Би одоо 20-той, энгийн нэг оюутан. Эхнэртэйгээ нийлээд 3 жил болж байна. Би түүндээ маш их хайртай, тэр минь ч надад хайртай. Гэхдээ нэг асуудал байна аа. Яагаад ч юм бид хоёр байнга жижиг зүйл дээр хэрэлдээд байдаг. Тэгээд дандаа би л муу ханийгаа гомдоочих юм.
Өчигдөр бүр үнэхээр том гомдоочихлоо. Ямар ч мөнгөгүйг нь мэдсээр байж хувцсаа аваад гарахад нь араас нь гарсангүй. Эргээд ороод ирэх л байлгүй гэж бодсон. Ийм асуудал үүснэ гэж үнэхээр бодоогүй. Гэтэл тэр минь харанхуй шөнөөр найзынхаа гэр лүү хувцсаа аваад 5 цаг орчим алхаж очсон байсан. Манай хүн харанхуйгаас айдаг болохоор ойрхон байгаа байх гэж бодоод хайгаад байсан чинь найз нь манайд хүрээд ирлээ гэж хэлэхийг сонсоод л би үнэхээр том алдаа хийснээ ухаарсан. Шөнөжин бодож суулаа. Би үнэхээр тэнэг хүн юм аа. Уучлалт гуйя гэхээр нэг л чаддаггүй. Тэгж их гомдож, хол найзынх руугаа алхаж явсныг нь бодохоор одоо намайг хайрлах биш, үзэн ядаж байгаа болов уу гэж бодогдоод байна…
1 Comment
Хурдхан уучлал гуй