдрал утгагүй санагдаж байгаа. Тийм ч болоод ийм нийтлэл бичээд энэ сайтруу явуулж. Зөвхөн бодлоороо сэтгэл оюунаа удирдаж болдог бол энэ амьдрал ямар амар байх байсан бол. Гэтэл тийм юм байдаггүй, бие дотор чинь чиний хяналтаас гадуур болж байдаг химийн урвалууд чиний сэтгэл санааг хөтөлж байдаг. Секс хийж таашаал авах нь тэр химийн урвалуудаас тархинд болж байгаа урвалуудыг эерэг тийш нь эргүүлэх маш хүчтэй нөлөөтэй учираас хэрэгтэй. Тэрийг байнга секс хийж чадахаа байчихсан ахимаг насны эмэгтэйчүүдийн нийгэмд гаргадаг ааш авираас харж болно. Ганц бие эмэгтэйчүүд нас ахих тусам хахирган ааштай болоод байдаг нь тийм шалтгаантай. Гэтэл эрчүүд залуудаал л секс дутагдаж сахилгагүй юм их хийдэг, нас ахиад ирэхээр хэрэгцээ нь багасаж зан нь улам зөөлрөөд байдаг нь тэр химийн урвалуудтай л холбоотой. Прагматик байж бодит байдалтай нүүр тулж, хүлээн зөвшөөрч, хэт утопи байдгаа боль, наад бүхнийг үлгэр шиг байлгах гэдэг чинь бол сэтгэцийн өөрчлөлт шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.