Нөхрөө хуурч, өөр хүнтэй унтчихаад над шиг өдөр шөнөгүй өөрийгөө зүхэж, дотроо үхэж яваа хүн өөр байдаг болов уу? Хэзээ нэгэн цагт энэ бүхний төлөөс ирж, үйлийн үр гэгчээр би шийтгэгдэх болов уу гэхээс үхтлээ айх юм.
Гэхдээ… заримдаа сэтгэлээ арай гэж амраахдаа ‘Би ядаж хүний гэр бүл үймүүлж, өөр нэгэн эхнэр, хүүхдийн нулимсыг барж, амьдралыг нь салгаагүй шүү дээ. Тийм аймаар нүгэл хийгээгүй юм чинь…’ гэж өөрийгөө өмгөөлж, арай хийн зөвтгөх юм даа…