Яг ингээд далимдуулаад болих хэрэгтэй юу яах вэ?

Сайн байцгаана уу? Би одоо 19 настай. Манай найз залуу надаас 4 ах. Уулзах бүртээ бэлгийн харьцаанд ордог боллоо. Эхэндээ ч байдаг л зүйл юм шиг хүлээж авдаг байсан. Сүүлдээ бүр үнэхээр ядраад “ядраад байна хайраа өнөөдөр больё тэгэх үү?” гэхээр гомдоод уурлаад “за ганцхан гялс” гээл бүр бараг хүчээр хийж байна.

Хүчээр хийж байгаа юм чинь ямар олиг байхав аймаар өвдөнө хорсоно. Тэгээд бусад үед тоохгүй чат бичихгүй ярихгүй таг алга болдог. Маргаашнаас би ажилдаа ороод эхэлвэл бүр ч холбоогүй болох байх. Яг ингээд далимдуулаад болих хэрэгтэй юу яах вэ? Өнөөдөр уулзаад “салмаар байна” гээд хэлэх гэсэн чадаагүй. Холдоод автобусанд суусныхаа дараа “Уучлаарай одоо больё оо” гэж бичсэн өөдөөс “маяглаарай” гэж хариулсан.

Битүүхэндээ салах гэхээр айгаад байна. Ойрын хэдэн жилдээ надаас салах хүн биш. Одоо яах вэ? Надад үнэхээр ойрын 10 жилдээ гэр бүл зохиох төлөвлөгөө байхгүй ээж, эхнэр болоход өөрийгөө бэлэн бус гэж үзэж байна. Зорилгынхоо талд нь ч хүрээгүй дөнгөж эхэлж байж ингээд гэнэт харилцаа маань хэтэрхий гүнзгийрээд байна. Яах хэрэгтэй вэ?

4 Comments

  1. Erguu says:

    Erguu

  2. Bolortsetseg Bayarbat says:

    чи зүгээр тэр хүний секёийн хэрэгцээг хангагч болчихсон байна. Охин минь хязгаараа тавь наад хүндээ. Сексээс өөр хүнд хайр халамж тавихгүйн бол тэрүүгээр яах вэ дээ

  3. Kunaalzman says:

    ashigluulaad l bna daa chamd sain hairtai hunii uildej bish bna daa chamtai gyals sex hiih gej l uulzdiim bna

    • Baagi says:

      Холбоо барих бүх зүйлийг нь блокло. Ирээдүйгээ бод.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.