Би дундаж насны, гурван хүүхдийн ээж хүн. Сүүлийн үед энэ групп болон бусад сошиал сувгуудаар орж харахад эмэгтэйчүүдийн зовлон, гомдол дэндүү их харагдах боллоо. Араар тавиулсан, ажилгүй, архи уудаг, тоглодог, гар хүрдэг, ёс бус үгээр доромжилдог эрчүүдийн тухай бичлэгүүд тасрахгүй. Үнэндээ олон эрчүүд хариуцлагагүй, арчаагүй байдал ил тод болсон нь нууц биш.

Гэхдээ зөвхөн эрчүүдийг буруутгаад өнгөрөх боломжгүй санагддаг. Эмэгтэйчүүд бид өөрсдөө ч бас үнэ цэнээ алдаж, хэнд ч хамаагүй өөрийгөө нээхэд бэлэн мэт болж, хурц ааш гаргаж, уучилж боломгүй алдааг дахин дахин зөвшөөрдөг болсон юм шиг.
Би бүр нөхрөө биеэ үнэлэлттэй холбоотой группүүдэд байдаг гэдгийг мэдээд цочирдсон. Тэнд мөнгөний тохироо, нууц харилцаа, донтолт мэт зүйлс энгийн мэт яригдаж, бүр маш залуухан охид цагийн байдлаар оролцож, видео дуудлага, зураг бичлэгээр өөрсдийгөө “зарж” байгааг хараад үнэхээр сэжиг хүрч, гутмаар санагдсан.
Уг нь эмэгтэй хүн гэдэг бүхэл бүтэн ертөнцийг өөрийн биедээ тээж, амьдралыг бүтээдэг, маш нандин оршихуй шүү дээ. Тэгтэл яагаад бид өөрсдийгөө 70–80 мянган төгрөгөөр үнэлж, нэр төрөө ийм хямдхан болгоод байна вэ?
Ядаж эмэгтэйчүүд бид өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Ямар хүнтэй амьдралаа холбох вэ, суусныхаа дараа юуг уучилж болох вэ, юуг хэзээ ч уучилж болохгүй вэ гэдгээ бодож, өөртөө тодорхой хил хязгаар тавих цаг аль хэдийн иржээ.
Бид ийм замбараагүй, заваан байдалд дасах ёсгүй. Өөрсдийгөө хүндэлж чадвал биднийг хүндлэх хүмүүс ч дагаад нэмэгдэнэ. Надтай санаа бодлоо чөлөөтөй ёс зүйтэй хуваалцаач гэж хүсч байна…
2 Comments
Дан эрчүүд буруутай биш шүү. Эрэгтэй хүнийг эхнэр хүн залдаг нөхөр чинь архичин биш л бол бүх юм Ок архичин бол яагаад ч нэмэргүй. Амьдралд харж байхад сайхан сайхан эрчүүдийг эвдээд хаясан авгай нар их байх юм аа. Үнэн харамсмаар миний маш сайн таньдаг ах байна. Архи дарс тэр бүр уугаад байдаггүй гэр амьтай үр хүүхэддээ амиа тавьдаг. Хамт олондоо хүндлэгдсэн сайхан хүн байв. Огцом өөрчлөгдөөд архи уух нь ихсээд ажлаа тасдаад нэг л боломгүй болоод байв. Хамт ганц юм тавьж байгаад ярилцах гэж үзлээ. Эхэндээ ч тоймтой юм хэлдэггүй нэлээн уусны дараа бүх амьдралаа ярьсан өө бурхан минь би юу сонсвоо. Ах биш би өөрийн мэдэлгүй нулимс цийлэгнэсэн байдаг юм даа. Ажлаа тасалсан биш баривчилгаанд явуулсан байсан. Тэр авгайг гадаад дотоодгүй сургаж ах үр хүүхдээ харж гадаа гарч эр дотор орж эм болж гүйж байсныг бүгд мэднэ дээ. Би ч өрөвдөөд эхнэрээр хоол хийлгүүлж хүүхэдтэйн хамт дуудаж хамт хооллож байсан нэг бус удаа ямар дарамтанд байдгийг нь бичээд дэмий байх. Эр хүн чинь хамгийн эмзэг амархан баярлана амархан гомдоно. Ер нь эрээ гомдоож үхүүлвэл 9 үеийн хараалтай дүйцдэг юм гэнэ лээ шүү бурхан минь битгий өнөөдрөөрөө амьдар. Ах шиг ийм өдөр тутмын сэтгэл санаа оюун бодол дээрээс нь араар тавих тэвчишгүй хүчирхийлэлд яваа маш олон эрчүүд байдаг. Одоо фэйсээр сэтгэл судлаач нарын доор ямар их эрчүүд ханддаг ийг та нар нэг хараарай.
Тиймээ араар тавилт хавтгай юм билээ эхнэр маань араар тавьж байсан .Нэг биш удаа .Тэгэхээр энд эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хоёулаа буруутай .