Хуулиар явбал болох болов уу?

Гэрлэлт батлуулаагүй. Анх амьдарч эхлэхэд найз залуу маань банк бусаас авсан байрны зээлтэй төлөгдөөгүй нэлээн явсан байсан. Би шууд очиж уулзаж зээлийн хүүг нь төлж өгөөд үргэлжлүүлээд хамт зээл төлөлцөж явсаар байгаад байрных нь зээл дууссан. Хүүхэдгүй. Гэвч байрны зээл дуусахад хөөгдлөө.

Тэр хүн өнгөрсөн хугацаанд гэртээ мах ч авж ч үзээгүй хүн, би бүх юмыг нь төлж ардаас нь зүтгэж явсаар байгаад сүүлдээ хар шөнөөр хөөгдөөд гарлаа. Байр тэрний нэр дээр, хүүхэдгүй. Би өнгөрсөн хугацааны бүх зардлаа нөхөн төлүүлж болох уу? Тийм хууль байгаа юу? Хуулийн зөвлөгөө өгөх хүн байна уу? Байрны урдчилгаа хийчих мөнгөөр зээлийг нь төлөөд хөөгдчихлөө, хуулиар явбал болох болов уу?

1 Comment

  1. haramsaltain says:

    хүний муутай таарч дэ, уул нь сэтгэлээрээ л бүсгүй юм, болгочий бүтээчий хамт амьдарчий гээл хүний өр ширийг хамт төлөлцөөл, итгээд л, өөрийгөө ч өгөөл, өр ширтэй байхад цаашаа гэхгүй хамт зүтгэж байгаал ард гарсан байна. даанч хүн муутай хүний итгэл, сэтгэл даахгүй л юмтай учирч дэ, уул нь зөв нэгэнтэй таарсан бол одоо байраа гараас гаргачлаа одоо дахиад нэг түрээсийн байр ч юмуу, эсүүл машин гээл явж байсан байхда, мэдэхгүйм да одоо зөвөлгөө тал дээр яаадагийн бол,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.