Юу ч болж байсан дандаа ээждээ хэлнэ

Сайн байцгаана уу эгч нараа? Үнэхээр асуухгүй л бол болохгүй байна. Би 21 настай нөхөр маань 20. Би жирмэсэн одоо 2 сартай. Ер нь 2уулаа бизнес эрхлээд өөрсдийн гэсэн дэлгүүртэй аав ээжээсээ мөнгө төгрөг авахгүйгээр, тусдаа, 2 өрөө өөрсдийн гэсэн байртай машинтай сайхан л амьдарч байна.

Даанч нэг юм нь нөхөртэйгөө байнга муудалцах юм аа. Би ийм юм болохгүй байна иймэрхүү асуудлууд байна гэхээр уурлана. Тэгээд би нэг хатуу ширүүн чи жоохон ядаж гэр орондоо нэмэртэй бай гэхээр үг авахгүй. Би чинь эмэгтэй хүн хааяа нэг аашлахаар ёооо писдааа тэгээд яах гээд байгаа юмбэдээ гэнэ. Намайг үглэхээр маргааш нь ээж дээрээ очоод хэлчихнэ. Ээж нь болж бүтэхгүй бол салаачдээ л гэнэ. Би тэр хүнийг хорьж цагдаж зовоосон бишдээ. Сүүлдээ өөрийгөө айл гэрийн ноён нуруу эр хүн мэтээр хардаг болчихлоо.

Тэгээд өдөржингөө муудалцчихаад зүгээр л сайхан нам унтаад өгнө. Би шөнө 2, 3 болтол уйлна. Би тэгэж ээждээ ийм байгаагаа хэлдэггүй. Би чадна гээд өөрөө гэрээсээ явсан болохоор. Өмнө нь салъя гэхэд чамгүй амьдарч чадахгүй энээ тэрээ гээд л. Тэгээд юу ч болж байсан дандаа ээждээ хэлнэ. Ээж нь мэдээж хүүгээ өмөөрнө шдэ би одоо яг яах ёстой юм бэ надад зөвлөөч тэгэх үү?

4 Comments

  1. tel:Syygii32 says:

    Би гуч гарч явна залуу кк. Одоо ч хэрэлдээстэй л байна сда хха. 20-25,6 хүртэл бол эрчүүд тээд хүүхэд шиг шоу цэнгээн, тоглоом хөөнөшд. Ганц хүүхэн хараад хэвтээд байхгүйшд. Хажуудаа байлгая гэвэл жаахан эвтэйхэн зөөлөн аргаар л үзэхгүй бол тээд л үглээнээс чинь залханашд. Үглэж яншаад бол өөртөө ойртуулна гэж юу л бол… Өөрт нь хэт анхаараад байхаар зугтаагаад байнаа, зүгээр хая сда. Яввал явжил байг.. Ер нь эрчүүд бид чинь ан нөгөөндөө явнашд хха. Тээд 30 зарим нь 40 гартлаа тэнэнэ. Тээд нэг юм тогтдог юм шиг бгаан. Бие нь дийлхээ болиод ирнэ хха. Зааз олон янзын хэрүүл маргаан өмнө чинь байна даа. Алдах эрхийг нь өгөх хэрэгтэй. Тээд дэргэд байгаа эрдэнээ хайрлаагүйгээ нэг өдөр гэнэт ухаараад гүйгээд ирэх вий.. Хүн алдаж л байж ухаардаг. Тэр ээжийн асуудал бол мэдкүээ сда. Яахав 20 нас, ээжийн сайн хүү бол ээжээсээ сэтгэхүйн хувьд биеэ дааж амжаагүй байж магад. Эсвэл насаараа ээжтэйгээ зууралдчихдаг сонин хүүхэд шиг сданууд байдаг л юм. Тэн дээр нь бол тийм л хайртайн бол явж ээжтэйгээ амьдар гэж хатуурхах хэрэгтэй. Үхсэн байгалийн жамаар хүн амьтангүй ээжээсээ явдаг шүү дэ. Тэрийг ойлгохгүй мал мөн бол ээжийг нь үхтэл нь хоёрдагч байран дээр амьдарнаа л гэж ойлго. Өөр ч тайван дөө. Би ч тийм лаг сда бишээ. Зүгээр л хэллээ. Авах юм байвал авна биз

  2. Зочин says:

    Заваан орос хараал хэлсэн ийм заваан эмсүүд их болжээ

  3. Зайлуул says:

    Зайлуулаач гөлгийг

  4. buuk says:

    chi uuruu uuriinhuu amidraliig mdhgui bhd bid yj mdhew dee endees asuugd sal gewel salj niil gewel niileh ym tgwel chamd tolgoi hereg bnu bodit bdl deer uuruu bgd shiidej chdhgui bol ter asuudal chamd l bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.