Яаж эргүүлж “амилуулж” болдог юм бол?

Гэр бүлтэй бүсгүйчүүдээс зөвлөгөө авмаар байна аа. Нөхөртэйгөө хамт амьдраад 15 жил болжээ. Сүүлийн үед нөхрөө “эр хүн” гэж харахаа болиод, сэтгэл нэг л хөрчихсөн мэт санагдаад байх боллоо. Ямар нэгэн араар тавилт, асуудал байхгүй, харин ч амьдрал тогтвортой.

Гэхдээ сонин нь секс хийх хүсэл надад байсаар байгаа хэрнээ, нөхөртэйгөө хийх сонирхол алга болчихсон. Салах тухай бодол одоохондоо байхгүй ч энэ байдал удаан үргэлжилбэл дотроосоо улам хоосроод, амьдралд дур хүсэлгүй болох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Ийм үеийг давж гарч байсан хүн байвал яаж давсан бэ? Өөрийгөө болон харилцаагаа яаж эргүүлж “амилуулж” болдог юм бол?

4 Comments

  1. Ах нь says:

    Гэрлээд 1 жил болж байгаа хосуудаас гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байна уу гэж асуухад 98 хувь нь тийм гэж хариулжээ. 3 жил болсон хосуудаас асуухад 70 хувь нь тийм гэж хариулж, 15 жил болсон хосуудаас асуухад 6 хувь нь тийм гэж хариулсан. 20 жил болсон хосуудаас асуухад 80 хувь нь тийм гэж хариулсан байна. Тэгэхээр бод. Салж л болохгүй. Хиймэл эрхтэн аваад ч хамаагүй цэвэр ариун биёээ хамгаалах.

  2. Чилүгэн says:

    Өөр хүнтэй банзалдаад байхаар тэгж байгаам шдээ. Салаад дуртай бүхэнтэйгээ шаалцаад нэг өдөр гэнэт ухаан орох байлгүй дээ

  3. bilguuntogs says:

    bilguuntogs37 gd ig aar holbogdooroi sanal tavii

  4. bilguuntogs says:

    bilguuntogs37 gd ig gaar holbogdooroi sanal tavii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.