Нэр төрөө ийм хямдхан болгоод байна вэ?

Би дундаж насны, гурван хүүхдийн ээж хүн. Сүүлийн үед энэ групп болон бусад сошиал сувгуудаар орж харахад эмэгтэйчүүдийн зовлон, гомдол дэндүү их харагдах боллоо. Араар тавиулсан, ажилгүй, архи уудаг, тоглодог, гар хүрдэг, ёс бус үгээр доромжилдог эрчүүдийн тухай бичлэгүүд тасрахгүй. Үнэндээ олон эрчүүд хариуцлагагүй, арчаагүй байдал ил тод болсон нь нууц биш.

Гэхдээ зөвхөн эрчүүдийг буруутгаад өнгөрөх боломжгүй санагддаг. Эмэгтэйчүүд бид өөрсдөө ч бас үнэ цэнээ алдаж, хэнд ч хамаагүй өөрийгөө нээхэд бэлэн мэт болж, хурц ааш гаргаж, уучилж боломгүй алдааг дахин дахин зөвшөөрдөг болсон юм шиг.

Би бүр нөхрөө биеэ үнэлэлттэй холбоотой группүүдэд байдаг гэдгийг мэдээд цочирдсон. Тэнд мөнгөний тохироо, нууц харилцаа, донтолт мэт зүйлс энгийн мэт яригдаж, бүр маш залуухан охид цагийн байдлаар оролцож, видео дуудлага, зураг бичлэгээр өөрсдийгөө “зарж” байгааг хараад үнэхээр сэжиг хүрч, гутмаар санагдсан.

Уг нь эмэгтэй хүн гэдэг бүхэл бүтэн ертөнцийг өөрийн биедээ тээж, амьдралыг бүтээдэг, маш нандин оршихуй шүү дээ. Тэгтэл яагаад бид өөрсдийгөө 70–80 мянган төгрөгөөр үнэлж, нэр төрөө ийм хямдхан болгоод байна вэ?

Ядаж эмэгтэйчүүд бид өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Ямар хүнтэй амьдралаа холбох вэ, суусныхаа дараа юуг уучилж болох вэ, юуг хэзээ ч уучилж болохгүй вэ гэдгээ бодож, өөртөө тодорхой хил хязгаар тавих цаг аль хэдийн иржээ.

Бид ийм замбараагүй, заваан байдалд дасах ёсгүй. Өөрсдийгөө хүндэлж чадвал биднийг хүндлэх хүмүүс ч дагаад нэмэгдэнэ. Надтай санаа бодлоо чөлөөтөй ёс зүйтэй хуваалцаач гэж хүсч байна…

1 Comment

  1. Men says:

    Тиймээ араар тавилт хавтгай юм билээ эхнэр маань араар тавьж байсан .Нэг биш удаа .Тэгэхээр энд эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хоёулаа буруутай .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.