Хүүхнүүдийн хүсдэг бүхий л зүйл надад бий

Сайн байцгаана уу. Сүүлийн үед өөртөө тулгараад байгаа, дотроосоо улам л ганцаардаад байгаа нэгэн хачирхалтай асуудлаа хуваалцаж, та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 39 настай. Эр хүний хувьд амьдрал маань бүрэн тэгширсэн гэж хэлж болно. Бие хаа, зүс царайны хувьд ч (өндөр 177 см, жин 80 кг), санхүүгийн чадамжийн хувьд ч хүүхнүүдийн хүсдэг бүхий л зүйл надад бий. Ор хөнжлийн ажилдаа ч өөртөө маш итгэлтэй, дутах зүйлгүй эр хүн.

Хамгийн сүүлийн үеийн эрчүүдийн гар хангалгын аяга

Гэтэл ойрноос миний сэтгэл санаа нэг л сонин болоод байна. Ямар ч гоё, дур булаам охид бүсгүйчүүдийг хараад миний сонирхол огт татагдахгүй, дотор маань ямар ч оч асахаа байчихлаа. Хамгийн сүүлд би 22 настай нэгэн охинтой үерхэж, харилцаатай байсан юм. Би түүнд үнэхээр харамсах зүйлгүйгээр бүхнийг өгсөн. Өөрийнх нь нэр дээр 56 мкв талбайтай, шинэхэн 2 өрөө байр авч өгөөд, унах унааг нь ч шийдэж 67 сая төгрөгөөр “Rav4” маркийн машин бэлэглэсэн. Товчхондоо эмэгтэй хүнд хэрэгтэй, хүсэж болох бүхий л материаллаг зүйлсийг нь бэлдэж өгөөд явуулсан даа.

Гэвч тэр бүхний дараа надад ямар ч баяр баясгалан, сэтгэлийн ханамж үлдсэнгүй. Одоо надад мөнгө ч байна, боломж ч байна. Гэвч хэнтэй ч уулзмааргүй, хэнийг ч хайрламааргүй, зүгээр л дотроо хоосорчихсон юм шиг л мэдрэмж төрж байна.

Над шиг ингэж амьдрал нь тэгширсэн мөртлөө юунаас ч таашаал авахаа байж, сэтгэл нь хоосорсон хүн байдаг уу? Энэ ер нь сэтгэл зүйн хямрал уу, эсвэл зүгээр л түр зуурын ядралт уу? Би одоо яаж энэ уналтаас гарч, буцаж амьдралын амтыг мэдрэх вэ? Зөвлөгөө өгөөч.

2 Comments

  1. Therapist says:

    Sain uu? Humuus sain zowlogoo ogch chadah esehed ergelzej l bn daa. Chi mongotei bol zaawal setgel zuich deer ochooroi. Er ni hun bur ochih yostoi zuil shuu chamaig doosh ni hiisen ym baihgui shuu. Bas AI aas yag eniigee bicheed asuu. End humuus mash sonin ymnuud bichdiin bn lee butehgui

  2. Зочин says:

    сэтгэл зүйчид хандаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.