Би уурхайд ростерын ажил хийдэг юм аа. Манай эхнэр гэрээсээ орой 5 цаг гэж том охинтойгоо памперс авах гэж гараад, нэг эмэгтэй найз дээрээ очоод уучихсан байгаа юм. Тэгээд надад хэлэхгүй цаашаа шоудаж байгаад, шөнө 11 цаг гэхэд том охиныг минь гэрт нь хүргэж өгчихөөд, өөрөө караокед эрэгтэй баачка нартай орсон байсан.
Би ажлаас нь залгасан чинь утсаа авахад нь нэг цуйрайтсан газар (00-д) байсан. Тэгтэл цаана нь нэг залуу орж ирээд юм ярингуут л утсныхаа дууг хаачихаад 2 минут гаран болсон. Би тэсэлгүй утсаа тасдаад дахиад залгасан чинь авахгүй, тэр чигтээ утсаа унтраачихсан. Ингээд шөнийн 3 цаг болж байхад харьсан байгаа юм шал согтуу, гуйвсан, бараг тасарсан шахуу амьтан. Надтай утсаар яриад 00-д бие засаад сууж байхад нь нэг залуу орж ирээд, хажууд нь ирчихээд юм яриад байх жишээний.
Тэгсэн мөртлөө одоо өөрийгөө өмөөрөөд ‘Би ямар буруу юм хийсэн биш’ гэсэн ухааны юм яриад өөдөөс уурлаад байна. Дундаа 4-н хүүхэдтэй гэр бүл шүү дээ. Одоо буцаад хамт амьдарна гэхээр бүүр писда санагдаад байх юм аа. Хүүхдүүдээ 2, 2-оор нь аваад салах бодолтой байна. Энэ хүүхэнд ер нь боломж олгодог юм билүү? Бүүр цагаандаа гарах шинжтэй байна.
1 Comment
Зохиол бичих гэж байга бол логиктой бичээрэй амжилт