Яаж хашраах вэ?

Сайн байна уу. Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэрлээд 10 гаруй жил болж байна. Хэд хоногийн өмнө нөхөр маань анх удаа гэртээ хоноогүй. Өглөө ирэхдээ хамар, нуруу нь маажуулсан байдалтай ирсэн. Уг нь ууж идсэн ч гэсэн заавал гэртээ ирдэг хүн л дээ.

Тэгтэл тэр оройг найз маань харсан байна. Нөхөр маань нэг караоке, буудал байдаг газраас өглөө 2 залуутай хамт гараад явж байхыг нь. Тэрнээс хойш нэг л дургүй хүрээд, гомдоод, дотроо их бодогдоод байх юм. Шууд асуух уу, эсвэл яаж ойлгуулах уу гэдгээ мэдэхгүй байна. Та бүхний бодлоор ийм үед яах нь зөв бол? Эрчүүдийн хувьд ямар үйлдэл хамгийн их ухаарал өгдөг вэ?

2 Comments

  1. boldoo says:

    найзынхаа үгээр үг хийгээд 10 жил хамт бсан хүндээ сэтгэлд нь юм бодуулах гээд тэнэг гар вэ? Одоо цаашид хамт амьдармааргүй бвал тэгээ тэг. Эрчүүд угаасаа санал зөрөлдөөд зодолдох үе бж л бдаг.

  2. Bad boy says:

    Ээ нээх гомдож бариад бх юу бхвдээ. Эрчүүд бяд нар чинь хоорондоо ноцолдоно, хааяа гар зөрүүлчихнэ. Заамдалцаж барилцаж бгаад хоолой ам урахыг аль тэр гэхэв дээ. Ер нь л гаднаасаа том хар юм, дотроо бол хүүхдээрээ л бдг бгаа шүү. Уугаад тасраад, ганц 1 гадуур хоноход нь уужуу байгаарай. Хзн хэлээрээ гэгчээр тэгж бгаад сайхан тайвшраад ярилцаад үзлдээ. Гэр бүл, орон гэрээ аятайхан сайхан болгочих гээд л зүтгэж явдаг гарууд шүү. Хааяаа ч гэсэн цааш нь түлхэхгүй, түшээд авбал ч их юм хийх хүмүүс бгаам шүү. Ухаантай эхнэр бол нөхрөө магтаж сайшааж бгаад л амьдралаа сайхан аваад явчихдаг юм даа. За тэгээ өөрсдөө мэдэхгүй юу дөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.