Би саяхан сургуулиа төгссөн, одоогоор ажилд ороогүй гэртээ байдаг. Найз залуу маань манайд гэрийнхэнтэй маань хамт амьдардаг. Эхэндээ би “Хэцүү байдаг юм биш биз, айлд амьдрах төвөгтэй байгаа бол гэр рүүгээ явмаар байна уу? Дүү нар дээрээ очих бодол байна уу?” гэж хэд хэдэн удаа асуухад тэр “Зүгээр, гайгүй” гэдэг л хариулт өгдөг байсан. Ажлынх нь газар манайхаас ойрхон, хэдхэн буудал яваад л оччихдог.

Сүүлийн саруудад ажил ихтэй байгаа гээд оройтож ирдэг боллоо. Эхний үед ажлынхантайгаа уусан гээд 11–12 цагт залгаад “Гадаа чинь ирлээ” гэдэг байсан. Тэр үед би ч “За яахав, ажил ихтэй залуу хүн байна даа” гэж ойлгоод өнгөрдөг байсан. Харин ойрдоо бүр шөнө 12–1 хүртэл ямар ч хариу байхгүй таг чиг алга болно. “Хайр хаана байна?” гэж залгахад “Ажлын хүн жоохон ууя гээд 1–2 цаг болоод очно” гэдэг. 2–3 цаг өнгөрөхөөр санаа зовоод залгахад утсаа авахгүй, таг чиг. 4 өнгөрөөд ахиад залгах үедээ авбал “Яасан ядаргаатай юм бэ, дарамттай юм. Очно гэсэн бол очно ш дээ” гэж уурлана. Энэ нь байнга давтагдаж, тэр улам хайхрамжгүй, ууртай ч юм шиг санагдах болсон. Надруу юм биччиххэд болдоггүй юм уу гэж хэлхээр завгүй байна ажилтай ихтэй байхад би утсаа бариал юм бичээд байх уу гэнэ. Завгүй гэх мөртлөө стори хийнэ, pro солино, шэйр хийнэ. Ярилцах гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтдэггүй.
Нэг өдөр би муу санаа төрөөд Google Map дээрх location share-ийг нь асаачихсан. Хүний орон зайг мэднэ ээ, тийм зүйл зөв биш гэдгийг ойлгож байгаа ч сэтгэл тавгүйхэн болоод нэг удаа туршиж үзье гэж бодсон. Хэд хоног өнгөрөөд оройтож, бас л таг алга болохоор нь залгахад “Ойрхон байна. Одоо ороод ирнэ” гэдэг. Харин Google Map-аа харахад бүр хол явчихсан байсан. Асуухад “Орлоо гэсэн ш дээ, яасан ядаргаатай юм бэ?” гэж уурлана. Би ч зүгээр ямар байгаагаа хэлэхэд л намайг буруутгана. Нэг орой манай гэрийнхэн бүгд өөр газар хонохоор болж би ганцаараа байсан. Найз залуу маань утсаа авахгүй таг чиг. 2–3 цаг өнгөрөхөд бүр гайхаад Google Map-аа харахад караокед байгааг нь харлаа. 4 хүртэл хүлээгээд тэссэнгүй, өөрөө оччихлоо. Яг аль өрөөнд байгааг мэдэхгүй ч азаар найз нь гарч ирээд өрөөг нь хэлж өгөв. Хаалгыг нь онгойлгоод харсан чинь нэг эмэгтэйтэй тэврэлдээд сууж байсан. Би шууд хаалгыг нь хаагаад гарсан.
Гадаа зогсоход араас гарч ирэх болов уу гэж хүлээсэн ч гарч ирээгүй. Арай дээрдэж үг хэлэхтэйгээ болоод өрөөнийхөн хаалгыг нээгээд дуудсан, тэр гарч ирээд “Ажлын стресс, утсаа сонссонгүй” гэх мэт тайлбар хэлсэн. Гэхдээ би түүн рүү залгаж байх үедээ тэр хамт байсан эмэгтэй рүү “гэртэй байна уу очоод авна” гэх мессэж явуулсныг утсан дээрээс нь харчихсан. Тэрнээс хойш бид улам их муудалцдаг болсон. Оройтож ирдэг нь хэвээрээ, би ч хардаад л. Саяхан тэр өөр Facebook-ээрээ тэр эмэгтэйтэй найз болсон байгааг нь мэдсэн. Одоо би юу хийхээ ойлгохгүй байна. Өөрөөс нь шууд асуух уу, эсвэл чимээгүйхэн өнгөрөөх ёстой юу?
4 Comments
Huuhdiig ni gargaval uurchlugdunu gej l tenegtevde, bur dorduulna biz iim zaluu bol
huuhedgui bgaa deeree salaach
Yaah yostoi ve? unguruuh yostoi yu genuu haha. Yu ve chi, bardam zan alga uu, iim yumtai yaaj bj bdag bnaa neeree
Mal ymu chi. Chmg hairlahgu hvni araas ingj guij bdg. Erthen salj amidralaa bod