Сайн байна та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд захидал бичиж сууна гэдэг амьдралд нэгэн үе ирдэг юм байна. Салалт гэдэг зүйлийг туулсан хүмүүс олон байдаг бололтой. Би ч гэсэн өөрийнхөө тухай хуваалцаж, та бүхний санал бодлыг сонсохыг хүссэн юм.
Товчхондоо би нөхрөөсөө салсан. Бусдаараа гайгүй хүн ч гэлээ, ууртай. Уурлахдаа намайг харааж, бүр гар хүрдэг болсон. Бид удаан хамт амьдраагүй ч ийм байдал үүссэн. Мэдээж би тэсээд, тэвчээд, аргалаад амьдарч болох байсан байх. Гэхдээ амьдралд санал зөрөх үе зөндөө гарна. Тэр болгонд би дуугүй, уурлахгүй, өөрийгөө дараад хүний аясыг дагаж амьдарч чадна гэж үү? Надад ч бас дутагдал бий. Бүх зүйл дээр өөрийгөө зөвтгөхгүй. Салсны дараа бүр ч илүү өөрийгөө буруутгах бодол төрдөг. Магадгүй хайртай байсан болохоор тэр байх. Би тэвчээр багатай, гомдлоо илэрхийлдэг, аргадуулах гээд уурладаг байсан байх. Гэхдээ өөрийгөө муу эхнэр байсан гэж боддоггүй.
Салаад явсны дараа тэр огт гуйгаагүй. Тэгэхээр надад сэтгэлгүй байсан юм болов уу гэж бодогдоно. Ер нь эр хүн хайртай хүндээ гар хүрдэг юм болов уу? Ядаж л маш их гэмшдэг байлгүй дээ. “Нэг гар хүрсэн хүн зогсдоггүй” гэж ярьдаг. Ирээдүйгээ бодоод салсан ч айдас одоо ч байна. Зарим хүмүүс дараагийн амьдрал бүр дорддог гэдэг. Зарим нь сайн хүнтэй учраад сайхан амьдарсан гэдэг. Эцсийн дүндээ хүн өөрөөсөө их хамаардаг байх. Би ахиж хүнд дурлаж, шархалж зовохоос айж байна. Гэхдээ хүүгээ сайн аавтай болгомоор л байна.
Амьдралын туршлагаасаа хуваалцаач. Мөн охид, бүсгүйчүүддээ хэлэхэд хүнээ сайн таньж үерхээрэй. Яараад хүүхэдтэй болж болохгүй юм байна. Удаан хамт амьдарч, зан чанарыг нь мэдэрч байж хүүхэдтэй болоорой. Над шиг ийм алдаа гаргаж, үр хүүхдээ зовоох вий…
4 Comments
Чи өөрөө бас хүн үгээр идсэн янзын бийч үү, хүн яагаад гар хүрдэг вэ үнэхээр тэвчээр алддаг л байхгүй юу. Яахав өнөөдөр чи салж болно. Дараа гийн найз залуугаасаа бас салах уу гэх мэтээр чи өөртөө бас дүгнэлт хий. Ам, алны бузраа цэвэрлэчихээд гэгээн дүрд тоглох хэрэгтэй шүү.
ert uhaarch erthen salsand chin bayar hurgii hun hairtai hunee owdtgoj hairladgui yum, tiim nowshtoi amidarsnaas gants bieeeee duussan in deer,,zugeer ter huniig iuchlaad setgeldee bulsaad zugeer oorigoo hairlah,olohdoo huugee halamjlahdaa l anhaar,,amidrsakin saikhigg meder,,bi law butehgui narcisit nowshig buten 10 jil tejeej hamag zaluu saikhan nasaa demi ursen,nadad asuudal bdagum bolu gj ih bodoj oorigoo darj oortoo huwi zayandaa gomdoj yawdag bla,salsni daraa heseg ooriigoo buruutgasan ch nuruun deerees hund achaa awch haysan met hongorsn,uilhaa bolison gantsaaraa buh zuilee awch yawah hetsuu ch chamaig unelj hundelj hairladgui nowshtu amidarsnaas hamaagui iluu,,het ur huhed gj oorigoo bitgii hayarau garah uedee garch hogjildoh uedee hogjildoj zaluu bas,oortoo hairtai bgaarai emegtei hund gar hurdeg erentsguuded dund huruu
Гар хүрэх нь нэг талын үйлдэл-эрэгтэй, хэл амаараа, үйлдлээрээ зодсоноос илүү уур хүргэдэг-эмэгтэй.
Бид 2 хэд хэд поогоон хийсэн үр дүнд нь эрэгтэй юн буруу болдог. Тэсээд ярилцаад, хайрлаад тэгээд давсан даа. Одоо сайхан л бна. Зодуулсан, зодсоноор амьдраа дуусгах нь хайрхан.
Шаадаг ал вэ? Шорондоо хатаж байх яргачин байж т1 авгайнхаа ачаар наранд алхаж байнуу. Чамд зодуулсаар байгаад мэдрэл гичий болоод тэвчхээс өөр замгү болцон яг ххаххх