Би дэндүү хаширлаад муу санаа гаргаад байна уу?

Одоо 42-той хүүхэдгүй ганц бие эмэгтэй. Ойрдоо 1 хүнтэй уулзаж байгаа гэтэл 5 өдөр ажиллаад амралтын 2 өдөр нь уугаад хэвтдэг юм байна. Ажиглаад л байгаа ийм хүнтэй ирээдүй харагдахгүй л байна. Ийм хүн хамт амьдарвал өөрчлөгдөнө гэж байх болов уу?

Бид 2 зам нийлэхгүй юм байна эртхэн болъё гэхээр болно бүтнээ л гэдэг, одоо тэгээд ийм байдгийг нь мэддэг болоод сэтгэл ч догдлохоо больж байна. Хэдэн хувцсаа аваад очиж хамт байя гэдэг өөртөө зовлон нэмэх юм шиг санагдаад байх юм. Хайртай дуртай гэдэг ч хор нь гарсан эмэгтэй дээр нь бэлэн юман дээр ирэх хүсэлтэй хүн шиг санагдаад байх юм. Эсвэл би дэндүү хаширлаад муу санаа гаргаад байна уу?

3 Comments

  1. ХӨӨГӨӨД ЗАЙЛУУЛААЧ

  2. архичин байна says:

    Өдөр дараалж уудаг хүнийг архичин гэдэг юм. Хүмүүс үүнийг сайн ойлгодогггүй юм. Архичин хүн үргэлжлүүлэн уудагийн. Тэрнээс биш маргааш нь шартаад архинаас жигшдэг хүн бол архичин биш. Чи зүгээр архичинтэй амьдралаа холбох гэж байна. Засрана гэж байхгүй байхаа.

  3. Lp says:

    Архи тамхиа хянаж чадахгүй хүн хэцүү.Хоног дараалж уудаг хүнийг хүн засахгүй.Ихэнхи нь засардаггүй, ялангуяа 40 дөхсөн насныхан бол цаашдаа ихэнхи нь нэмэргүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.