Юу гэхээр, яг жилийн өмнө эхнэрээ өөр залуутай явалдаад удаж байгааг мэдсэн юм. Тэр өдрөө л эхнэр юмаа аваад явсан. Ингээд 10 сарын дараа эргэж холбогдон ярилцаад, хүүхдээ бодоод цуг амьдрахаар болсон. Аймаг, орон нутгаа хүртэл солиод, шинэ газар амьдарч эхлээд 2 сар болох гэж байна.
Ирээд хоёулаа ажилд орсон, гэр ажил гээд л явцгааж байсан юм. Гэтэл сүүлийн 14 хоногт эхнэр маань 2 ч удаа шөнө дунд болтол хаачсан нь мэдэгдэхгүй алга болоод ирлээ. Асуухаар ‘Ажлынхантайгаа төрсөн өдөр тэмдэглэж яваад ирлээ’ гэх юм. Гэхдээ архи дарс хэрэглээгүй цоо эрүүл ирэх юм. Ер нь боломж олдвол уучихдаг хүн. Ахиад энд өөр хүнтэй болчихсон юм болов уу? Үнэхээр хэцүү юм…
3 Comments
ymarch asuudalgui alaa delgejee
Батны болсон шүү. Эргэж нийлдэг чинь л буруудаа.
Эмэгтэй хүн засардаггүй юм аа олон хүний боовонд дуралсан хүн