Эрэгтэй багш нь дүнгээр боогоод байх шиг

Сайн байна уу? Би анх удаа энэ сайтад бичиж байна. Би нэг зүйл дээр та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Манай том охин улсдаа дээгүүрт ордог хувийн сургуульд сураад одоо төгсөх гэж байгаа юм. Манай охин хичээл сургуульдаа ч сайн царай зүс бие хаа сайтай, гэрээс бараг гардаггүй, даруухан охин.

Гэтэл сүүлийн үед хичээл ордог эрэгтэй багш нь дүнгээр боож өвөртөө оруулах гэж элдэв янзаар хавьчаад байх шиг байна. Өчигдөр багш уулзаж хоол идье гээд байна гээд гарч яваад араасаа нэхэл болж дахин дахин дуудуулсаар байж арай гэж гэртээ ирлээ. Зарим багш нар ирээдүйн эх, эхнэр болох өөрийнхөө охин шиг охидуудыг өөрийн нэг шөнийн зугаа болгож буруу зам руу хөтөлж амьдралд нь маш том хар балаг тарьдаг гэдгээ мэддэг болов уу? Одоо яавал дээр вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.