Хайр гэхээр л нялуурч хэвтэх, секс хийхийг хэлэхгүй биз дээ?

Би одоо 42 настай, хоёр хөөрхөн хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад 16 жил болж байна. Гэтэл сүүлийн 3–4 жил нөхрийгөө харахаас ч дургүй хүрээд байх боллоо. Ойртоод нөгөө ажлаа хийх гэхээр яг л хүчиндүүлж байгаа юм шиг санагдаад, үнсэлцэх энэ тэр бол бүр байхгүй, нүдээ аниад л амаа жимийчихдэг. Надад өөр хүн энэ тэр бол байхгүй ээ. Зүгээр л өмнөх гомдлуудаа мартаж чадахгүй байна. Гэртээ яг л хэлгүй, дүлий хүмүүс шиг л амьдардаг боллоо. Хүүхдүүд маань ч хэцүү байх шиг байна, өсвөр насны хүүхдүүд болохоор дагаад нэг тийм дотогшоо, дуугүй болчихож.

Хүссэн газраа хүссэн таашаалаа аваарай…

Ингэж байхаар ‘Салъя’ гэхээр яасан ч салахгүй гэх юм. Тэвчээр маань үнэхээр дуусаж байна. Нөхөр маань анх надад хайргүй байсан юм шиг байна лээ. Нөхрийн гэр бүл, найз нөхөд бүгд надад их сайн. Намайг жирэмсэн гэж мэдээд л бүх зүйлийг бэлдэж өгөөд, сайхан хурим хийж нэг гэрт орцгоосон. Тэгээд л миний стресс эхэлсэн дээ. Одоо харин эсрэгээрээ нөхөр надад хайртай болж, би үзэн ядаж байна. Би нөхрөөсөө аз жаргал, хайр энхрийлэл, халамж гээдийг мэдрэхгүй байсаар насыг барна гэж бодохоор галзуурах нь ээ.

Хайр гэхээр л нялуурч хэвтэх, секс хийхийг хэлэхгүй биз дээ? Би эр хүн шиг, манай нөхөр эмэгтэй хүн шиг амьдарсаар залхаж байна. Айлын бага хүүхэд гэхээр тийм байдаг юм болов уу, ойлгохгүй юм. Бүр сүүлдээ өөр хүн бодож, сайхан үнсэлцэж, тэврэлдээд, биеэ сул тавьж хамаг чангарсан булчингаа суламаар санагдах юм. Нөхөртэйгөө яаж ч хичээж секс хийсэн ямар ч таашаал авахгүй байна. Яах вэ? Над шиг ийм асуудлаас гарч байсан хүмүүс байвал зөвлөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.