Хэрхэн эхнэрээ зөв сонгох вэ

За дүү нар минь, энэ сайтыг уншдаг хүмүүс ээ. Ах нь нэг маш үнэтэй зөвлөгөө өгье. Ах нь удахгүй 40 хүрэх гэж яваа хар хүн байна. Амьдралд үздэгээ үзээд одоо залуу хүнд зөвлөгөө өгөхтэйгөө болдог насан дээрээ явж байна даа. Одоо 2 хүүхэдтэй. Эхнэрээ зөв сонговол жаргалтай амьдарна. Мэргэжлээ зөв сонговол баян амьдарна гэж нэг үг байдаг даа.

Эр хүн та хамтрагчаа дур тавиулж чадаж байна уу? Эсвэл хар амиа бодсоор л уу…

Энэ үг яг зөв биш юм аа. Эхнэр хүнээ зөв сонгосон хүн л амьдрал нь аз жаргалтай. Гэр орон нь амар тайван. Үр хүүхэд нь зөв өсөж торниж. Тэр хэмжээгээрээ эрэгтэй хүн ажил дээрээ амжилт гаргадаг юм байна.

1. Гэр орон цэвэрхэн байх

Манайх ер нь заваан талдаа байх шүү. Би өөрөө тэрэнд дургүй болохоор аягүй хэцүү байдаг. Өглөө босоод хураагаагүй ор. Орой ажлаас ирэхэд өглөө ямар байсан яг тэр чигээрээ. Угаалтууранд угаагаагүй аяга шанага. Бүр тэрнээс нь болоод өдөр болгон явган хэрүүлтэй. Би чинь яахав өөрийгөө тийм цэвэр цэмцгэр амьтан гэж хэлэхгүй ч бага байхын өглөө босоод ороо хураагаад сурчихсан. Гэтэл эмэгтэй хүн ийм арчаагүй байдгийг суусан хойноо гайхсан.

Манайд орж ирсэн гайгүй хүүхнүүд бүр хэдэн ч удаа манай орыг харчихаад пөөх нтр гээд уулга алддаг. Эхнэр гадаа өмсөж орж ирсэн өмдтэйгөө тоохчгүй цэвэрхэн орны даавуун дээр сууж байдаг. Тэрэн дээр хүүхдүүд нүцгэн унтдаг шүү дээ. Энэ хэдийгээр маш жижигхэн ч гэсэн ийм үйлдэл гаргадаг эмэгтэйчүүд арчаагүй, цаг наргүй хувийн зохион байгуулалт муутай, бага насандаа эцэг эх гэр орноос авах хэрэгтэй ердийн ухаанаа олж аваагүй гэдгээ хэлж өгдөг.

2. Биеийн эрүүл мэнд

Энэ бас их чухал шүү. Хэрвээ чи эрүүл биш хүнтэй суух юм бол бүх насаараа ганцаараа ажиллана. Гэрт орж ирээд ч чиний ажил дуусахгүй. Ядаж байхад хажууд тэр нэг хүн чинь ёолж бариад л, гэр орон чинь яг л ажлын байр болж хувирна шүү. Хүн чинь гадуур ажиллаж орж ирээд гэр орондоо хүүхэд шуухандтай тоглоод гоё амттай хоол идээд, хүүхдүүдээ унтуулаад эхнэртэйгээ сексдэж байвал гоё биздээ. Тэрний оронд орой орж ирэхэд нэг хоол ундгүй, хүүхдүүд нь зурагт гөлрөөстэй ээж нь тэнд нэг орон дээр бие өвдөөд байна гээд хэвтчихсэн байвал ямар вэ.

Чи орж ирээл гар нүүүрээ угаагаад л хоол унд хийж өгнө. Хүүхдүүдээсээ сургууль соёлыг нь асууна. Бөөн ажил бөөн стресс шүү дээ. Тэгээд ядраад юун секс. Манай эхнэр 5 хүүхэдтэй айлын доороосоо 2 дахь охин л доо. Ээж нь хөгширсөн хойноо гаргасан болохоор яах аргагүй бие сулбагар юм гэдгийг сүүлд ойлгосон. Тэгээд сүүлд гаргасан болохоор юу ч хийлгэхгүй эрхлүүлсээр байгаад өгсөсөн. Эрхийн тэнэг дээрээс нь байнгын өвдөлт яриастай.

3. Зүгээр л эрүүл ухаанаар ханддаг.

Энэ бас л чухал. Ер нь хараад байхад эрүүл ухаанаар хандах гэдэг их хэрэгтэй ид байна лээ. Зүгээр л хамт суугаад ийм асуудал гарлаа гэхэд ойлгоод ярьдаг. Хүний ядраад байгааг чадахгүй байгааг ойлгодог. Манай эхнэр багаасаа эрх өсчихсөн. Эрх болохоороо хүнээр юмаа хийлгээд сурчихсан. Нэг л том амтай хүн байдаг. Анх үерхэж байхад ярьж байгаа юмыг нь сонсоод хүндэлдэг л байсан. Нээрээ тийм шүү гээд л. Энэ маш зөв юм ярьж байнаа гэж боддог л байлаа. Гэхдээ сүүлд ойлгосон юм нь ер нь яг хийж үзсэн сурж үзсэн бэрхшээлийг нь мэддэг хүмүүс тэгэж их юм ярьдаггүй юм билээ. Хамгийн худлаа гарууд л хамгийн том амтай. Хүн буруутгасан шүүмжилсэн хүмүүс байдаг.

Жишээ нь би ажлаа солих гээд чадахгүй нэг хэсэг ядарсаан. Тэгсэн чинь ерөөсөө миний яг юунд ядраад зовоод байгааг түй ч ойлгохгүй. Ийм хүнээс хол бай, тийм зүйлд зүтгэ, томоор хар, хэрвээ чиний оронд Стив Жобс байсан бол гээд л… бүр яриа нийлэхээ байсан. Ямар ч хэрэггүй. Тийм болохоор би сүүлдээ асуудлаа ярихаа больж ирсэн. Өөр бас жишээ гэвэл би саяхан хэлсэн юм. Бүгдээрээ нэг өдөр утас интернетээ таслаад зүгээр тоглоод ярилцаад сууя. Тэгсэн чинь би наадахыг чинь чамд тэдэн жилийн өмнө хэлсэн чи тэр үед тоогоогүй би одоо хийхгүй. Ердөө тэгээд л болоо. Би яагаад тийм санал гаргасан гэхээр манай хүүгийн хараа муудаад байгаа юм. Тэгээд нэг өдөр ч болов аналог харилцаатай байя гэсэндээ л тэр. Тэгсэн эхнэр зүгээр л сонсоод чи тэр үед хийгээгүй би хийхгүй. Ерөөсөө би нэг мундаг үг хэлэнгүүт бусад нь тэрийг нь шүүрч аваад хэрэгжүүлэх ёстой. Эхнэр болохоор бодоод нэг үг хэлээл болоо юм шиг байгаа юм. Гэтэл би чинь хүн ш дээ. Мартана. Ядрана.  Ингээд л бид хоёрын дунд улам зай өргөсөөд л байгаа.

4. Хүүхэдтэй харьцдаг уу? Тэдний боловсролд анхаардаг уу?

За энэ бол миний ёстой хамгийн гол санаа зовнидог зүйл. Энэнээс болоод би бүр аймаар уурладаг. Эхнэр ерөөсөө хичээл хийж байгаагүй. Эгч нь даалгаварыг нь хийж өгдөг байсан гэсэн. Тийм болохоор сурахын зовлонг түй ч амсаагүй. Тэгээд юу гээч тэрнийгээ хаацайлахын тулд багш нь муухай ааштай байсан сургууль нь заваан байсан. Ангийнх нь хүүхэд хичээл хийлгэдэггүй байсан гэдэг хэдэн жижүүрний үгтэй. Сурахад ямар их цаг хугацаа зарцуулдаг. Сурсан хүн сураагүй хүн 2-н хооронд ямар том ялгаа байдаг талаар юу ч мэддэггүй.

Тийм болохоор зарим өглөө хүүхдүүдийг хичээл сургуульд нь явуулдаггүй унтуулчихдаг. Ямар ч шалтгаан байхгүй. Тэгээд хүүхдүүдээ Ipd үзүүлээд суулгачихна. Өөрөө хэвтээд утсаа маажчихна. Тэгээд хэдэн цагаар ч хамаагүй тэгдэг. Би бүр тэрнээс нь болоод дэлсээд авмаар санагддаг. Одоо манай бага хүү сайн ярьж чадахгүй, зураг ч олигтой зурж чадахгүй анги дээрээ очихоороо хүүхдүүдээс ичээд байдаг. Гэтэл юу гээч төрсөн хүүгээ тэгэж явж байгааг нь ч мэддэггүй. Хүмүүст ярихдаа манай хүү ёстой ухаантай сэргэлэн гээд магтаж өгнө. Би цэцэрлэг дээр нь очиж аваад яг нөхцөл байдлыг нь ажигладаг хүний хувьд мэдээд байгаа юм. Ийм ээжтэй байх ч гэж дээ боддог.

Сүүлд нь хэлэхэд би одоо яахав дээ салаад явалтай биш өнгөрсөн л гэж боддог. Намайг хаяад явбал энэ хоёр хүүхэд яг золбирно. Том нь сургуульдаа явахгүй утас гөлрөөд л, бага нь сайн ярьж чадахгүй энэ маягаараа сургуульдаа дээрэлхүүлдэг хүүхэд болох магадлал маш өндөр тэгээд гадуур амьдрал нь таагүй болохоор гэртээ бүгэх эхлэнэ эсвэл өөр юмнаас тайтгарал хайж эхлэнэ. Би хүүхдүүдтэйгээ сайн харилцдаг байсан бол бусад 3 шалтгааныг тоохгүй байх л байсан. Гэтэл арай л гомдмоор.

Тийм болохоор залуу хүмүүс хүнтэй суухдаа айлын охинтой суухдаа хамгийн эхлээд ганц зүйлийг хараад шийдвэрээ гаргаж байгаарай. Тэр хүндээ хамаатныхаа дүү ч юмаа жоохон хүүхэд авчираад хэсэг хамт байж үз. Бүр олон хоногоор ахин ахин хамт байлгуул. Жоохон хүүхэдтэй хэрхэн харилцаж байна. Яг тулаад харилцаж чадаж байна уу эсвэл ердийн байдгаасаа өөр хүн болж жүжиглээд байна уу эсвэл бүр харилцахгүй байна уу гээд. Учир нь тэр хүн чинь л чиний хүүхдүүдийн ээж болно. Гэр орон яахав заваан байх тэвчиж болох л асуудал. Харин хүүхдийн боловсрол төлөвшил бол хэзээ ч буцааж болохгүй том асуудал шүү.

Мөн ээж нь 40 гараад гаргаж барьсан бол эвгүй шүү. Анх танилцахад бүгд л сайхан санагддаг юм дөө. Тэгээд 2, 3 жил болоод тэр хүн чинь жирийн л хүн болж хувирна. Ямар ч сайхан мисс байна хамаагүй. Гадуур харалдаа мисс байна уу од байна уу бүгд л салж сарниж байгаа биз дээ. Чи хүнтэй хамт амьдрах болохоос мисстэй амьдрахгүй шүү. Мисс гэдэг бол зүгээр цол өргөмжлөл шагнал жуух бичиг…

22 Comments

  1. Guy says:

    huniinug, uildel, bie ee avch yqvaa baidal, shunal, handlaga OGTHON ch uurchlugdduggui yum shvv, eriin gert orj amidrahiin tuld, er nuhurtei bolohiin tuld ems aimara muuhai zawaan huuramch gegeentenii ariun dari ehiin dur esgedeg shvv,

    Zaluus min bvv huurtarai.

  2. user says:

    ystoi chas hiisen zuvluguu bn. bie haa ni eruul saruul esehiig sain nyagtlaarai gdgiig l dahin helmeer bnda. manai geriin baingiin hevshmel ugs bol emneleg, shinjilgee, uvdult, zoviur. emchilgee hiilged shinjilgee ugud bugd heviin gardag, tgsen ch asuudal ni arilahgui. mun deerees ni uuruusuu egch busguitei buu gerleerei l gj zahiy

  3. ingehed nuhurtei ch bolj chadahgui 100-n tal nasoaj baigaa hugshiin, eriin huslen bolson huuhnuud ih olon bainaa, tegsen hernee bayan er haisan, bas boloogui ee ih sanaatai gej yaavaa,

    aimshgiin horon muu har dotortoi bolohoor huvi zaya chin tiim bgaa shd gej helmeer sanagddag l daa, gehdee heljue ee helku. tegeed gantsaaraa yavjiig, yashig tsaash

  4. Юри says:

    Амьдралынхаа ихэнх хугацааг хамт туулах хань ижилээ маш сайн сонгох хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүжил ижил төстэй байх их чухал. Нөхрийн хувьд Аав нь ажилгүй, архи их уудаг бол хүүхэд нь аль нэгийг нь заавал дуурайна. Эхнэрийн хувьд ээж нь арчаагүй залхуу бол яг л охин тийм л ээж болно. Хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа нь ч яг л өвлөдөг. Гэр бүлийн алсын ирээдүйн төлөвлөгөө ч байхгүй өдөр хоногоо аргацаасан байдал удаан үргэлжилдэггүй юм билээ.

  5. aagii says:

    Yostoi gants unen yum helchihlee dee. odoo ungursnuu harsan shigee bodoj baihad huniig zasaj humuujuulj boldog, bieiig n tutuulsnees uhaaniig turuulehgui geh met balai hudal tsetserhliig tanai avgai shig garuud zohioson yum baina.

  6. Хохь нь сда says:

    хохь нь сда

  7. Odko says:

    Unegei zuvluguu ugsund bayrlalaa. Ghde hun hunee dagaj huvisan uuechlugddug gsen tanai ehner tgehgu bnu? Bas ta suuhasa umnu ter huvin ariun tsever muu bolon biy uvddug ntrin mdej bsnu, esvel huuhnuud udaan nuudag uu?

    • Эзэн says:

      @odko
      Хүн хүнээ дагаж өөрчлөгддөг гэж хөөрхөн уран зохиол дээр байдаг үгэнд итгэж явсан үе бий. Даанч тэр чинь худлаа. Чи яг нөгөө романтизмтай насан дээрээ явж байж магадгүй хүн байна. Бүх юм нээх өөдрөг сайхан харагдаал.

      Бусдыг бол яаж мэдхэв дээ. Юу ч асуугаад байгаан

  8. guchinnaimt says:

    хөдөөний хүн хөдөөтэйгөө хлтын хүн хоттойгоо суух хэрэгтэйн байнлээ.би лав хөдөөний хүнтэй суугаад үнэн явцуу хогын санаатай тэр муухай санаагаа эхнэр гэр бүлдээ гаргана ядаж байхад дээрээс нь харамч…… хотынхон чинь нээх айхтар муу санаагүй ер нь нийгэмшсэн хүнийг муугаар бодоод байдаггүй өөрт хамаагүй бол тэгээл орхичихдог хүмззс байдагшд.Тэгээд айлын дунд бол дундтайгаа л суусан дээр шүү

    • emegtei says:

      Oo naadah chn yostoi unen bh shuu. 100% bugd tiim bish bh l daa. Huduuniihun ih dutuugiin medremjtei, dandaa oorsdiigoo hotiinhontoi haritsuulj jishij ataarhaj yavdag hotiin huniig hairlaj chaddaggui uls bnalee. Haritsahgui bol uzen yadna, haritsval ooroos n yum yumaaraa iluu bgaad bas ataarhana. Yun hun hairlahdaa manatai hotod bair suuria oloh gj hun chanaraa ch hudaldsan uls bna lee. Amihandaa hotiin huuhentei suusan gj busdad lag haragdah gj ner hund oloh gj l chamtai suusan bhdaa.

  9. Баагий says:

    35аас дээш насны бүсгүйтэй секс хамтрагч болмоор байна. Дажгүй том боовтой маш цэвэрхэн залуу байна. Хүсэж байгаа бүсгүй байвал мэйл бичээрэй. mgcoops24@gmail.com

  10. gunjee says:

    Гадуур явахад санаа зовмоор гэж яг үнэн. Хамаатнуудаасаа, ажлынхнаасаа ч ичдэг. Ер нь төрөлхийн өгөгдөл юм байна даа. Хайртай гээд мянга ойлгоод, эрхлүүлээд хэрэг алга. Хосын амьдрал гэж тэнэг эрэгтэйг ээж шиг нь эрхлүүлж, улам давраах харилцаагаар уддаггүй юм байна. Одоо ёстой залхаж байна. Хайртай хэвээрээ ч, өөрийгөө хайрлахгүй бол үхэн үхтлээ ийм ухаан санааны доголдолтой хүнтэй тааруулж харьцсаар өөрөө маанаг болох юм байна.

  11. Тэнэг залуу says:

    Хослон амьдрах л ёстой хорвоод хүн хүнээ олно гэдэг л чухал … Насны ханиа сонгох гэж байгаа бол мэдээж тодорхой шалгуур тавих нь зөв байх. Өнгөнд л хууртаж дээ.

  12. зочин says:

    нэг юм нэмээд хэлэхэд хотод төрж өссөн хүн хотынхоо хүнтэй л суумаар юм байна. Хотод өссөн хөдөө өссөн төлөвшил 2 тэнгэр газар шиг ялгаатай. Ах дүүс нь ирээд бужигнахаас эхлээд , хөдөөний тийм юм байна шүү. Анхнаасаа хайртай байгаад суугаагүй , хайртай бүсгүй байсан ч түр хол байх хооронд эхнэр гарч ирээд хүүхэдтэй болоод хамт байгаа болоод ч тэр үү байгаа байдал нь ер таалагдахгүй . Юу хэлэх гээд байна вэ гэхээр хэдэн үеэрээ хотод төрж өсөөд төлөвшсөн бол адилхан л хотын хүнтэйгээ суу , бас өөрөө их цэвэрч нямбай бол адилхан цэвэрч хүнтэй суу гэж хэлэх байна. Мөн өөрт чинь халамж тавидаг тийм хүнтэй суугаарай. Тэгэхгүй бол дотроо байнгын нэг тийм бухимдалтай ууртай хүн болно.

  13. Зочин says:

    Ханиа зөв сонгох нь маш чухал гэдгийг мэдэрсэн дэ. Гэхдээ бас ч гэж бага багаар засарж л байна. Анхандаа чи эр юм байж тэжээх үүрэгтэй гээд л хамтын амьдрал гэдэг ойлголт байхгүй л байдаг байсан. Ажил их байхад л ирж хоол хий ч гэж байх шиг. Орой бүр чамд хоол хийгээд ядраж байна ч гэж байх шиг кккккк. Надад хоол хийх албагүй л гэсэн дэ. Хаа очиж би эхнэрээрээ хувцас аа угаалгаж үзээгүй шүү.

  14. gunjee says:

    Санал нийлж байна. Бид чяцуу юм байна. Ялгаа нь би эмэгтэй, нөхөр маань IQ доогуур юм байна. Ер нь л юуны ч талаар хүн шиг харилцан яриа өрнүүлж чаддаггүй, ямар ч асуудалд дүгнэлт өгч чадахгүй, үргэлж хохирогчийн дүрд тоглоод л “Тэр баян, сэргэлэн, арчаатай хүнээ ол” гээд л болоо. Бид дундаасаа хүүхэдгүй, 10 жил болж байгаа хос тул гэр орны жижиг сажиг хэрүүл, хүүхэд гэсэн асуудлууд гардаггүй. Бүгдийг ганцаараа үүрсээр би залхаж эхэлж байна. Би ер нь энэ хүнд өртэй ч биш, хүний дундуурыг дүүргэх гэж явсаар би өөрөө гардаж байна даа. Салах тухай боддог болж байна. Ерөөсөө өөрчлөгдөхгүй, хүүхэд шиг 46 настай хүнтэй үлдсэн амьдралаа үрэх хэрэгтэй ч юмуу. Ханиа зөв сонго гэж их үнэн үг шүү. Ханилж байж л мэдлээ дээ.

    • Sanal neg bn says:

      End comment bichsen bolon zahidliin ezen zovlon negtei nuhduud fb dr group uusged yariltsahu? Yostoi 100% sanal neg bn hot huduunii humuus taarku gj yag unen nyambaatar jugder gd sahaltai hunii zuragtai fb r orood irhu

    • zvrhnii ezen says:

      yoo yaag naad medremjiig chin bol vnendee tuulaad garsoon IQ dooguur gedgiin hamt suuj baigaad hed heden test boglood shalgaj vzsen bvh test bid 2iin yalgaa mash ih baisan hamt amidarhaas umnu hariltsaand medegddegui harin hamt amidraad udaan baigaad ehelheer hair gedeg zuilees horson deer buugaad bodit baidal deer mash ih anzaaragdaj haaya bvr hamt gaduur yawhad sanaa zowmoor baidal garj eheldeg bi bol anhandaa ger horoolol bolon bairnii yalgaa gej boddog baisan ene minii aldaa bolson tgd daraan hamt EQ surgaltand suugaad vztel OMG IQ deeree nemeed EQ awah yum baihgui anhnaasaa iim baisan bolood l bi zasaj chadahgui oilguulj chadahgui gedgee medej awsan tgd namaig hicheesengui gej zondoo hvmvvs helhel baihaldaa naad zahiin jishee gehed ter EQ surgaltand hvnii EQ gedeg IQ-aas ilvv hurdan ogson dewshij saijirj bolnoo geed helj baihad oodoos miniih ugaasaa iim muu saijrahguie saijrahch shaardlagaggu hamgiin zvrhend vgend hvrsen vgen chadaj baigaa yumand arga baihgui shd hohchino geed ineehn mynga hairtai bailaa geed bodit baidliig harj analyze hiih orchin toirnoo medrehgui hvn vnheer hetsvv

      • gunjee says:

        Гадуур явахад санаа зовмоор гэж яг үнэн. Хамаатнуудаасаа, ажлынхнаасаа ч ичдэг. Ер нь төрөлхийн өгөгдөл юм байна даа. Хайртай гээд мянга ойлгоод, эрхлүүлээд хэрэг алга. Хосын амьдрал гэж тэнэг эрэгтэйг ээж шиг нь эрхлүүлж, улам давраах харилцаагаар уддаггүй юм байна. Одоо ёстой залхаж байна. Хайртай хэвээрээ ч, өөрийгөө хайрлахгүй бол үхэн үхтлээ ийм ухаан санааны доголдолтой хүнтэй тааруулж харьцсаар өөрөө маанаг болох юм байна.

    • gunjee_busguid says:

      sainuu gunjee zovlong ni oilgoloo neej yariltsmaar baival email bicheerei bolovson itgel daahaar togtson ajil toroltei zaluu bn nuutszalyy@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.