Би гэдэг хүн эхнэртэйгээ гэр бүл болоод 6 жил болж байна. Анх их л элдэв, сайн хүн байсансан. Хамт амьдарч эхэлснээс хойш зан ааш, харилцаа нь нэг л биш болж эхэлсэн. Байнга доош нь хийнэ, бусадтай жишнэ. Маш муухай харилцана, “Юу хийж байна?” гэхээр “Юу хийдэг юм!” гэх жишээний. Надад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх гэж байхгүй. Амнаасаа үг унагавал шууд л миний буруу болно.
Ганц эхнэр гэлтгүй, хадам аав, ээж, дүү нар хүртэл харилцаа, хандлага маш муутай. Хүнтэй дандаа доромж өнгөөр харьцдаг. Би нэг их юм бодолгүй, дуугүй л хүүхдээ бодож явсаар 6 жил болжээ. Надад орох, гарах ч эрх байхгүй. Муу ээжийнхээ дэргэд очоод таван үг солих гэхээр л загнаж эхэлнэ. Миний ээжид маш муухай ханддаг бөгөөд ер нь миний гэсэн бүхэнд их тааламжгүй ханддаг юм.
Өөрийнх нь аав, ээж, ах дүүгийн ажилд болохоор загнаж байгаад л “Очиж тусал” гээд хөөгөөд явуулна. “Миний аав, ээж, ах дүү болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үгийг нь хэд хэд сонсож л явлаа. “Гайгүй болчих байлгүй” гэж горьдсоор явтал сүүлдээ хүн үнэхээр шантардаг юм байна. Явчихъя гэж боддог ч охин үрээ өнчрүүлмээргүй байна. Ийм хүмүүсийн зан ааш засарна гэж байдаг болов уу?
6 Comments
uuruu aimr looser bjiij ehneree buruutgaash chi oligtoi bsan bol yu gj tgdin hohinee
zasrahgui tgeel boloo erthen zamaa bod
salaach naad pizdagaasaa
chinii bolowsrol medleg uhaanii chin tuwshin lene ym bn sh dee chmaas iluu uhaantai bol ali hediin shiidwer gargaad ywsan bgaa teneg bolohoor huleeged l bgaa
Zasrahgvi eee. Svvldee bvh ymnii buruutan chi bolon chinii aaw eej bolno. Chamruu salaavch gargana shdee, bas dund huruu. Tegeed l salsan da ho.
Юу гэж засрах вэ дээ. Гэр бүл нь адилхан, тэндээсээ авсан хүмүүжил төлөвшил. Хүн тэгээд ч өсвөр нас болон насанд хүртлээ ямар хүмүүжил төлөвшил суусан байна тэрүүгээрээ л тогтчихдог өөрчилж засагддаггүй гэж байгаа шдээ. Хүнийг 12 нас хүртэл нь засаж залруулж болно түүнээс цааш бол тухайн хүмүүжил төлөвшлийн жанжин шугамаа бариад явчихдаг гэж байгаа юм. Авгай чинь засрахгүй ээ. Одоо нас ахиад хөгшрөөд ирэхээрээ улам л гаарна. Охин чинь ч яг дууриана. Охиноо болон өөрийгөө бодож байвал охиноо аваад эртхэн салсан нь дээр шүү. Улаан цайм өөрсдийнхнийгөө болж байвал бусад нь хамаагүй гэж байгаа хүнээс юу хүлээх юм бэ?