Хардалт

Хайртай болохоор л харддаг гэдэг үг байдаг. Хардалт бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг буюу гэр бүл хосын харилцааны хамгийн том хүчирхийлэл. Хүчирхийлэл хардалт нь ямар ч нас хүйс яс үндэс шашин шүтлэг хамаардаггүй.

Хамгийн аймар нь энэ нь нөгөө хүчирхийлүүлэгчээ өөрт нь гэм буруутай юм шиг мэдрэгдүүлдэгт хамаг учир байдаг. Тэгснээрээ хохирогч нь энэ хүчирхийлэлээс гарч чадахгүй байдалд хүрдэг. Хэрэв таны хосын харилцаанд дараах шинж тэмдэг илэрч байвал энэ нь ямар нэгэн хүчирхийлэл байж болзошгүй:

  1. Өдөрт ярих ялангуяа видео калл хийх давтамж хэт их байх бүр хэт их шүү
  2. Завгүй байсан ч дуудлаганд заавал хариу өгдөг байх гэсэн хатуу шаардлага
  3. Ямар нэгэн ноцтой гэм буруу хийгээгүй ч өөрөө л буруутай юм шиг санагдах. Энэ хамгийн чухал.
  4. Ажил төрөл, сургууль олон нийтийн зүйлд явуулахгүй байх
  5. Найз нөхдөөсөө холдсон юм шиг санагдах буюу нэг л мэдэхэд зайгаа барьж бага уулздаг болсон байх. Нөгөө хүн нь бүх орон зайг нь нөхөж чадна гэдгийг бат итгүүлсэн байх. Хүнд найз нөхөд хамт олон хамгийн их хэрэгтэй.

Нэг л удаа гар хүрсэн бол үгүй ээ гар хүрэх биш гар далайсан л бол тэр давтагдана. Бүр тэр байтугай цаашилна эхлээд орилно, гар далайна, юм авч шиднэ тэгээд цохино дараа нь алах хэмжээнд хүрнэ. Хардалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийллийн үед хүчирхийлэгч хүчирхийлэх үедээ хэр их хэмжээний хүчин үйлдэж байгаагаа мэдхээргүйгээр сэтгэцийн өөрчлөлт орсон байдаг гэсэн тэмдгэлэл байдаг.

Казакстаны бас нэгэн үзэсгэлэнт бүсгүй Салтанат Нукенова амиа алдсан хэрэг гарсан аймшигтай 😢 зодуур хүчирхийлэлд байсан хирнээ тэрээр хамгийн сүүлд утсандаа ийм тэмдгэлэл үлдээсэн. “Би чамдаа хайртай надад зориулсан бүхэнд чинь баярлалаа. Бид 2 бие биеэндээ түшиг тулгуур болох хэрэгтэй болохоос хоорондоо тэнэг хүмүүс шиг дайтах хэрэг байхгүй…” Хайр хүнийг сохолдог байх. Манай улсад ч гэсэн Чамин-Эрдэнэ гээд хөөрхөн охин амь насаа алдсан бид Казакстаны иргэд шиг шаардлагыг шүүхэд, засгийн газартаа тавьсан сан бол гэж бас харамслаа

4 Comments

  1. nomin says:

    oird nadad gants biy aavuud taalagdaad bh yma. Gants biy aav bvl telegram ymuu facebookee uldeegeecj.

  2. Зочин says:

    Энэ эмэгтэй хүнд биш эрэгтэйчүүдэд бүр хамгийн их байдаг шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.