Уучлалт гуйя гэхээр нэг л чаддаггүй ээ

Би одоо 20-той, энгийн нэг оюутан. Эхнэртэйгээ нийлээд 3 жил болж байна. Би түүндээ маш их хайртай, тэр минь ч надад хайртай. Гэхдээ нэг асуудал байна аа. Яагаад ч юм бид хоёр байнга жижиг зүйл дээр хэрэлдээд байдаг. Тэгээд дандаа би л муу ханийгаа гомдоочих юм.

Өчигдөр бүр үнэхээр том гомдоочихлоо. Ямар ч мөнгөгүйг нь мэдсээр байж хувцсаа аваад гарахад нь араас нь гарсангүй. Эргээд ороод ирэх л байлгүй гэж бодсон. Ийм асуудал үүснэ гэж үнэхээр бодоогүй. Гэтэл тэр минь харанхуй шөнөөр найзынхаа гэр лүү хувцсаа аваад 5 цаг орчим алхаж очсон байсан. Манай хүн харанхуйгаас айдаг болохоор ойрхон байгаа байх гэж бодоод хайгаад байсан чинь найз нь манайд хүрээд ирлээ гэж хэлэхийг сонсоод л би үнэхээр том алдаа хийснээ ухаарсан. Шөнөжин бодож суулаа. Би үнэхээр тэнэг хүн юм аа. Уучлалт гуйя гэхээр нэг л чаддаггүй. Тэгж их гомдож, хол найзынх руугаа алхаж явсныг нь бодохоор одоо намайг хайрлах биш, үзэн ядаж байгаа болов уу гэж бодогдоод байна…

6 Comments

  1. Зочин says:

    Уучлал гуйж сурсан нь дээр шүү.Тэгэагүй бол миний насан дээр ирэхээрээ бүр том асуудалтай сууж байх болно.

  2. buuk says:

    uuchlal guigaad boloh zuil bish bnoo nuguuh ni ergeed irsen ch chinii teneg arilaagui tsgat chi 1000 uuchlal guigaad nemergui l gj bdj bn udii nasand hunees uuchlalguij suraagui bol bol chinii uhaan ulniih ym bn bas hun tm hurdan uhaantai bolchihdog zuil bas bish tgheer chamd asar ih hicheel zutgel tsag hugatsaa heregtei tgj bj chi oilgono tgher chi ene nasandaa l law uhaarahgui bh

  3. zochin says:

    бүр хараал хэлмээр санагдах юм, Пизда юмаа нээрээ өөрсдөө төлөвшиж хүн болоогүй хүүхдээрээ байж, юмны наадах цаадахыг эрэгцүүлчих ухаан суугаагүй байж эр нь ч тэр, эм нь ч тэр юун ч эрт болохгүй юмаараа тоголдогийн бэ, эхнэрээ харанхуй шөнөөр 5 цаг гудамжинд алхуулчаад уучилалт гуйж чадахгүй байгаа чи хүний хань мөн үү? пизданууд минь ядаж 25-28 хүртэлээ ганц бие явж бодолоо цэгцэлж, олны дунд ажиллаж явж үзчихээд хүнтэй сууж хүний хань ижил болооч энэ тоглоом биш шдэ, тэр хүртэлээ зүгээр л бэлгэвч хэрэглээч, ямар ч хариуцлага гэсэн ойлголт бол алгаа яаана да,

  4. baagii-1 says:

    хурдан уучлал гуй… гэхдээ толгой дээрээ гаргаж болохгүй… гэр бүлийн сэтгэл зүйн_ харилцааны урлагын ном олж авч унш амьдралдаа хэрэгжүүл

  5. Хурдхан уучлал гуй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.