Би одоогоос 9 жилийн өмнө, 28 настайдаа бэлгийн харилцаанд огт орж үзээгүй, зөвхөн ажилдаа төвлөрсөн амьдралтай хүн байлаа. Нэг өдөр ажлын шугамаар танилцсан нэг эгч надтай уулзах санал тавьж, хамт салхинд гаръя гэсэн. Би ч ажил ихтэй ч гэсэн жаахан салхилах нь зөв гэж бодоод зөвшөөрсөн.
Бид уулзаад байгальд гарч, надад үнэхээр сайхан санагдсан. Гэтэл тэр эгч гэнэт намайг оролдож, үнсэж эхэлсэн. Би тухайн үед эвгүй санагдаад буцахыг хүссэн ч машинд суусны дараа тэр улам ойртож, намайг илж, өөрөө хувцсаа тайлж эхэлсэн. Эхэндээ би дургүй байсан ч тэр ихээр шахаж, эцэст нь бид бэлгийн харилцаанд орчихсон.
Хамгийн аймшигтай нь, машинд байж байтал түүний нөхөр ирсэн. Би маш их айж, шоконд орсон. Тэр хүн намайг цагдаад өгч, бүтэн нэг жил дарамталсан. Цагдаагаас аав, ээж, ах дүү нарт маань хүртэл дуудлага ирж, намайг айл гэр үймүүлсэн хэрэгт холбосон. Тэр явдлаас хойш би өөрийгөө буруутгаж, 3 жилийн турш бараг хүнтэй харилцахгүй, бүхнээс өөрийгөө тусгаарласан.
Түүнээс хойш би эмэгтэй хүнтэй хэвийн харилцаж чадахгүй болсон. Дахиж ойртож чадахгүй, өөрийгөө буруутгасан, ичгэвтэр хүн мэт санагддаг. Анхны туршлага маань ийм хүнд байсан болохоор одоо ч сэтгэлзүйн хувьд маш их саадтай байна. Одоо яаж энэ байдлаас гарч, өөрийгөө хэвийн болгож, дахин итгэлтэй харилцаж сурах вэ? Зөвлөгөө өгөөч.
1 Comment
Чиний буруу биш ээ, эрчүүд бид угаасаа байгалиасаа ингээд заяачихсан амьтад. Гэр бүлтэй байна уу үгүй байна уу хамаагүй эзэмдэх эмэгчин олдвол эзэмдэж л байх хэрэгтэй. Тэр муу гичий чинь албаар чамайг шантааж хийх гэж салхинд гаръя энэ тэр гэсэн байна. Хүний бэлдсэн урхинд орсон гэсэн үг. Өөрийнхөө гаргасан шийдвэр, зориуд хийсэн үйлдэлдээ л хүн буруутай байдаг болохоос тийм зүйлийн өмнө буруу байхгүй.
Гэхдээ 28 хүртлээ хүнтэй унтаж үзээгүй явсан гэхээр чи угаасаа жаахан суга сда байсан л юм байна. Тэр хэрэг ч нэг их чамайг өөртөө итгэлгүй болгоогүй, зүгээр л чамд өөртөө итгэлгүй гэж өөрийгөө өмөөрөх шалтаг л өгсөн харагдаж байна. Гэхдээ өмнө нь суга байсан гээд өнгөрсөн чинь чамайг тодорхойлно гэсэн үг биш, ирээдүй буюу тийш чиглэж хийж буй өнөөдрийн чинь үйлдлүүд чамайг тодорхойлдог юм. Элдэв шалтаг тоочихоо болиод яг үнэнтэйгээ нүүр тулаад хөл дээрээ бас зогсоод урагшлах гэж хичээ, үгүй бол чи бүр живсээр амьдрал чинь дууслаа.