Би амьдралын төлөө, гэр бүлээ хэнээс ч дутуугүй авч явахын тулд хөдөө уурхайд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг ээлжийн ажил хийдэг юм. Надад гэр бүл, эхнэр, 3 сайхан хүүхдээс минь илүү үнэ цэнтэй зүйл үгүй. Гэвч сүүлийн үед эхнэрийн маань гаргаж байгаа ааш авир, үйлдэл миний сэтгэлийг өдөр шөнөгүй зүсэж, амьдралыг минь орвонгоор нь эргүүлж байна.
Хөдөөнөөс ажиллаж ирэх тэр 14 хоногийн хугацаанд эхнэр маань заавал 2-оос 3 удаа гадуур гардаг боллоо. Гарахдаа дандаа “Найзтайгаа уулзчихаад, 2 цаг орчим болоод ирнэ ээ” гэж хэлээд л гардаг. Гэвч гарсан л бол утас нь шууд холбогдохоо байж, таг алга болно. Хамгийн эрт ирж байгаа нь үүрийн 04:00 цаг, сүүлийн үед бүр захаж гүйцээд өглөөний 07:00 цагт орж ирдэг боллоо.
Өглөө нарнаар орж ирчихээд надад ямар ч тайлбар хэлдэггүй. “Миний буруу, дахиж ингэхгүй ээ” гэж ганц өгүүлбэр хэлээд л өнгөрнө. Гэвч дараагийн удаа яг л энэ үйлдэл нь давтагддаг. Залгахаар утсаа авахгүй, хаана хэнтэй юу хийж яваа нь огт мэдэгдэхгүй шөнөжин алга болохоор дотор маань ямар аймшигтай хардлага, тарчлаан дунд өнгөрдгийг хэлж мэдэхгүй юм.
Би цаашдаа яах учраа үнэхээр олохоо байлаа. Сэтгэл дотор маань итгэл найдвар гэдэг зүйл хэдийн үгүй болсон ч 3 сайхан хүүхдийнхээ ирээдүйг бодоод, гэр бүлээ салж сарниулмааргүй л байх юм. Би яг яах ёстой вэ? Тэвчсээр л байх уу, эсвэл өөр шийдвэр гаргах уу? Зөвлөөч…
1 Comment
Chamaig baihguid bur zolbirdog yum bnadaa. Shaaltsdag huntei l baih. Ugdug munguu bagasgaad uzee. Urdeg mungu n ihdeed bna