Монгол залуу VS Гадаад залуу

Гадаад нөхөртэй байж байгаад Монгол нөхөртэй болсон, Монгол нөхөртэй байж байгаад гадаад нөхөртэй болсон олон бүсгүйчүүдээс сонссон нэг л мессеж байсан. Юу гээч! Аюул тулаад хавцлын ирмэг дээр ирэхэд гараас чинь атгаад хамт үсрэх халуун зүрх, эр зориг зөвхөн Монгол эрэгтэй хүнд бий гэж хэлсэн юм даа.

Монгол эр хүн бол шийдвэрлэх моментод гэр бүлийнхээ өмнөөс амиа өгч чадах тийм л агуу зүрхтэй юм. Өдөр тутмын аахар саахар цэцэг навч сурприз хэт нялуун үгс бол Монгол эрчүүдийн мөн чанар биш.

Эрчүүдээ хайрлах хэрэгтэй. Тэднийг ойлгож сонсоод дуугүй л хүндэлчих, битгий өдөр тутмын аяга шанаганы хэрүүлээр тамлаад бай л гэж хэлмээр байна даа. Монгол эрчүүд хүчтэй байж улс хөгжинө, хүчирхэг хүүхнүүдээр дүүрээд улс маань хөгжих нь юу л бол. Хөвгүүдээ эрүүл, боловсролтой, тэсвэрлэх чанар өндөр байх дээр ээж бүр анхаараасай. Охидоос илүү анхаарал тэдэнд хэрэгтэй цаг үе ирчихээд байна.

Эмэгтэйчүүдийн манлайлал биш ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛЫН ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ БАЙНА АА…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.