Эр хүн бэлгийн сэтгэл зүйд хайр, хүсэл хоёр хуваагдах үзэгдэл ажиглагддаг. Психоанализ үүднээс энэ нь эдипийн комплексоос үүдэлтэй буюу эрэгтэй хүн хүүхэд байхдаа эхийгээ сэтгэл дотроо хайр, ариун нандин байдалтай холбосон байдаг тул хожим чин сэтгэлээсээ “хайрласан” эмэгтэйгээ бэлгийн хүслээс ухамсаргүйгээр салгах шинж ажиглагддаг. Ингэснээр нөгөө талаас бэлгийн эрчим нь хориотой, ариун бус гэж мэдрэгдэх объект руу чиглэж болдог.

Энэ үзэгдлийг Фройд эмэгтэй хүнийг ариун ба ариун бус гэж хоёр хуваан үзэх эрэгтэйчүүдийн ухамсаргүй механизм гэж тайлбарласан. Ухамсар дахь ийм хуваагдал хурцадвал насанд хүрэгчдийн гэр бүлийн тогтвортой харилцаанд саад болох боломжтой аж.
Энэхүү онолоор бол хэн нэгэн залуу чамтай юу юу бавалцахыг хүсээд байвал далд ухамсартаа чамайг хүндлэхгүй, “бузар хүүхэн” гэж хүлээж авсан байдаг байх нь. Эмэгтэйчүүд ер нь бүгд мэдэж байгаа даа. Өөрт хайртай залуу яаж нандигнаж чамайг бэлэн болохыг хүлээдгийг. Тэхээр өөрийг чинь яахыг хүсч байгаа залуусын тоогоор өөрийг хүсэмжит сайхан хүүхэн гэж хөөрцөглөх нь хэр нийцтэй вэ.