Хуулиар явбал болох болов уу?

Гэрлэлт батлуулаагүй. Анх амьдарч эхлэхэд найз залуу маань банк бусаас авсан байрны зээлтэй төлөгдөөгүй нэлээн явсан байсан. Би шууд очиж уулзаж зээлийн хүүг нь төлж өгөөд үргэлжлүүлээд хамт зээл төлөлцөж явсаар байгаад байрных нь зээл дууссан. Хүүхэдгүй. Гэвч байрны зээл дуусахад хөөгдлөө.

Тэр хүн өнгөрсөн хугацаанд гэртээ мах ч авж ч үзээгүй хүн, би бүх юмыг нь төлж ардаас нь зүтгэж явсаар байгаад сүүлдээ хар шөнөөр хөөгдөөд гарлаа. Байр тэрний нэр дээр, хүүхэдгүй. Би өнгөрсөн хугацааны бүх зардлаа нөхөн төлүүлж болох уу? Тийм хууль байгаа юу? Хуулийн зөвлөгөө өгөх хүн байна уу? Байрны урдчилгаа хийчих мөнгөөр зээлийг нь төлөөд хөөгдчихлөө, хуулиар явбал болох болов уу?

6 Comments

  1. Эрдэнэбаатар says:

    Адгийн шаартай таарах гэж

  2. Hero says:

    Ийм сэтгэлтэй бүсгүйтэй учирчих юмсан. Ямар хүний адгууд нь ийм сайхан сэтгэлтэй бүсгүйтэй учираад эвдлээд сэтгэл зүрхийн сэвтээгээд яваад байдаг байна. Уул нь зээлийн төлөлцөөд цаашдын ирээдүйгээ сайханаар төсөөлөөд явж байсан байх даа. Тэр залуу бол үнэн арчаагүй залуу байна шүү. Гэртээ ч ганц хоолны юм авахгүй хүнээр тэжээлгэж байгаад эцэст нь зээлээ дуусгахаар хөөдөг хогийн гар байна

  3. baagii-1 says:

    ккк За ямар ч бсн эхлээд хамтран амьдарч ирсэн өдрөөсөө эхлээд хөөгдөх хүртэлх өөрийнхөө Банкны данс цалингийн данс, орлогын данс, зээлийн дансны бүх хуулгыг банкнаас хэвлүүлж аваад юунд ямар зардал гаргаж байсан тооцоолол баримт бүрдүүл, байр цахилгаан дулаан, хоол бусад зардал мөнгө төлсөн тооцоо гарга, Татварын байгууллагаас Зардал НӨАТ-ын тооцоо гаргаж ав, хамт амьдарсныг батлах гэрчүүд, фото зургууд_холбогдох нотлох хоорондын мессежүүдийг хэвлэж бэлд тэгээд Өмгөөлөгчтэй уулз да

  4. haramsaltain says:

    хүний муутай таарч дэ, уул нь сэтгэлээрээ л бүсгүй юм, болгочий бүтээчий хамт амьдарчий гээл хүний өр ширийг хамт төлөлцөөл, итгээд л, өөрийгөө ч өгөөл, өр ширтэй байхад цаашаа гэхгүй хамт зүтгэж байгаал ард гарсан байна. даанч хүн муутай хүний итгэл, сэтгэл даахгүй л юмтай учирч дэ, уул нь зөв нэгэнтэй таарсан бол одоо байраа гараас гаргачлаа одоо дахиад нэг түрээсийн байр ч юмуу, эсүүл машин гээл явж байсан байхда, мэдэхгүйм да одоо зөвөлгөө тал дээр яаадагийн бол,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.